gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хонгилын үзүүрийн гэгээ

Улс төр
2007-11-23
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-11-23

Нэр алдар нь эх орныхоо түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх тавилантай нэгэн ухаант хүмүүн далан дөрвөн жилийн тэртээ  Алтай нутагт  мэндэлжээ. Нэр нь Пунцагийн Жасрай.   П.Жасрай гуайн маань төрсөн өдөр улс тунхагласны баяртай давхацдаг бэлгэ дэмбэрэлтэй. П.Жасрай гуайнд хаашаа ч нүүсэн аваад л явдаг тасалгааны нэг цэцэг бий. Тэр цэцэг улс тунхагласны өдөр, өөрийнх нь төрсөн өдөр цэцэглэн дэлбээгээ дэлгээд, хагдардаг сонин цэцэг.

Нэг удаа “Энэ муу тэнэг золиг өнөө жил хоёр хоногийн өмнө цэцэглэчихлээ” гэж хэлээд инээж байсан нь мөн саяхан юм шиг тодхон. Энэ жил тэр цэцэг цэцэглэсэн үгүйг би мэдэхгүй. Гэхдээ жилийн жилд энэ л өдрөө тэр их хүний гэгээн дурсгалыг билэгдэн, түүний өр зүрхнээсээ хайрладаг байсан эх орных нь цэцэглэл мандлыг билэгдэн, насан туршдаа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн монгол төрийн түвшин амгалангийн билэгдэл болон булбарайхан дэлбээгээ дэлгэн цэцэглэж байгаасай.

Манай хоёр Их тэнгэрийн амны хормой бэлд дөрвөн жил айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг амьдарчээ. Манай үеийн нэртэй хүний зүстэй хүүгийн нэг тэр эрхэм хүний тухай бид халуун гэр бүл дотроо хамгийн сайн сайхнаар дурсан сууна. Сайнаар дурсах гэгээн саруул зам мөртэй амьдарсан хүний тухай дурсан санах нь гэрэл гэгээ цацрам сайхан юм аа. Хойч үедээ үлгэр дуурайл болом гэгээлэг дурсамж амьд бүхнээс амьд мэт зурайн тодорно.

П.Жасрай гуай гүн ой тогтоолт, гүйлгүү, хэрсүү ухаан цогцолсон хүн. Ийм ухааныг аав ээж, байгаль эхтэй хамтран хайрладаг. Тэнгэр бурхны хишиг ч гэж нэрлэх нь бий. Саруул ухааныг тэд бүгдээрээ хамтраад түүнд харамгүй хайрласан байлаа. Уужуу тэнэгэр хар ухаанаа тэрбээр улс Монголынхоо төлөөнөө ихэнхийг нь зориулсан гавьяатай. Тэртээ алс хол болсон үйл явдлыг өчигдөрхөн үзсэн мэт саруулхан ярина. Дамбийжаа ч манай түүгээр холхисон тухай аав ээж ярьдаг, дээрэмчин тонуулчин ч тасрахгүй байсныг би мэдэх юм гэж хуучилна. Нэг удаа харуй бүрийд дээрэмчид тэдний хотонд ойртон иржээ.

Авдрандаа байсан торгыг хурдхан авч дээлийнхээ дотуур биеэ ороогоод гэрийн хаяанд хэвтээд өгчээ. Дээрэмчид өнгөтэй өөдтэйг нь цөлмөөд явлаа. Жаахан хүүхэд хэвтэж байна гээд намайг тоосонгүй. Би тэгэхэд ээжийнхээ дээл хийхээр авсан ганц торгыг авч хоцорсон юм. Энэ жаахан хүүхдээс яаж ийм ухаан гарав аа гэж аав, ээж магтан ярьдаг сан хэмээн инээж байгаад ярьж суусан нь тодхон. Төрөлхийн хэрсүү гүйлгүү ухаантай хүүхдийн тулгамдсан үед шийдвэр гаргах торгон ухаан тэр үед ийнхүү илэрч байжээ.

Төр засгийн эгзэгтэй шийдвэрийг алсыг харж, зөвийг олж гаргахад  түүний тэрхүү торгон ухаан хожмоо боловсрол, туршлагаар баяжин, хуучирч элэгдэлгүй үргэлж дагасан юм. Эгзэгтэй мөчид ухаан гүйлгэж гаргасан мэргэн шийдвэр ард түмний хувь заяанд эргэлт хийж байсан тохиолдол төр улсын түүхэнд цөөнгүй. Одоогийн улстөрчид утга учиргүй улстөржилтөө хойш тавьж, ухаанаа хөвчлөн, санаагаа уралдуулж, аль зөвийг нь шилж сонгон, зөвшин тохирч оновчтой шийдвэр гаргаж байвал ирээдүйн өмнө байгуулж байгаа том гавьяа тэр болох сон.

П.Жасрай гуай 1960-аад оны эхээр Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургуулийг дүүргэсэн, эдийн засагч-статистикч мэргэжилтэй, манай эдийн засгийн дөнгүүр эрдэмтдийн нэг. Москвад сурч байгаад амралтаараа нутагтаа очиход нь нутгийн өвгөчүүл “Орос газар ч их л хол байх даа. Бодвол Сүмбэр уулыг тойрч очдог байлгүй” гэж асуудагсан хэмээн дурсч намуухан инээнэ. Тэрбээр төрж өссөн нутгаасаа алс хол, “Сүмбэр уул”-аас ч цаана очиж юм үзэж, нүд тайлсан, ном сурч ухаан тэлсэн Бугатын анхны залуусын нэгэн. Үзсэн нь их бол мэдсэн нь их байдаг билээ. Москвагийн статистикийн дээд сургуулийн багш нар “Та нар Монголоос ирсэн П.Жасрай шиг сур” гэж оюутнуудад хэлдэг байсан тухай дараа үеийнх нь оюутны дурсамжийг сонсон бахархаж байж билээ. Эх орныхоо нэрийг цуурайтуулан, тэр том сургуулийн, газар газрын олон хэлийн оюутнуудад даган дуурайх үлгэр болон хэлэгдэнэ гэдэг бахархал байлгүй яахав. Одоогийн оюутан залууст “Монголоос ирсэн П.Жасрай шиг сур” гэдэг үгийг давтан хэлье.

П.Жасрай гуай насан туршдаа өөрөө суралцаж, бусдыг сургасан буянтан. “Сурах эрмэлзлээр шатсан авьяаслаг, хичээл зүтгэлтэй хүнд энд хүрээд зогсъё хэмээх хаалт байдаггүй” гэх үг  Бетховений хэлэх дуртай үг нь байсан гэдэг. П.Жасрай гуай энэ үгийг жинхэнэ хэрэгжүүлэгч нь байв. Тэрбээр номын дотно анд нөхөр, уншигч, судлаач байж мэдлэг боловсролын шинэ цэнэгээ тэндээс тасралтгүй авч чаддаг мэргэдийн нэг. Зөвхөн идэвхтэй уншигч төдийгүй ухаан далайн эх-номыг бүтээн туурвигч байсан юм. Амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд “мэдлэгт суурилсан эдийн засаг”-ийн талаар бүтээл туурвих тухайгаа бодож, ярьж явсан.

Түүний олон арван шавь, ухаант дүү нар гэгээн хүслийг нь гүйцэлдүүлэх биз ээ. Төрд зүтгэж байгаа хэн боловч Улс тунхагласны ойг тэмдэглэн баярлахдаа би сүүлийн үед хэчнээн ном зохиол уншлаа, мэдлэг боловсролоо яаж сэлбэлээ гэдгээ эрхбиш нэг эргэн бодож байхад илүүдэхгүй. П.Жасрай гуайн эн зэрэгт ойртохгүй ч өөрийнхөө хэмжээнд боловсрол мэдлэгээ сэлбэж байх нь өөрт чинь хэрэгтэй. Арчилгаа муутай ургамал аривтай гавьтай ургадаггүйтэй адил мэдлэг боловсролоо цаг үргэлж сэлбэж тордож байхгүй бол амархан атаршиж хуучран хоцорно. Хаана ч очсон ярьж л явдаг нуруугаа авчихсан, агуулга тааруухан хэдхэн өгүүлбэрээ нялуун зөөлөн аялгаар илэрхийлээд ч сүртэй сүйдтэй байдлаар яриад ч нэмэр тусыг бага олно яваандаа.

Ажилла, ажилла, бас дахин ажилла. Энэ бол П.Жасрай гуайн амьдралдаа мөрдсөн лоозон. Гайхалтай ажилсаг, бас бүтээлч хүн. П.Жасрай гуайг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр бодож сэдсэн хүн нь Б.Даш-Ёндон дарга. Бид үзэл бодол нэгтэйгээр дэмжиж байснаас хэтрээгүй. Түүний олон сайн чанарыг олж тогтоон, бодож эрэгцүүлсэн нь гарцаагүй. Хамгийн эхэнд ажиллах чадвар, боловсрол мэдлэг, ажлын туршлагыг тунгааж үзсэн байх.

Дээр нь нэмээд Б.Даш-Ёндон дарга энэ хүн Монгол орноо бүхэлд нь багтаан харж чадаж байгаа цөөн хүний нэг гэж айхтар үндэслэлийг бидэнд хэлж байсан юм. Тэр үеийн Ерөнхий сайдын хэтэрхий хүнд ачааг П.Жасрай гуай нуруу хотойж, сэтгэл гудайлгүй үүрч, давж гарсан. Ард түмэн картын бараагаар гол зогоож, дэлгүүрийн лангуун дээр давс, хатсан гоймонгоос өөр хүнсний бараагүй ядаж туйлдсан үе. Одоогийн УИХ-ын гишүүдийн халаглан яриад байгаа арван хэдэн хувийн инфляц тэр цагт 325 хувьтай байсан гээд харьцуулаад бод доо.

“Тийм үед Засгийн газрыг П.Жасрай гуай чадварлаг удирдсанаар хоёр жилийн дотор хямралаас гарч, картын системийг халсан юм. 1995 онд Монголын эдийн засгийн өсөлт зургаан хувьд хүрсэн. Эдийн засаг нийгмийн өсөлтийн үндсэн суурийг П.Жасрай гуайн тэргүүлсэн Засгийн газар бий болгож өгсний дүнд өнөөдрийн амжилтад  Монгол Улс хүрсэн гэдгийг хэлэх хэрэгтэй” /Ч.Улаан/, “Түүнийг Засгийн газрыг толгойлсноос хойш анх удаа гадаад худалдааны баланс нэмэх гарч, валютын нөөц тодорхой хэмжээгээр өссөн” /С.Банзрагч/, “Энэ хүн үнэхээр сайн, тооцоотой эдийн засагч байсан. Аливааг амьдралд хэрэгжих үндэстэй эсэхийг нь тоогоор “мэдэрдэг” байлаа.

Тэгээд боломжтой гэж үзсэн цагтаа бодлогоо хэрэгжүүлдэг. Зөв тооцоон дээр суурилсан бодлого нь Монголын хөрсөн дээр зах зээлийн эдийн засгийг бий болгосон юм шүү дээ”    /Э.Бямбажав/. Хамтран зүтгэгчдийнх нь хачир чимэггүй, үнэнийг өгүүлсэн үг. Далайд аялагч биедээ луужин, дуран хоёрыг заавал авч явдаг байсан шиг П.Жасрай гуай цүнхэндээ тооны машин, шугам хоёр үргэлж авч явна. Тооны машинаар тоо, тооцоогоо бодно, шугамыг нь хүснэгт дээр тавьж тоонууддаа дүн шинжилгээ хийнэ, түүндээ үндэслэн бодлогоо тодорхойлно. Цаашид Монголын төрд зүтгэх хүмүүс мундаг гэхэд багадах тэр эрхэм хүнээс үлгэр дуурайл аваасай гэсэндээ энэ бүгдийг нуршаад байгаа билээ.

П.Жасрай гуайн Засгийн газрын үед Монгол төрийн олон тулгуурт гадаад бодлогын үндэс суурь бүрэлдэж, том ахиц гарсан юм. Гадаад бодлогын үзэл баримтлал батлагдаж, хоёр их хөрштэйгээ найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэ зарчимд тулгуурлан шинэчлэн байгуулав. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж,   АНУ, Япон, ХБНГУ, БНСУ зэрэг гурав дахь хөршүүдтэй харилцах харилцаа өргөжсөн.

“Дэлхий дээрх  бүх хүч чадлуудаас хамгийн аугаа бөгөөд хүчирхэг нь илтгэх чадвар” хэмээсэн У.Черчиллийн үг бий. П.Жасрай гуай ярих, илтгэх чадвар сайтай улстөрч байлаа. Тэрээр зарим хүн шиг явдал дундаа амандаа орсныг ярих юм уу, бусдын хэлсэн санаанаас өлгөн авч хамаа намаагүй бурж байсангүй. Нухацтай бэлдэж, бодож тунгааж байж цэгцтэй оновчтой дуугарна, илүү дутуу үггүй, элдэв гаж хөдөлгөөнгүй, ихэрхэх омгорхох аашгүй энгийн намуухан мөртлөө ухаантай бодлоготой ярина. Тиймээс ч хүч чадалтай удирдагч байж чадсан юм.

П.Жасрай гуай цаг үеэ мэдрэх торгон мэдрэмжтэй, шинийг эрэлхийлж олж нэвтрүүлэх чадвар нэн сайтай улс төрийн зүтгэлтэн. Нэгэн бүтээлч хүний хэлсэнчлэн тэр хайж явдаггүй, олдог улстөрч байсан юм. Улс орондоо шинэ зүйл олж нэвтрүүлэх нь түүний хүсэл эрмэлзлийн мөнхийн дуудлага байв. Сүүлийн үед ярьсан, бичсэн бүгдэд нанотехнологи, биотехнологийн сэдэв гол байранд байсан нь үүнээс үүдэлтэй биз ээ.

“П.Жасрай гуай хэнтэй л бол хэнтэй хэл амаа амархаан гэгчийн ололцож чаддаг онцгой чадварт нэгэн байв. Яах нь ч ойлгогдохгүй, ядмаг дүр, яравгар ихэмсэг янзын авир, ясгүй чанар, мөсгүй шинж түүнд ердөө ч байсангүй. Тэр хүнд далд дээрэнгүй даржин ааш даанч үгүй. Тэрчлэн наанаа дотносох төрх үзүүлэвч цаанаа огт ондоог бодож үлддэггүй байв” /Ц.Дашдондов/

“Монгол Улсын нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн П.Жасрай бүхий л ухамсарт амьдралаа Монгол улсын хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө зориулсан бөгөөд МАХН-ын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, эе нэгдлийг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан, ард түмэн, МАХН-ын хамт олондоо хайрлан хүндлэгдсэн, нийгмийн оюун санааны нэгэн оргил байв” /МАХН-ын ХХV их хурлын төлөөлөгчид/

“П.Жасрай гуайн ажилч хичээнгүй, нөр их хөдөлмөрч чанар, улс орон ард түмнийхээ төлөө бүхий л амьдрал, мэдлэг оюунаа зориулсан, эгэл даруу атлаа эрч хүчтэй, мэдлэг туршлага тэгш хослуулсан төрх нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэж, ирээдүй хойч үедээ үлгэр дуурайлал болон дурсагдах нь дамжиггүй” /Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл/ Хорвоо аливаа хүнд үмх жаргал амсуулж, үзүүргүй зовлон эдлүүлдэг жам түүнийг тойроогүй ээ. Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь эдийн засаг, нийгмийн байдал хүнд хэцүү байхын зэрэгцээ улс төрийн нөхцөл ч нэн хүнд байлаа.

