БТСУХ-ны нэрэмжит “Бээжин-2008” спортын болон уран сайхны гимнастикийн тэмцээн өнгөрсөн баасан, бямба гаригт “Спорт цогцолбор”-т боллоо. Уран сайхны гимнастикийн тэмцээнд 60 гаруй тамирчин зургаан зэрэгт өрсөлдсөн. Охидын III, II, I, өсвөрийн II, спортын дэд мастер, спортын мастерийн ангилалд оролцсон юм.
Охидын III зэрэгт өрсөлдсөн өсвөрийн тамирчид хамгийн бяцхан нь (6 настай). Бөмбөг, олс, цагариг, булав, туузтай нөхөрлөх хүүхдүүдийг балиашиглахаар эцэг эхчүүд нь иржээ. Охидын гүйцэтгэж байгаа элемент зэрэг зэрэгтээ харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл, шат ахих тусам гүйцэтгэл нь хүндэрдэг.
Спортын мастерын төрөлд тэргүүлсэн С.Учралтай тэмцээний дараа уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
-Миний дүү уран сайхны гимнастикаар
хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-Тав дахь
жилдээ.
-Амжилт гэвэл юу билээ?
-2006 оны
УАШТ-д түрүүлсэн. Улаанбаатар хотын АШТ-ий гурван алтан медальтай. ОХУ-д болсон
ОУТ, Дохад болсон тэмцээнүүдэд амжилттай оролцсон.
-Яагаад энэ спортоор хичээллэх
болсон юм бэ?
-Анх
аэробикийн секцэнд С.Тунгалаг багшийн удирдлагад хичээллэдэг байсан. Багш маань
намайг уран сайхны гимнастикаар хичээллэвэл амжилт гарах боломжтой гээд
Х.Үржинсүрэн багшид хүлээлгэж өгсөн.
-Аль дасгалыг
нь хийх дуртай вэ?
-Олстой дасгал гоё санагддаг. Энэ төрөл үсрэлтийг
хөгжүүлдэг гэж багш хэлдэг юм. Би үсэрч харайх дуртай.
-Хэзээ спортын
мастер болсон билээ? Аль сургуульд сурдаг вэ?
-2007 онд спортын мастер болсон. Хятад-Монголын
“Найрамдал” сургуулийн VIII ангийн
сурагч.
Тэмцээний дүн
Охидын III зэрэг: 1.Амар 2.Сийлэгмаа 3.Цэлмэг
Охидын II зэрэг: 1.Шүрэнцэцэг 2.Маралгоо 3.Мөнхтөгөлдөр
Өсвөр-II: 1.Хүслэн 2.Болор 3.Цэцэн-Од
Спортын дэд мастер: 1.Ариунтуяа 2.Тэмүүлэн
Спортын мастер: 1.Учралт 2.Намуун 3.Дөлгөөн
Спортын гимнастикийн тэмцээнд мөн 60 гаруй тамирчин авьяасаа сорьсон. Эрэгтэй, эмэгтэйчүүд тус бүр дөрвөн зэрэгт өрсөлдөв.
Ирээдүйтэй
гимнастикчид
ОУХМ П.Солонго, Х.Идэрцэцэг нарын өсөх ирээдүйтэй
гимнастикчдын үзүүлбэр хүмүүсийн сонирхлыг гойд татаж байлаа. Мөн
эрэгтэйчүүдийн ур чадвар богино хугацаанд сайжирч байгааг дасгалжуулагчид нь
онцолсон юм. Одоо манай тамирчид нарийн төвөгтэй элемент болох агаарт хоёр
эргэлт, хөндлөн тэнхлэгийн дагуу 720, 900 градус эргэлт, савлуурт нисэлттэй
элементүүд хийж байна. Мөн 14 настай хүүхэд крест барьж сурч байгаа гэсэн. Энэ
үеэр ирээдүйтэй шилдэг гимнастикч болох М.Энхмөнх, Г.Эрдэнэболд нартай уулзлаа.
Мөнхжаргалын ЭнхмӨнх. 2005 онд Ленинск Кузнец хотноо болсон спортын гимнастикийн чөлөөт хөдөлгөөний төрөлд хүрэл медаль хүртсэн. 2006 оны улсын аварга, 2007 оны УАШТ-ий мөнгөн медальтай.
Ганбатын Эрдэнэболд. УАШТ-ий алт (2007), мөнгөн (2006) медальт. ОХУ-ын Ленинск Кузнец хотноо энэ жил зохиогдсон ОУТ-д VI байрт орсон.
-Эрэгтэй
хүүхдүүд бөх болохыг хүсдэг. Яагаад та хоёр заавал гимнастикийг сонгон
хичээллэх болсон юм бэ?
Г.Э: Аав,
ах хоёр маань гимнастикаар хичээллэдэг байсан. Тэгээд намайг энэ төрлөөр
хичээллэхийг зөвлөснөөр би Ц.Алтантөгс багшийн удирдлагад спортын гимнастикаар
хичээллэх болсон.
-Хүнд төвөгтэй
элементийг хийж сурахад тэсвэр хатуужил хэрэгтэй. Энэ шалгуурыг та хоёр хэрхэн
давж байна вэ?
М.Э: Нэгэнт
л гимнастикийг сонгосон учраас бүх шалгуурыг давах ёстой.
Г.Э:
Бариултай модон морь, суга савлуурын дасгал надад хэцүү санагддаг.
-Цаашид ямар
тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?
Г.Э:
Удахгүй “Дэлхийн зөн”-гийн нэрэмжит тэмцээн болно. Мөн Япон, Хонконгт болох
ОУТ-д оролцохоор бэлтгэж байна.
Тэмцээний дүн
Хөвгүүд-II: 1.Дамбадаржаа 2.Ариунбулаг 3.Азжаргал
Хөвгүүд-I: 1.Энхтулга 2.Алтангэрэл 3.Жаргалсайхан
Спортын I зэрэг: 1.Б.Батсуурь 2.П.Отгонбат 3.Е.Амгалан
Спортын мастер: 1.М.Энхмөнх 2.Г.Эрдэнэболд
3.Ц.Мөнх-Эрдэнэ
Охид-II:1.Дэлгэрмаа 2.Цэвэлмаа 3.Хонгорзул
Охид-I: 1.Оюунболор 2.Ану 3.Гэрэлт-Од
Спорт-II: 1.Урангоо 2.Ариунзул 3.Бүрэнжаргал
Спортын мастер: 1.П.Солонго 2.Х.Идэрцэцэг 3.Б.Учралсайхан
Спортын гимнастикийг маш их сонирхдог байсан. Тэгээд л секцэнд бүртгүүлсэн. Би ОХУ-ын гимнастикч А.Немовыг бишрэн шүтдэг.
Б.Сондор