Нэлээд удаан яригдсан нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт санаачлагч гишүүд болон Ц.Дамиран, Р.Эрдэнэсүрэн, Н.Батбаяр нар УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд өргөн барилаа. Уг хуулийн төслийг баталснаар хууль санаачлагчид нь хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэх томоохон ажиллагаа болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа ажээ. Нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгжээс 19 хувь байсныг 10 хувь болгох гэсэн хуулийн төсөл юм. Урьд нь намын бүлэг, зөвлөлүүд нэлээд олон удаа тал талаасаа ярилцаж, санаагаа нэгтгэсэн. Урьд нь төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх тухай шийдвэр Засгийн газар, УИХ-аас гардаг байсан. Тэгвэл одоо эл хууль батлагдан гарснаар хувийн хэвшлийнхний цалин хөлс нэмэгдэх боломжоор хангагдах юм байна. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлээс нийгмийн даатгалд төлдөг байсан 19 хувийг 10 болгосноор хувийн хэвшлийнхэнд ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх санхүүгийн боломжоор хангагдана гэсэн үг.
Мөн нийгмийн даатгалын шимтгэл багассанаар бааз хүрээ нь нэмэгдэж ирээдүйд хувийн хэвшлийнхэний тэтгэвэрт гарсан хойноо авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ гэнэ.
Гуравдугаарт нийгмийн даатгалын санд орж ирэх мөнгө нэмэгдэх учраас төрөөс үзүүлэх татаас багасна гэсэн давуу талууд гарах юм байна. Харин ямар нэгэн хуулийн төсөл батлахаар ихэвчлэн МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөл хоёроос л гишүүд оролцон санаачилдаг байсан бол энэ удаад парламентад суудалтай долоон намын төлөөлөл бүгдээрээ оролцсон нь нэгэн онцлог болж. Иймээс эл хуулийн төсөл УИХ-аар шууд батлагдах магадлал өндөрсөж байгаа юм.
Энэ хуулийн төсөл нь 2008 оны төсөвтэй холбоотойгоор орж ирж байгаа учраас нэлээд шахуу хугацаанд батлагдах нь тодорхой гэнэ. Иймээс эл хуулийн төслийг 2008 оны төсвийн хэлэлцүүлэгтэй давхар хэлэлцээд 2008 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэхээр хууль санаачлагчид тооцоолсон байна. Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьсантай ч хамтруулан хэлэлцүүлэх гэнэ. Эл хуулиар нь даатгуулагчдын хамрах хүрээг өргөжүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл гадаадад ажиллаж байгаа болон гадны байгууллагуудад ажиллаж байгаа монголчууд, малчдыг сайн дурын гэсэн байдлаар оруулжээ. Нэрийн дансанд шижсэн хүмүүсийн эхнийх нь 2015 оноос тэтгэвэрт гараад эхлэхээр тэр үед нэрийн дансандаа хуримтлуулсан мөнгөний хэмжээ нь нэлээд бага байгаа учраас 1960 он гэсэн хугацааг 10 жилээр сунгах талаар ажлын хэсгийн хуралдаанаар ярилцсан байна. Тэгэхээр 1970 оноос өмнөх хүмүүсийн тэтгэвэрт улсын төсөв татаас өгөх замаар шийдэгдэх боломжийг УИХ хайж байгаа гэсэн үг.
Харин үндсэн чиглэл ярилцаж байх үед гишүүд нийгмийн даатгалын тогтолцоог бие даалгах талаарх арга хэмжээг авахыг ерөнхийдөө дэмжсэн байна. Гэхдээ бие даагаад гарах хүртэл нь улсын төсвөөс тодорхой хэмжээний татаас өгч байх аж. Иймээс 2008 онд улсын төсвөөс нийгмийн даатгалд 147 тэрбум төгрөг татаас хэлбэрээр олгох байсан бол түүн дээр нэмээд 38 тэрбум төгрөг гаргах хэрэгтэй болох бололтой.
М.Мөнх