gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Амарсайхан: Дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлт 4-р сарын 1-ний дотор гарна

А.Номин
Нийгэм
2024-03-13
10
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  12 цаг 17 минут
2024.03.13

Хаваржилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгч байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар малчдад зээлийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг хэлэлцжээ. Нийт зээлийн дундаж хүү 21 орчим хувь. Үүнээс малчин өрх зургаан хувийг нь өөрсдөө дааж, үлдсэн хүүд тодорхой зохицуулалт хийх талаар судалгаа, шинжилгээ хийж байна. 

Өнөөдрийн байдлаар дөрвөн сая орчим мал улсын хэмжээнд хорогдсон. 77,394 өрхөд 203 мянган боодол өвс, 80 мянган малчин өрхөд тэжээлийн ханган нийлүүлэлт хийж байна.

Нийслэлийн хэмжээнд 2300 өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна. Тэдгээр өрхийг нүүлгэн шилжүүлэх, шаардлагатай зохицуулалтыг хийх, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлт зэрэг ажлыг хийж буй. Үүнтэй холбогдуулан нийслэлд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар хэлэлцэж, зохих шийдвэрүүд гарсан гэв. 

  12 цаг 27 минут
2024.03.13

Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хийж буй ээлжит хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан энэ оны нэгдүгээр сард болсон дэлбэрэлттэй холбоотойгоор мэдээлэл өглөө. 

Тэрбээр, БЗД-ийн 26-р хороонд болсон ахуйн хийн тэсрэлтийн улмаас үүдсэн асуудлуудыг шалгахаар ажлын хэсэг байгуулсан. Өнөөдрийн байдлаар хууль хяналтын байгууллагууд хэргийн газрын шалгалтаа эрчимжүүлж, шахуу ажиллаж байна. 

Төрийн байгууллагуудаас шалтгаалах хяналт шалгалтууд дууссан. Одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтүүдийг хүлээж байна. 

Тухайлбал автомашин зориулалтын шаардлага хангасан байсан эсэх, тухайн орчинд техникийн болон бусад ямар стандартууд зөрчигдсөн зэргийг мэргэжлийн шинжээчид хөндлөнгөөс дүгнэнэ. 

Байр орон сууцны бөх бат чанар, ан цав гарсан, галд уярсан болон цаашид ашиглах боломжтой эсэхэд Барилга, хот байгуулалтын яамны мэргэжлийн хяналтын хэсгийнхэн хяналт шалгалтыг хийж дууссан. ШУТИС-ийн лабораторид арматур, бетоны шинжилгээг хийх ажлууд үргэлжилж байна. 

Хамгийн сүүлийн байдлаар буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өгсөн мэдээллээр 10 хоногийн дотор дүгнэлт гарч бэлэн болно гэсэн. Тэгэхээр дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлтүүд ирэх сарын 1-ний дотор гарч дуусна. ХНХЯ-аас ажлын байрны аюулгүй ажиллагаа хангагдсан эсэхийг дүгнэх ажлын хэсэг гараад, дүгнэлт бэлэн болсон. Нэгдсэн дүгнэлтийг бид эцэслэн, бэлэн болсон даруйд нь олон нийтэд нэг бүрчлэн нээлттэй мэдээлэх болно. 

Мэдээж энэ хугацаанд Засгийн газраас холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тухайлбал дэлбэрэлтэд өртсөн 207-р байр, 63 айлын орон сууцыг засварлах хөрөнгийг Засгийн газраас төсвөөс гаргах тухай шийдвэрлэсэн. Дүгнэлт гараад засаж болно гэвэл, засварын ажил хийгдээд явна. Болохгүй гэвэл дараагийн шийдэл юу байхыг тухайн цаг үед нь шийдвэрлэнэ гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан