gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатарыг “Хүн чулууны хонхор” гэж нэрийддэг байжээ

2012-10-13
0
Twitter logo
0
Twitter logo
2012-10-13
Тэртээх 1639 онд “Өргөө” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан нийслэл маань гурван зууныг хол элээлээ.

Дөрвөн уулын дунд “Алтан тэвш”-ийн хөндийд байрлахаасаа өмнө их хүрээ маань 100 гаруй удаа нутаг сэлгэсэн түүхтэй. Одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь “Их Монгол” уулын өвөр, “Бага Монгол” уулын ар бэлийн “Ширээт цагаан” нуурын хөвөөнд нийслэлийн маань анхны суурийг тавьсан гэдэг.

1778 онд их хүрээ хамгийн сүүлчийнхээ нүүдлийг хийж Сэрүүн сэлбийн дэнж, “Алтан тэвш”-ийн хөндийд суурьшжээ. Их хот маань “Өргөө”, “Номын хүрээ", “Их хүрээ”,”Нийслэл хүрээ” гэсэн нэрээр нэрлэгдэж байсан бөгөөд 1924 оноос “Улаанбаатар” нэрээр нэршсэн түүхтэй. Хамгийн сүүлд бууриа зассан энэ хөндийд эртний түүхтэй хүн чулуу олноор байсан гэдэг. Тиймээс “Улаанбаатар”-ыг “Хүн чулууны хонхор” ч гэж нэрийддэг.

Манай эриний XYII зууны нүүдэлчдийн дугуй хүрээ маягаар төлөвлөгдсөн эсгий хот үе, үеэрээ өөрчлөгдөж эдүгээ алтан тэвшийн хөндий нэг сая гаруй хүн амыг элгэндээ тээж байна.

Их хотыг хүрээлсэн дөрвөн хайрхан их учиртай. Богдхан хайрханы ширээ хэлбэртэй оргилыг “Алтан тэвш” гэж нэрийддэг. Эл хайрханыг дээрээс нь харвал хэвтэж буй “Хангарьдын дүрстэй гэдгээс улбаалан Хангарьдын одон бий болсон. Богдхан уулыг ан гөрөөндөө харамгүй ч худал хуурмаг, бусармаг үйлдлийг өршөөдөггүй “Анчин” савдагтай ч гэх нь бий.

Энэ хайрханы оргил “Цэцээ” гүний ханан хадны өвөрт засч урласан сийлбэртэй чулуун  довжоо, мөргөлийн уул баясгах ногоон, шар сүм байсан ажээ. Мөн хүрээ туг, шашны шар туг, цагаан, хар сүлдийг тахиж байх ухмал чулуун суурьтай монгол, манж, төвд хэлээр бичсэн чулуун багана байсан гэлцдэг. Харин Чингэлтэй хайрханыг ном судар тэвэрсэн, эрдэм номын хөх өвгөн сахиус савдагтай гэдэг. Энэ хайрханы энгэр бэлд сүм хийд, дуган дацан байгуулагдаж байсан нь өвгөн багшийн суудалтай лам шинжийн уул гэдэгтэй холбоотой аж.

Хэнтий ханы салбар заан Тэрэлжийн уул нуруудын үргэлжлэл Туул гол уруу түрж тогтсон тогтоцтой уулыг Баянзүрх хайрхан гэдэг. Зүрх хэлбэртэй, цэрэг эрсэд ээлтэй хэмээх бөгөөд дээр үеэс Богдын торгон цэргүүд хар сүлдээ цэнгүүлдэг байсан аж. Хад цохио ихтэй гурван шовх оргил бол Сонгино хайрхан уул юм. Энэ хайрханыг хөх чоно хөлөглөсөн хөх өвгөн савдагтай догшин уул гэлцдэг.

Хайрханы өвгөн савдагт хатуу үйлийг захиж наминчилахад түргэн бүтээдэг хэмээдгээс хүрээнийхэн идээний дээж сархадыг өргөдөг уламжлалтай. Зэрлэг сонгино ихтэй учраас энэ уулыг “Сонгинохайрхан” хэмээн нэрийджээ.

 Б.Ариунзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан