gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ирэх жил бүх сургуулийн ойролцоох зам хурд сааруулагчтай болно

Нийгэм
2012-09-18
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-09-18
Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад хэд хэдэн хүүхэд зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Тиймээс сургуулийн ойролцоох авто замд тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч хийхээр болсон билээ. Энэ талаар Нийслэлийн авто замын газрын Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер О.Энхбаатараас тодрууллаа.

-Ерөнхий боловсролын сургуулиудын ойролцоох авто замуудад хурд сааруулагч хийж эхэлсэн гэсэн?
-Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн осол хэргийг багасгах үүднээс явуулж буй цогц ажлын хүрээнд сургууль, цэцэрлэг, олон нийт ихээр  цугладаг газар хурд сааруулагч хийхээр болсон. Нийслэлийн Засаг даргын уг захирамж 2012 оны наймдугаар сарын 24-нд гараад 27-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тиймээс Замын цагдаа болон Ерөнхий боловсролын сургуулиудаас ирсэн саналын дагуу зайлшгүй шаардлагатай байгаа зарим сургуулиудын ойролцоох авто замд хурд сааруулагч хийж эхэлсэн байгаа.

-Хэдэн авто замд хурд сааруулагч хийх вэ?
-Уг ажлын хүрээнд Дарь-Эхийн замд 102 дугаар сургуулийн орчимд, Энхтайваны өргөн чөлөө, 14 дүгээр сургуулийн хойд зам, Дамдинсүрэнгийн гудамж, 15 дугаар байрны урд замд, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны хорооллын доторх замд, Хүүхдийн хаяг тогтоох газрын зүүн замд хурд сааруулагч хийнэ. Мөн Чимэд-Осорын гудамж, 65 дугаар цэцэрлэгийн зүүн замд, 3, 4 дүгээр хороолол, "Танан" хүнсний захын урд зам, Төмөр замын цагдаагийн хэлтсийн зүүн замд Хасбаатарын гудамж, 13 дугаар сургуулийн арын замд, 19 дүгээр сургуулийн хойд зам, "Энхжин" худалдааны төвийн урд замд, Сүхбаатар дүүргийн 7-н буудлаас 32-ын тойрог, 7-н буудлаас цагдаагийн пост хүрэх зам зэрэг нийт 12 замд хурд сааруулагч хийх юм. Үүнээс найман замд хурд сааруулагч хийгээд байгаа.

-Зөвхөн хурд сааруулагч хийж байгаа юм уу. Хамт тэмдэг, тэмдэглэгээ хийх үү?
-Засгийн газраас нэмэлтээр дахин шинэ газруудад хурд сааруулагч хийх захирамж ирсэн. Ер нь хурд сааруулагч хийх ажлыг ирэх аравдугаар сардаа багтааж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Хурд сааруулагч хийхийн зэрэгцээ явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээ зэргийг цогцоор нь хийж байгаа.

-Нийслэлийн боловсролын газраас хийсэн судалгаагаар сурагчид нь зам хөндлөн гарч ирдэг сургууль 80 гаруй байна гэсэн. Тэдгээр сургуулийн ойролцоох замд тэмдэг, тэмдэглэгээ хийх үү?
-Одоогийн байдлаар зам тээврийн осол байнга гар-даг, нэн түрүүнд тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч хийх нэн шаардлагатай байгаа газруудад эхний ээлжинд хийж байна. Харин дараа жилээс үлдсэн сургууль, цэцэрлэг, мөн Нийслэлийн боловсролын газраас гаргасан тэдгээр сургуулийн замд ч тэмдэг тэмдэглэгээ хийхээр төлөвлөөд байгаа.

-Энэ жил тэмдэг, тэмдэглэгээ хийх ажилд хэчнээн төгрөг төсөвлөгдсөн бэ?

-Замын түгжрэлийг бууруулах цогц ажлын хүрээнд эхний ээлжинд нийт 12 газар хурд сааруулагч хийхээр 109 сая гаруй төгрөг төсөвлөгдсөн. Гэхдээ энэ жил 20 гаруй газарт тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч хийхээр ажиллаж байгаа.

Ж.Отгонмягмар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан