Өнөөдөр дэлхийн философийн өдөр тохиож байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт тэмдэглэдэг энэ өдөр “Философи ба уран зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.
- Гоо зүйн сонгодог үзэл баримтлал ба уран зураг
- Орчин үеийн уран зураг ба урлагийн философи
- Монгол үндэстний сэтгэлгээ ба уран зураг гэсэн дэд сэдвийн хүрээнд урлагийн философи, уран зургийн тайлбарын философи арга зүй, монгол зураачдын зохиомжийн онцлог ба үзэл санааны үндэслэлийн талаарх судалгааны үр дүнг тусгасан 20 орчим илтгэлийг хэлэлцүүлж буй юм.
Зүүн хүрээ дашчойлон хийдийн бурхан урлаач, магистр М.Эрдэмбилэг “Энэ хуралд "Улаан Жамсран" бурхныг кубизм /дүрслэлийн арга техник/-ын үүднээс харах нь гэсэн сэдвээр илтгэл танилцуулж байна.
Бурхны шашин бол бүхэлдээ философи шүү дээ. Хүрээнд есөн зүйлийн мэргэжлээр сургадаг сургууль гэж байсан. Эдгээрийн нэг нь бурхан бүтээх арга техникийг заадаг байсан. Харин бид дутуу дулимаг ойлгож эхэлсэн.
Илтгэлд өгүүлж байгаа кубизмын илэрхийлэл бол бурхны зурагтай төстэй. Бодит алслалт байхгүй тул хавтгай орон зайд, өнгийн ялгарлаар орон зайг гаргадаг. "Улаан Жамсран" бурхны зурагт далд утгыг хурц өнцгөөр гаргасан нь кубизмтай төстэй. Тиймээс дүрслэлд хэрэглэсэн арга техникээр бүтээлийн утга санааг илэрхийлж байгааг танилцуулна.
Дүрслэх урлаг бол нүдээр харах философи шүү дээ. Мөн философитой шууд холбогдож бүх “изм”-үүдийн төлөөлөл болдог.
Кино урлаг маш хүчтэйгээр хүнд нөлөөлдөг шүү дээ. Кинонд дүрс, дуу хөгжим, хэл яриа, өнгө үзэмж, хөдөлгөөн бүгд байдаг болохоор утга санаа нь илт ойлгомжтой. Үүнтэй харьцуулахад дүрслэх урлагийг ойлгоход боловсрол шаардагддаг.
Утга зохиол хүртэл ялгаагүй. Б.Явуухулан гуай “Хар ус нуурын шагшуурга” гэдэг шүлгийг зохиохдоо “с, ш” үсгийг маш их шигтгэж, хэрэглэсэн гэдэг. Тэгэхээр шүлгийг нь сонсохоор зэгс шуугиад байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ бол дүрслэлд шингээсэн далд уялдаа.
Дүрслэх урлаг ч гэсэн ялгаагүй далд утга санааг техникийн илэрхийллээр нуух маягаар хийдэг. Үүгээрээ хүнд гүн сэтгэгдэл төрүүлнэ” гэлээ.
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн “Дүрслэх урлаг бол хамгийн эртний бөгөөд өдгөөг хүртэл тасралтгүй хөгжиж ирсэн урлаг. Цахим шилжилт гэдэг шиг дижитал бизнес рүү хөрвөж байна. Үүнтэй холбоотойгоор урлаг, уран бүтээлүүдэд философийн асуудал үүсдэг. Зураачийн хариуцлага, уран бүтээлийн үнэ цэн, түүнийг хуулбарлалт гэх мэт хэрэглээний шинжтэй оюуны өмчийн асуудал, арилжаанд хэрхэн яаж оролцох зэрэг асуудлыг хөнддөг. Эдгээрийн цаана хэрэглээний философи, ёс зүйн асуудлууд үүсэж байдаг.
Энэ асуудал яван явсаар зөвхөн уран бүтээлчдийн биш уран бүтээлч философич хоёрын хэлэлцдэг асуудал болж байна гэдгийг өнөөдрийн хурлаар хэлэлцэж, манай нийгэмд ямар байр суурьтай байгааг ярилцах гэж байгаа юм. Урлаг өөрөө дүр бүтээх арга хэрэгсэл байлаа ч гэсэн тухайн дүрийг бүтээж буй талаар зураач, философич нар хэлэлцэж, хурлаас ямар шинэ сэдэв гарч ирэх вэ гэдэг хүлээлттэй байна.
Ертөнцөд бие биедээ хамааралгүй юм гэж нэг ч үгүй.
Жишээлбэл, социализмын үеийн амьдралын дүр төрхийг ямар нэгэн уран зураг бидний ой тоонд илүү хүчтэй үлдээсэн байдаг шүү дээ. Мөн капитализмыг алгассан, Манжийн дарлалыг эсэргүүцсэн гэх агуулгатай зураг яагаад сэтгэлд хоногшиж үлдэв ээ. Тухайн цаг үеийн түүчээ, уриа болж байсан шиг өнөөдөр ямар дүр дүрслэлээр шинэ залуу үеийг, нийгмийг уриалж болох уу ч гэдэг юм уу санаанууд уран бүтээлчдээс гарах болов уу гэж хүлээж байна.
Ер нь урлагт хэзээнээс л гоо сайхны зарчим буюу эстетикийн асуудал чухал байсан. Энэ асуудал хуучраагүй бөгөөд шинэ цагт, хэрхэн шинээр тавигдаж байгаа вэ гэдэг асуудлыг ярилцах нь чухал байна.
Дүрслэх урлагийн цаана байгаа гол үндэслэл нь хүнийг урлан бүтээх сэдэл, тэмүүлэлд уриалан дуудаж байдаг онцгой ач холбогдолтой.
Мөн уран зургийг илэрхийлж буй гол зүйл бол будаг, түүний материалууд байдаг. Нарийн яривал тухайн материал хүртэл химийн бодис. Энэ утгаар бол хими ба урлагийн хооронд ямар хамаарал байж болох вэ гэдгийг хүртэл хэлэлцэнэ.
Тиймээс химич, зураач, философич гурав хүртэл хоорондоо диалогид орж, харилцаж байна гэсэн үг. Ертөнцөд бие биедээ хамааралгүй юм гэж нэг ч үгүй” гэв.
МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал, доктор, профессор С.Батцоож “Философид хамааралгүй салбар, шинжлэх ухаан гэж үгүй. Үүнтэй ижил бүх уран бүтээл, бүтээгчийн үзэл бодол, сэтгэл санаанд философи байдаг гэдгийг өнөөдөр онцлон хэлэлцэж байна.
СУИС, МУБИС-д дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад, уран бүтээлчдэдээ философийн ойлголт, мэдлэгийг өгөхийн тулд гоо зүй, урлагийн сэтгэлзүйн хичээлүүдийг түлхүү орж байна. Энэ мэдлэгээ уран бүтээлдээ шингээж, нийгмийн үзэл бодлыг илэрхийлэх, нийгмийн стресс бухимдлыг урлагаар хэрхэн тайлах, сэтгэл санааг анагаах вэ гэх зэрэг олон зүйлийг эдгээр хичээлээр өгдөг. Мөн ахисан түвшний буюу магистр, докторын зэргийн түвшинд илүү их судлуулдаг онцлогтой.
Энэ талын мэдлэгийг хангалттай өгч байгаа. Тиймээс өнөөдрийн сайн бүтээлүүдийг туурвих үндэс нь болж байгаа байх” гэсэн юм.
Хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль, СУИС, МУИС, “Эрдэнэт цогцолбор” Дээд сургууль, Зүүн хүрээ Дашчойлин хийд зэрэг байгууллагын багш, судлаачид оролцлоо.