Эдийн засгийн буруу бодлогын улмаас Өмнөд хөршид цахилгаан болон электрон хэрэгслийн хог хаягдал их гарах болжээ. Одоогийн байдлаар Хятад улс жилд нэг сая тонн цахилгаан хэрэгслийн хог хаядаг гэсэн тооцоо гарчээ. Үүнийг задалж үзвэл телевиз, угаалгын машин арав, хөргөгч, компьютер дөрөв бөгөөд арван сая орчим гар утас хаягдал болдог байна. Хотод эхүүн, хурц муухай үнэр үнэртэж, агаарын бохирдол улам ихэссэн. Хэрэв энэ байдал дараагийн таван жилд үргэлжилбэл байгаль орчин бохирдож, сүйрэх аюул нүүрлэх болно хэмээн Хятадын засгийн газраас үзэж байгаа юм. Ихэнхи электрон хог хаягдал европын орнуудаас далайгаар тээвэрлэж ирдэг бүтээгдэхүүнээс гардаг. Гэвч түүнээс гадна Хятад улс дахь гэрийн тэжээвэр амьтад ч бас үүнд ихээхэн нөлөөлдөг юм байна. Энэ нь бохир бизнесээс цэвэр эдийн засаг гэсэн барууны орнуудын бодлоготой холбоотой хэмээн холбогдох хүмүүс нь тайлбарлаж байгаа аж. Тухайлбал, барууны оронд чанарыг илүүд үздэг. Тэд бага хэмжээний эвдрэл гэмтэл гарсан байсан ч аюулгүй байдлын үүднээс тухайн барааг хаягдал болгон шинийг авдаг. Олон улсын болон Европын эдийн засгийн бодлогын дүрэмд зааснаар цахилгаан хэрэгслийн хаягдлыг ядуу буурай, хөгжиж буй орнуудад арав дахин хямд үнээр экспортолдог. Харин эдгээр экспортын цахилгаан барааны 70 гаруй хувийг Хятадын зах зээлд гаргадаг ажээ. Дахин боловсруулалт төдийлөн хийх боломжгүй гэж үздэг цахилгаан хэрэгсэл Хятадын байгаль орчинд их муу нөлөө үзүүлж байгаа юм. Энэ асуудалд анхаарч Шанхай хотод цахилгаан хэрэгслийн хог хаягдал ялгах төв өнгөрсөн онд нээгдэн ажиллаж байгаа. Дэлхий дахинд жил бүр 20-50 сая тонн цахилгаан хэрэгслийн хаягдал гарч байдгийн 70 хувь нь Хятадад орж ирдэг. Түүнээс Энэтхэг болон Африкийн орнуудад экспортолдог гэнэ. "Алт, зэс зэрэг зарим металлыг хайлуулан ашиглах боломжтой боловч энэ төрлийн хаягдал байгаль, хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг. Ер нь цөөн хүн хууль бус бохир бизнес эрхэлж байгаагаас манай улсад ийнхүү аюул тулгарч байгаа" хэмээн зүүн хойд орнуудын "Шинэ дэлхийн хатуу хог хаягдал" нэртэй компанийн маркетингийн дарга Гао Жин мэдэгдсэн байна.