Рахит буюу сульдаа өвчний тухай эцэг, эхчүүд өмнө нь сонсч байсан байх. Магадгүй, зарим нь энэ өвчний талаар эмч нараас зөвлөгөө авч, эмнэлэгт хандаж байсан ч байж болох.
Яагаад гэвэл, энэ өвчин манай оронд бага насны хүүхдүүд дүнд элбэг тохиолддог. Зарим эмч нар үүнийг хүйтний улирал удаан үргэлжилдгээс үүдэлтэй гэж тайлбарладаг. Учир нь нарны хэт ягаан туяаны нөлөөнд арьсан дор “Д” амин дэм үүсдэг тул агаар салхинд бага гарсанаас болж, хүүхдийн биед амин дэмийн дутагдал үүсч рахит өвчнөөр өвддөг аж.
Энэ өвчний талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Хүүхэд, өсвөр үеийн мэргэжилтэн Д.Одончимэгээс дараах зөвлөгөөг авлаа.
РАХИТ ӨВЧНИЙ ХҮНД ХЭЛБЭРЭЭР ӨВДСӨН ХҮҮХЭД БҮРЭН ЭДГЭРДЭГГҮЙ
-Рахит өвчний талаар залуу эцэг, эхчүүд ойлголт муутай явдаг. Зарим нь хүүхэд нь өвдөж зовиурлахгүй л бол хөл, гар бага зэрэг мурийхыг огт тоодоггүй. Тиймээс та рахит буюу сульдаа өвчнөөр өвдсөн хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэгийг хэлж өгөөч?
-Хүний биеийн кальци болон эрдэс бодисын солилцооны алдагдлаас ясанд өөрчлөлт гарснаар рахит өвчин үүсдэг. Уг бодисын солилцооны алдагдал нь ясны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг “Д” амин дэмийн дутагдалд хүргэдэг. Энэ өвчний үед хүүхдэд дараах шинжүүд илэрдэг. Тухайлбал, хөхөө хөхөх болон унтаж байхдаа хөлрөх, цочимтгой болох, гавлын яс зөөлрөх, хөл гар сулбайх, шээс эхүүн үнэртэй болох, ясанд өөрчлөлт илрэх, хөл муруйх, гарын бугуй, хавирганы нумаар сампингийн эрхний шинж илрэх зэрэг шинж илэрдэг. Тиймээс эцэг, эхчүүд үр хүүхдээ сайн ажиглаж, биеийн хөгжлийг нь анзаарч харж байх хэрэгтэй. Учир нь ясанд эдгэрэшгүй өөрчлөлтүүд гардаг ба хөл нь “Х” “О” хэлбэртэй болох, цээжний яс нь төвийх, шувуун цээжтэй болох, хавирганы ясаар дэлбийх, бөгтөр болох, хөл гарын яс хугарах зэрэг аюултай шинжүүд илэрдэг.
-Хүмүүс рахит өвчин гэхээр л хүүхэддээ олон төрлийн кальци витаминуудыг авч өгдөг. Үүний оронд цагаан идээ, жимс ногоо зэргээс “Д” витаминаа нөхөж авч болдог уу?
-Болно. “Д” амин дэм нь загас, сүү, самар, ногоо, бяслаганд ихээр агуулагддаг тул эдгээр хүнс орсон хоолыг түлхүү хэрэглэх шаардлагатай.
ХҮҮХДИЙГ ӨДӨРТ 30 МИНУТААС ИЛҮҮГҮЙ НАРАНД БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ
-Бага насны хүүхдийг энэ өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ. Мөн жирэмсэн эхчүүдэд зөвлөгөө өгөөч?
-Юуны өмнө хүүхдийг эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Мөн хүүхдийн нүүр гарыг өдөрт 30 минутаас доошгүй хугацаанд наранд байлгах, “Д” витаминаар баялаг хоол хүнс өгөх, урьдчилан сэргийлэх тунгаар “Д” витаминыг хэрэглэх хэрэгтэй. Жирэмсэн эхчүүд кальци болон “Д” аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, зуны улиралд наран шарлага хийхийн зэрэгцээ агаарт тогтмол явж амарч байх хэрэгтэй. Зарим эцэг, эхчүүд хүүхдээ хэтэрхий бөөцийлж агаар салхинд гаргаж, нар үзүүлдэггүй.Энэ нь маш буруу. Үүнээс гадна хүүхэддээ өдөр тутам кальци, витамин ихтэй хоол хүнс өгөх хэрэгтэй. Мөн жирэмсэн эхчүүд өөрсдөө “Д” амин дэмийн дутагдалтай байдаг. Энэ тал дээр эцэг эхчүүд илүү анхаарах шаардлагатай.
-Хүмүүс хүүхдүүддээ эм, тариа антибиотик өгөх их дургүй байдаг. Рахит өвчнийг уламжлалт Монгол аргаар эмчилж болдог уу?
-Зуны дулаан цагт гүүний айраг болон шар сүүгээр биеийг нь угаах, элсэн дээр тоглуулах зэрэг нь хүүхдийг эрүүл чийрэг болгодог. Үүнээс гадна залуу эцэг, эхчүүд хүүхэддээ гадаадаас орж ирдэг олон найрлагат витаминуудыг их өгдөг. Үүнийг хэрэглэхдээ эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг зөвлөх байна.
Э.Бэрцэцэг