gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Элэгний өвчин судлалын дэлхийд тэргүүлэгч эмч, мэргэжилтнүүд Монголд анх удаа чууллаа

Эрүүл мэнд
2012-09-10
0
Twitter logo

Монголын Элэгний эмгэг судлалын холбоо, Ази, Номхон далайн элэг судлалын холбоо хамтран ''Гепатит С вирус ба хавсарсан халдварууд" сэдэвт олон улсын онол практикийн хурлыг энэ сарын 7-9-ний өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгууллаа.

Тус хурлыг нээж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Анагаахын шинжлэх ухааны доктор Н.Удвал, Монголын элэгний эмгэг судлалын холбооны тэргүүн Ж.Амарсанаа, тус холбооны дэд тэргүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор О.Баатархүү, "Оточ Манрамба" АУДС-ийн захирал Д.Нацагдорж нар үг хэллээ.

Энэхүү олон улсын хурлыг Монголд анх удаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, дэлхийн олон улс орон вируст гепатит өвчинтэй тэмцэх, сэргийлэх, арга хэмжээг хэрэгжүүлж, хамтран ажилласаар байгааг хүндэт зочид онцлон тэмдэглэлээ.

Энэхүү олон улсын хуралд 350 гаруй гадаадын зочид төлөөлөгч, эмч, судлаач, эрдэмтэд хүрэлцэн ирж Дэлхийн элэгний өвчин судлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, орчин үеийн эмчилгээний талаар санал солилцсон юм. Мөн хурлын үеэр тус салбарт Дэлхийд тэргүүлдэг Япон, Тайвань, БНСУ-ын эрдэмтэд эмч, судлаач нарт зориулж вируст гепатит, элэгний хатуурал, элэгний хавдар өвчний талаар лекц уншиж сонирхууллаа. Энэ үеэр Монголын элэгний эмгэг судлалын холбооны тэргүүн Ж.Амарсанаатай цөөн хором ярилцлаа.

-Элэг өвдлөө, элэгний хатуурал болчихсон гэх яриа өдөр тутам сонсогдох болж. Тэгэхээр элэг бол дүлий эрхтэн учраас хэр баргийн өвдөлт өгдөггүй гэдэг юм билээ. Ер нь элэг гэдэг өөрөө ямар бүтэц, онцлогтой эрхтэн юм бэ?
-Элэг бол биед орж ирсэн хорт бодисыг ангижруулах үүрэгтэй. Мөн олон төрлийн бүтээгдэхүүнийг хүний биед үйлдвэрлэдэг үйлдвэр гэж ойлгож болно. Элэг ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ гэвэл хүний цусанд байдаг альбумин гэдэг уураг, хоол боловсруулах үйл ажиллагааны хувьд өөх тосыг хайлуулдаг цөсийг мөн үйлдвэрлэдэг. Түүнээс гадна бусад чухал үүргүүдтэй. Тухайлбал, цус бүлэгнэлтийн маш олон факторуудыг элгэн дотор үйлдвэрлэдэг юм. Цусны төлжилтийг дэмжих уургуудыг ч үйлдвэрлэдэг. Элэг нь бас гадны бактерийг шүүх үйлчилгээтэй.

-Элгийг өвчлүүлээд байгаа гол эрсдэлт хүчин зүйл юу юм бэ. Ямар шалтгаанаар элэг өвчилдөг талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Элгийг өвчлүүлдэг хамгийн гол эрсдэлт хүчин зүйл нь элэгний вирус. Ялангуяа "В", "С" вирус архаг халдвар маш хортой, элэгний хатууралд хүргэдэг мөн хорт хавдар үүсгэдэг. Үүнээс гадна архи согтууруулах ундаа элэгний хатуурал, элэгний үрэвсэл, хавдарт хүргэдэг. Өөр бусад шалтгаанууд гэвэл элэгний өөхжилт, элэгний хордлого байна. Сүүлийн үед элэгний өөхжилт маш их болсон.

-Манай улсад элэгний ямар төрлийн өвчлөл их тохиолдож байна вэ?
-Элэгний хатуурал, үрэвсэл, хорт хавдар маш их байна. Монголын хүн амын 20 хувь нь элэгний үрэвсэлтэй. Элэгний хорт хаврын жилд шинэ тохиолдол 1700 орчим илэрдэг. Элэгний өвчин гэдэг онош жилд 12 орчим мянга тавигддаг бол элэгний хатуурлаар жилд 800-900 хүн нас барж байна.

-Элэгний өвчин удамшдаг уу?
-Удамших гэхээсээ илүү өвчний шалтгаан нь удамшдаг. Вирус эхээс урагт, магадгүй эцгээс хүүхдэд дамжих магадлал өндөр байдаг. Ялангуяа В вирус удам дамжих нь элбэг. Харин С вирус удам дамжих нь ховор бас тохиолдол байна.

-Ер нь В, С вирус ямар замаар ихэвчлэн дамжиж байна вэ?
-Монгол Улсын хувьд элэгний вирусыг хамгийн их тараадаг газар бол эмнэлэг болоод байгаа. Учир нь эмнэлэг дутуу ариутгасан эмчилгээний багаж тоног төхөөрөмжийг ихээр ашиглаж байгаа нь элэгний вирусыг хамгийн их тарааж байна. Тиймээс үүн дээр хамгийн их анхаарал хандуулж, эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт хийхгүй бол бид вирусыг үргэлжлүүлээд л тараагаад байна гэсэн үг шүү дээ. Тухайлбал, шүдний өрөм, хануур төөнүүрийн хутгыг олон хүн дээр дахин дахин хэрэглэж байна, нэг зүүг олон хүн дээр тавьдаг эмч нар байна. Хагалгааны багажуудыг дутуу ариутгаж байна. Ялангуяа ариутгалын систем маш сул байгаа эмнэлэг олон. Ийм л газруудаар вирус дамжаад байгаа юм. Тиймээс ард түмэн маань ч гэсэн болгоомжтой байхгүй бол болохгүй байна.

-Вирусын халдвар авсны дараа хамгийн түрүүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Вирусын халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь маш их ядардаг. Гэхдээ ер нь шинж тэмдэг багатай. Ихэнх тохиолдолд илэрдэггүй. Харин идэвхтэй вирусын үрэвсэл өгсөн үед элэгний доод хэсгээр хатгаж өвдөх, чинэрэх, шарлах шинж тэмдэг илэрнэ. Мөн В, С вирусээс булчирхайн хавдар үүсдэг. Тухайлбал, биохимийн шинжилгээний үзүүлэлтэд өөрчлөлт гарвал цаана нь вирус байж болзошгүй гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол нь элэгний вирусын халдвар авахгүй байх хэрэгтэй. Тиймээс эмнэлгээр үйлчлүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна В вирус бэлгийн замаар дамждаг гэдгийг анхаарах ёстой. Эл өвчний халдвараас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм. Сүүлийн үед манай элэг судлаач эмч нарын хичээл зүтгэлээр элэгний вирусын эмчилгээг нутагтаа хийх бүрэн боломжтой болсон гэдгийг энэ дашрамд хэлэхэд таатай байна.

Э.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан