Хятадын зүүн хойд нутгийн амьтны хүрээлэнгийн Сибирийн бар таван жил хамт амьдарсан дөрвөн баранд бариулжээ. Амьтны хүрээлэнгийн ажилтан хэргийн газар ирэхэд хамт байсан барнууд 12 настай, 330 фунт /1 фунт=409,5 грамм/ жинтэй уг барыг идэж байжээ. "Би маш их айсан. Тэд бараг нас чацуу, таван жил хамт амьдарсан амьтад юм. Ийм зүйл өмнө нь хэзээ ч болж байгаагүй" гэж хүрээлэнгийн ажилтан хэлсэн байна. "Газарт барын хөл, чих хэвтэж байсан. Хэрэв үүнийг би нүдээрээ хараагүй бол итгэхгүй байсан" гэж барын тулааны дараа хэргийн газар очсон нэгэн ярьжээ.
Бар бараа барьсан нь тус амьтны хүрээлэнгийн санхүүгийн ажиллагаатай холбоотой гэнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдгээр барыг хангалттай хооллож чаддаггүй байжээ. Нас гүйцсэн нэг бар өдөрт 20 фунт мах иддэг ажээ. Харин тус хүрээлэн барнуудад бага хэмжээний тахиан махаар өлсгөлөнгөө дардаг байжээ. Бар бараа барьсан тохиолдлыг өмнө нь гарч байгаагүй бөгөөд энэ араншинь зэрлэг амьдын дунд маш ховор гардаг гэнэ.
С.Отгонбаяр