П.Жасрайн Засгийн газрыг огцруулах шаардлага, цуглаан, өлсгөлөн хаврын хавсарга, улаан шороотой хамсан шуурав. Улс төрийн тэр хүнд үеийг сэтгэлийн хат, тэвчээрээр даван туулж, эв эеэр зохицуулж чадсан юм. Багш нар “байнгын маань хаяг баруун хаалга” хэмээн саарал ордны баруун хаалганы орчим ажлаа орхин улс төр, эдийн засгийн шаардлага тавин, сайдаа сольтол жагсав. Хайртай ганц охин нь хорвоог орхин одов. Хэрийн хүн дааж давамгүй хүнд ачааг П.Жасрай гуай, Дууяа эгч хоёр үүрч гарсан даа. П.Жасрай гуайн журамт гэргий Дууяа эгч маань бурхны шашны сонгодог ном зохиолыг төрөлх хэл, төрийн бичигтээ буулган хэвлүүлж том буян үйлдэж байгаа.

Тэднийд дэрсхэн хоөр хөөрхөн ач хүү бий. Дараа нь охин дүүтэй болсон. А.Оюунбилэг тэдэнд чихэр өгнө, өхөөрдөнө. Нэг удаа дүү нь өгсөн чихрийг нь барьчихаад урвайчихсан буцаад ороод ирж. “Яасан миний хүү” гэсэн чинь манай ахад өгсөн зарим чихрийг надад өгөөгүй байна, би заавал тийм чихэр авна гэж яваа ажээ. Бурхан шиг хиргүй тунгалаг бодолтой хүүхдийн ааш. Энэ орчлонд бага хүүхдийн шулганасан дуунаас илүү тэнгэрлэг сүлд дуулал хаана ч байхгүй гэдэг үнэн шүү. Одоо өр зүрхнээсээ хайрлаж өсгөсөн ач зээ нар нь өсөж өндийж том болжээ. Өвөө, эмээгийнхээ ариун алдар, ажилсаг бүтээлч намтрыг тэд аав ээжээсээ буухиалан залгана.

Нүдтэй бүхэн харж чадна. Олж харах нь харин цөөхөн. “Унаж явсан онгоцны хошууг дээш нь өргөлөө. Ямарч байсан хонгилын үзүүрт гэрэл харагдах боллоо” гэсэн алдарт үг П.Жасрай гуайнх. Эх орныхоо хөгжил дэвшлийн ирэх цагийн гэрэл гэгээг тэр үед П.Жасрай гуай хамгийн түрүүнд олж харж, онож хэлсэн нь энэ билээ. Тэр өөрөө ч тухайн үедээ Монгол орныхоо хонгилын үзүүр дэх гэрэл гэгээ нь байсан юм.

Сэтгэлийн зул
Монгол Улсын их сургуулийн
Нийгмийн шинжлэх ухааны
сургуулийн улс төрийн сэтгэлгээний түүхийн багш эрхэм дээд
Х.Ганбаатар багшаа эргэн дурсахуй.

Үүрч бутарч сарниад үйж одов Та
“Үнэн үнэн” гэж хүмүүс худлыг алдаршуулж үлдэв.
Цаг хугацааны хөсгөөс нэгэн хүрдэн харваж одов
Цааш хүмүүс явгарч хөл нүцгэн сажилж үлдэв.
Гэгээн эрхэмсэг хүмүүн тэнгэрийн заадсыг яран одов
Гэртээ хүмүүс бүгээд бүгээн дуу аялж үлдэв
Тэргүүлэгч тэрээр инээмсэглэсээр бурхдын хаалгыг сөхөн одов
Тэнэгүүд газарт үлдээд нэр ашгийг хөөн хоцров
Татаж амжаагүй сүүлчийн тамхи нь санаа алдах шиг
Таны эзгүйд “үнэн үг” ганцаардах шиг
Элээсэн замыг тань даган сүрэг тагтаа будаа тоншин
Их сургуулийн гудамж уйтахан л байна даа
Алдар хэргэмд шунаагүй гэгээн амьдарсных нь төлөө
Амьдралын хар цагаанд дэнс байсных нь төлөө
Эрхэмсэг түүнийг үдэгч гэрэлт хөшөөний зулайд
Энэ хүн л ганцаараа үнэн амьдарсан гэж сийлмээр байна

Хойдын буянд сүслэж  шүлгэн зул өргөсөн
Улс төр судлалын 4а ангийнхан нь

Нацагийн Багабанди

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан