Нийслэлд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй барилгын компани, шатахуун түгээх станцууд иргэдийг айдаст автуулсан хэвээр байна. Үүнтэй холбогдуулан манай сонин зөвшөөрөлгүй барилга, шатахуун түгээх станцуудыг цувралаар хүргэж байгаа. Гэр хорооллын айл гэр, албан байгууллагатай хаяа нийлсэн хэд хэдэн шатахуун түгээх станц байдаг.
Энэ удаад Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах "Магнай трейд" ХХК-ийн зөвшөөрөлгүй ажиллаж байгаа шатахуун түгээх станц дээр очлоо. Энэхүү шатахуун түгээх станц нь зөвшөөрөлгүй ажиллаж байгаагаа ч мэдэхгүй түгээгчид угтав. Тэд ямар нэгэн асуултад хариулт өгөхийг ч хүссэнгүй.
Тэндхийн зарим оршин суугчидтай уулзлаа. Шатахуун түгээх станцтай хаяа дэрлэн амьдарч байгаа тус хорооны иргэн Г.Жаргал “Гадаа гарч амрахад бэрх, байнгын шатахууны үнэр үнэртээд, энэ хавийг амьсгалах аргагүй болгодог. Тэгээд ч бараг гэрийн үүдэнд байгаа болохоор бид маш их айдастай амьдарч байна. Сэтгэл түгшээд нойр ч хүрэхээ байлаа" хэмээн бухимдан ярилаа.
Тус хорооны оршин суугч А.Мөнхбаяр "Одоогоор аймшигт осол гараагүй байгаа ч хэзээ мөдгүй гарч болох боломж бололцоог шатахууны бизнес эрхлэгчид хаа сайгүй бүрдүүлээд байна. Нэг шатахуун түгээх станц дэлбэрвэл цаана нь 2-3 клонк дэлбэрэхэд бэлэн байна. Тиймээс олон мянган иргэдийн амь нас хохирохоос өмнө зөвшөөрөлгүй, стандартаа мөрдөж ажилладаггүй шатахуун түгээх станцуудыг яаралтай буулгах хэрэгтэй" гэв.
Манай улсад одоо мөрдөж буй шатахуун түгээх станцын стандартыг аль эрт 1998 онд боловсруулсан юм байна. Үүнд, шатахуун түгээх станцыг албан газар болон орон сууцнаас 20-50 метр, гэр хорооллоос 50-100 метрийн зайд барих ёстой гэсэн хэмжээ заажээ. Гэхдээ энэ стандарт журмыг мөрдөж байгаа шатахуун түгээх станц бараг л алга. Нийслэлд нийт 180 гаруй шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол хангалттай их тоо. Гэтэл өдрөөс өдөрт зөвшөөрөлгүй шатахуун түгээх станцууд нэмэгдсээр л байна.
Түүнчлэн сүүлийн үед шатахууны бизнес эрхлэгчдийн арга нь улам нарийсчээ. Авто засвар байгуулна гэж газар авчихаад шатахуун түгээх станц барьдаг аж.
Зөвшөөрөлгүй 36 шатахуун түгээх станцыг лацдаад үйл ажиллагааг нь зогсоосон
Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Т.Мөнхболдоос тодруулахад "Зөвшөөрөлгүй газар ШТС барьж эхлэхэд нь бид очиж акт бичээд торгож, лацдаад, цахилгааныг нь таслуулж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоодог. Гэтэл хэдхэн хоногийн дараа бидний тавьсан лацыг өөрсдөө аваад дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг. Ер нь манайхаас Нийслэлийн газрын албанд шатахуун түгээх станцад газар олголт дээр дүрэм журмаа эргэн хараад, аюулгүйн зай хэмжээг нь судалж байж газраа олгохыг анхааруулж, жил бүр албан бичиг явуулдаг. Гэтэл эмх цэгцгүй орон сууц, албан газар, гэр хороололд ойрхон шатахуун түгээх станцууд бий болсоор байгаа.
Улсын комисс хүлээж аваагүй байхад зөвшөөрөлгүй ажиллаж байгаа нийт 36 шатахуун түгээх станцуудаар явж хяналт шалгалт хийж, бүгдийг нь торгоод, лацдаад үйл ажиллагааг нь зогсоосон. Одоо бараг эхнээсээ эргээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байгаа байх. Бид даанч өдөр болгон эргэж тойроод байх боломжгүй. Өнгөрсөн жил мөн л тухайн газруудад шалгалтаар явж, хааж байсан. Гэтэл энэ жил очиход зөрчлөө арилгаагүй байж дахиад үйл ажиллагаагаа явуулж байсан. Эдгээр газруудын ихэнх нь газар олголттой холбоотой буюу аюулгүйн зайн хэмжээ алдагдсан газрууд байдаг" гэлээ.
Үүнээс үзэхэд, Мэргэжлийн хяналтынхан удаа дараа торгууль тавиад л өнгөрөх үүрэг, эрхтэй бололтой. Мэдээж шатахуун импортлогчдын хувьд торгуулийн мөнгө олж байгаа ашгийн хажууд өчүүхэн төдий болохоор хууль зөрчөөд байдаг хэрэг.
"Магнай трейд" ХХК 130 шатахуун түгээх станцтай
Хууль зөрчин ажиллаж байгаа "Магнай Трейд" ХХК-ийн захирал нь Р.Ганзориг. Тэрээр 1994 онд "Магнай трейд" ХХК-ийг байгуулсан бөгөөд 1997 оноос эхлэн ОХУ, Казакстан, БНХАУ-ын Роснефть, Сибнефть, Газпром, Славнефть, Лукойл, Тосол-Синтез, Петролиум трейдинг, Чайна Ойл зэрэг компаниудтай байнгын харилцаатай хамтран ажиллаж, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон, дотоодын зах зээлд бөөний болон жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөгийн байдлаар тус компани нь Монгол Улсын томоохон хот, суурин газруудад газрын тосны бүтээгдэхүүн хадгалах өөрийн эзэмшлийн 13 агуулах, 130 шатахуун станцтай аж. Одоогийн байдлаар тус компанийн найман шатахуун түгээх станц ямар ч зөвшөөрөлгүй ажиллаж байгаа юм. "Магнай Трейд" ХХК нь жилд дунджаар 150 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон борлуулдаг байна.
Л.Алтанхишиг