Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк 2022 оны наймдугаар сард хамтын ажиллагаагаа эхлүүлэн АТМ-ын шимтгэлээ харилцан бууруулж байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн банк мөн нэгдсэн билээ. Тэгвэл энэхүү томоохон хамтралд Капитрон банк нэгдэж санамж бичиг байгуулан гарын үсэг зурлаа.
Арилжааны банкнуудын тус хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн талын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмжүүд болох ATM, CDM, CRM дээр бэлнээр зарлага гаргах үед гүйлгээний шимтгэл 500₮ байсныг 100₮ болгон бууруулж байна. Өөрөөр хэлбэл Голомт банк, ХХБ, Төрийн банк, Капитрон банкны банкны нийт харилцагчид нийслэл болон хөдөө орон нутагт байрлах тус дөрвөн банкны 1,000 гаруй ATM төхөөрөмжүүдээс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн шимтгэл төлөх юм. Харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлж, банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулан харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө арилжааны банкнууд ийнхүү хамтран ажиллаж байгаа юм.
Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд бусад банкнуудтай илүү нээлттэй, илүү уян хатан хамтран ажиллахаар зорьж байна.
Харилцагч та ATM-ын байршилтай холбоотой мэдээллийг:
- Голомт банк https://shorturl.at/qFG15;
- Худалдаа хөгжлийн банк https://shorturl.at/dlKNO;
- Төрийн банк https://shorturl.at/uFSUY;
- Капитрон банк https://shorturl.at/bswWZ
Нээлттэй банк – Голомт банк