gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Залуу Ким Хойд Солонгосыг өөрчилж байна

Дэлхийд
2012-09-22
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2012-09-22
Залуу Ким Хойд Солонгосыг өөрчилж байна
Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн хувийн тогооч, Японы иргэншилтэй Кензи Фужимото эргэн иржээ. Тэрбээр залуу удирдагч Ким Чен Уны хувийн тогоочоор ажиллахаар болсон байна.  

Залуу удирдагч Японоос түүнийг урьсан аж. Гэхдээ чухам ямар учраас өдгөө өндөр настай тогоочийг дуудсан нь тодорхойгүй байна. Кензи Фужимото өмнө нь амь насанд нь аюул учирч болзошгүй гэсэн үүднээс эх орон руугаа зугтсан. Улмаар залуу удирдагчийн талаар, Хойд Солонгосын гэр бүлийн хэрэглэдэг хоол хүнсний талаар сонирхолтой олон арван ном бичсэн удаатай.  

Япон тогооч Хойд Солонгост хүрэлцэн ирээд “Урвагч нь эргэн ирлээ. Намайг өршөө. Хийсэн бүхнийхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байна” хэмээн нулимс унагасан аж. Харин Ким Чен Ун “Зүгээр. Дахиж ийм алдаа гаргахгүй байхад хангалттай. Одоо битгий санаа зов” гэж хэлсэн нь хэвлэлийнхнийг гайхшруулж орхив. Үнэхээр залуу удирдагч ийм зөөлөн хүн үү, аль эсвэл өршөөл үзүүлж сурсан сайн удирдагчийн ирээдүй түүнээс харагдаж байна уу.

Хэвлэлийн бага хурлын үеэр Кензи Фужимото “Би Ким Чен Ир удирдагчийн нас барсан өдөр маш их сэтгэлээр унасан. Надад маш их хэцүү байсан. Бидний хайртай удирдагч амьд загасанд дуртай байсан. Би түүнд амттай сайхан хоол хийж өгөхийн тулд чадах чинээгээрээ хичээдэг байсан. Харин одоо би залуу удирдагчийн тогоочоор ажиллахаар боллоо. Тэргүүн хатагтай Ри Сол Жу надад тун эелдэг хандсанд би маш их баяртай байна. Түүний намуун зөөлөн хоолой, намайг уучилж байгаа мэт гайхалтай сонсогдсон. Тэр үнэхээр сэтгэл татам бүсгүй юм. Түүнийг “Тавтай морил. Дээд удирдагч өөрийг чинь их санасан. Үргэлж таны тухай дурсдаг юм. Ирсэнд баярлалаа” гэж хэлэхэд би өөрийн эрхгүй нулимс унагасан. Одоо би хэзээ ч Ким Чен Уныг орхихгүй” хэмээсэн юм. Харин CNN агентлаг  үүнийг өнгөрсөн долоодугаар сард Хойд Солонгост ирсэн гэж мэдээлж байсан юм.

Ким Чен Ун эцгийнхээ тогоочид “Хүссэн үедээ эх орон руугаа явж болно. Миний төлөө амтат хоол хийх нь таны сонголт” гээд визгүй зорчих эрх олгожээ. Тэрбээр ийнхүү олны өмнө хүмүүнлэг, энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үйлдлүүд хийсээр байгаа нь Хойд Солонгосын талаарх ойлголтыг өөрчлөх нэг алхам болж байгаа юм.  

Кензи Фужимото нь 1989 оноос 2001 он хүртэл Ким Чен Ирийн тогоочоор ажиллаж байсан бөгөөд залуу удирдагчтай долоон настай байхад нь анх уулзаж байжээ. Кензи Фужимото нь барууны үзэлтэй, хөгжимд дуртай, амтат суши, сашими, загасны махан бүх төрлийн хоол зууш хийдэг сайн тогооч. Тэрбээр 2001 оноос  өмнө одоогийн удирдагч Ким Чен Унтай тоглодог байжээ. Залуу удирдагч настай тогоочоор дамжуулан Хойд Солонгосын тэргүүн хатагтайг олны өмнө магтуулаад авсан. Тэр ч бүү хэл, Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонины сурвалжлагч Кензи Фужимототой уулзах үед “Хойд Солонгос үнэхээр сайхан болсон байна лээ.

Миний мэдэх улс биш болсон. Гудамж талбайгаар хүмүүс нь тайван алхаж байна. Инээмсэглэл тодорсон хөдөлмөрч хүмүүсээр Хойд Солонгос дүүрэн харагдсан” гэх мэтээр сайхан үг амнаасаа унагаж, нэг ч таагүй зүйлийн талаар яриагүй аж.

Тогоочийг дуудсан мөчөөс эхэлсэн аяллын тухай нэвтрүүлгийг “TBS” телевизээр удахгүй олны өмнө дэлгэх талаар Японы хэвлэлүүд онцолжээ. Кензи Фужимотогийн бичсэн номонд Хойд Солонгосын ирээдүйн удирдагч бага хүү Ким Чен Ун болох талаар өгүүлсэн байдаг. Улмаар хэдэн жилийн дараа тогоочийн таамаг биеллээ олж, залуу удирдагч нь Ким Чен Ирийн төрийн эрхийг гартаа авсан. Тухайн үед Кимийн гэр бүлийн нууцлаг амьдралыг сайн мэддэг япон тогоочийн нэр хүнд улам өсч байлаа. Түүний гэр бүлийнхэн өдгөө Пёньяанд амьдардаг аж. Тогооч “Залуу удирдагч миний мэдэхийн бага байхдаа л хөнгөн зуушинд нугасгүй нэгэн байв. Одоо түүнийг миний хийсэн хөнгөн зуушнаас татгалзахгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн байна.

Кензи Фужимото гэдэг нэрийг зохиомлоор авсан тэрбээр 2003 онд хэвлүүлсэн “Би Ким Чен Ирийн тогооч байсан” номондоо “Ким Чен Ун аавынхаа хайртай хүү байсан. Түүний ирээдүйг залгамжлагчийн хувиар өсгөж байсан” хэмээн бичсэн байдаг. Харин том хүү Ким Чен Нам аавынхаа залгамж халааг аясан ч үргэлжлүүлэх хүн биш гэдгийг тогооч өөрийн номондоо цухас дурдсан байдаг билээ. Залуу удирдагч Ким Чен Уныг “Өглөөний нарны хаан” гэж нэрлэдэг байжээ.

Ким Чен Ун япон тогоочийг урьсан даруйдаа түүнтэй хуучнаа дурсан хамтдаа морь унан, сагсан бөмбөг тоглосон талаар Кензи Фужимото ярьжээ. Тухайн үед Ким Чен Ун “Би түүний насан дээр ийм хөдөлгөөнтэй байж чадахгүй л болов уу. Тэр үнэхээр сайн байна лээ. Би түүнийг олон талын авъяастайд гайхдаг” хэмээн хэлсэн аж.

Б.Баатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан