Олон улсад шашин, улс төр, газар нутгийн маргаанаас үүдэлтэй хэдэн зуун асуудлаас үүдсэн хүчирхийлэл дайнд хамгийн их хохирдог нь энгийн иргэд билээ.
Тэгвэл цагаачдаар дүүрсэн хотхонд гурил будаа, хүнс тэжээлээс эхлээд гачигдал их байдаг аж. Гэсэн ч тэд эх орондоо байж хэн нэгний галт зэвсгийн бай болохын оронд хэд хоног ч гэсэн амьдарч нар харахыг хүсдэг бололтой.
Хэрвээ цагаачид нутагтаа байвал галт зэвсэг, түймрийн бай болж бодит байдлаар үхнэ. Гэсэн ч тэд ийм сонголт хийхийг хүссэнгүй. Харин дүрвэгсдийн хотхон гэж нэрлэгдэх чимээгүй үхлийг сонгожээ. Гэвч энд ирснээр хүн бүр үхлийн замд ирэхгүй нь л тэдний сонгох шалтгаан биз ээ. Дүрвэгсдийн хотхонд хэдэн сая хүн хоол хүнс, усаар гачигдан хорвоог орхидог билээ.
Энэ зурган дээрх хүү нэг настайдаа усны гачигдлаар хорвоог орхисон. Энэ зургийг авахыг түүний эцэг зөвшөөрсөн бөгөөд хүүгийнхээ биеийг цэвэрлэн даавуугаар боож лалын уламжлалаар оршуулгын ёслол үйлдэж байгаа нь энэ аж.
Тэдний гэр бүл Хойд Афганистанаас Пакистаныг зорин дүрвэн иржээ. Тус улсад улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй эмх замбараагүй нөхцөл үүссэн нь гэр бүлийнхнийг наашаа ирэхэд хүргэв. Пакистаны Жалозай дүрвэгсдийн хотхонд тухайн үед Афганистанаас ирсэн 80 мянган хүн байсан аж.
Уг зургийг Денмаркийн зурагчин Эрик Рефнер 2001 онд авсан байна. Хүн төрөлхтний бодит байдлыг харуулсан уг зурганд “Дэлхийн шилдэг гэрэл зураг” шагналыг олгосон юм.
Б.Золзаяа