Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “E-Mongolia”-г шинэчилжээ. Шинэчлэгдсэн “E-Mongolia 3.0” системийг өнөөдөр албан ёсоор нээлээ.
“E-Mongolia” цахим системийг анх 2020 оны аравдугаар сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж байсан бол өнөөдөр
- 81 байгууллагын 986 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж,
- насанд хүрсэн иргэдийн 72 хувь буюу 1.5 сая хэрэглэгчтэй болж,
- 28 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна.
Төрийн үйлчилгээг цахимжуулснаар өнгөрсөн хоёр жил долоон сарын хугацаанд иргэдийн 254 тэрбум төгрөг, 14 сая цаг, 28 сая хуудас цаас хэмнэжээ.
Шинэчлэгдсэн “E-Mongolia 3.0” ашиглахад энгийн, хялбар дизайн, тэгш хүртээмжтэй болж, урьдчилсан мэдэгдэл авах, мэдээллээ хянах, илүү олон баримт бичиг, лавлагаа зэргийг цахимаар шууд ашиглах боломжтой боллоо. Мөн иргэн нотариатын үйлчилгээ, лавлагаа, гэрээний мэдээлэл авах, галт тэрэгний билетээ ч захиалах боломжтой болжээ.
E-Mongolia систем хэрэглэгчдийн 85 гаруй хувь нь гар утасны апликейшнаар дамжуулан үйлчилгээ авдаг тул E-Mongolia 3.0 хувилбараар дараах шинэчлэлүүдийг хийжээ. Үүнд:
- Хэрэглэгчид иргэний үнэмлэхийн зургаа харуулахгүй байх, бүрсийлгэх, dark mode горимоор ашиглах зэрэг тохиргоог өөрөө хийх
- 4 оронтой код хийлгүй хурууны хээ болон царай таньж нэвтрэх
- Яаралтай тусламжийн тусгай дугаарууд руу шууд дуудлага хийх
- Тухайн хэрэглэгчийн хамгийн их ашигладаг үйлчилгээг хамгийн ойр харуулах буюу хандалт ихтэй үйлчилгээ санал болгох боломжтой.
ЦХХХ-ны сайд Н.Учрал "2020 оноос хойш 82 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг цахимаар өгч байна. Өнгөрсөн хугацаанд таны мэдээллийг ашиглалаа гэж мэдэгдэл очдог байсан. Шинэчлэгдсэн хувилбараар хиймэл оюун ухааны тусламжтай сануулах үйлчилгээ нэвтрүүлсэн. Жишээ нь гадаад паспортын тань хугацаа дуусах гэж байна шүү гэж сануулна. Мөн иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ заавал нотариатаар гэрээгээ цаасаар батлуулах шаардлагагүй болж байна.
E-Mongolia апликейшн цахимжилтыг бий болгосноор авлигалалгүй, ил тод нийгмийг бүтээнэ. Өмнө нь иргэдээс уг аплекэйшнээр дамжуулан гадаад паспорт захихаар 30 хоногтоо багтаж ирэхгүй байна гэх гомдол ирдэг байсан. Мөн хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор утсаар 25 мянган иргэн гомдол мэдүүлсэн. Одоо бол иргэн төрд байгаа мэдээллээ засварлах боломжийг нээсэн. Эл шинэчилсэн хувилбар дэвшилтэт технологи боллоо. Иргэний хүсэлт илгээсэн үйлчилгээ аль байгууллага дээр шийдэгдэж байна гэдгээ хянаж болно. Шилэн, нээлттэй нийгмийг бүтээхэд E-Mongolia маш том хувь нэмрээ оруулж байна" гэв.
Нээлтийн үеэр E-Mongolia академийн захирал Б.Мягмарнаран "E-Mongolia 3.0 систем нь иргэдэд илүү хүртээмжтэй болж, харааны бэрхшээлтэй хүн ч хэрэглэж болохоороо давуу талтай боллоо. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ухаалаг чатботыг нэвтрүүлсэн. Мөн энэ апплекэйшнээр дамжуулан хот хоорондын автобус, галт тэрэгний билетийг захиалж авах боломжтой болж илүү хурдан, найдвартай, хялбар болов. Түүнчлэн нотариатын үйлчилгээ, лавлагаа, 2022 оны нэгдүгээр сараас хойших гэрээний мэдээллээ иргэн авах боломжтой. Манай байгууллага иргэдээс
- Үйлчилгээтэй холбоотой санал асуулга
- Нэгдсэн үйлчилгээгээр дамжуулан судалгаа авсаар байдаг гэлээ.
E-Mongolia академийн систем ашиглалтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр “E-Mongolia 3.0 системийг хөгжүүлэх явцад илүү өндөр ачааллыг дааж чадахуйц дэд бүтцээр зохион байгуулсан. Систем дээр хэт их ачаалал ирэхэд ухаалгаар систем өөрөө олшроод ачаалал дааж чадна. Нөөцийг зөв зохистой ашиглаж зарцуулна гэсэн үг. Иргэдийн хувийн мэдээллийг нууцлах Хур систем байдаг учир аюулгүй, хамгаалагдсан байдаг” гэлээ.
"E-Mongolia 3.0" хувилбарын хүрээнд веб хуудсандаа иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх мэдээллийн технологиудын талаарх гарын авлагууд, компьютерын хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдал, онлайн орчинд хэрхэн ажиллах зэрэг контентуудыг багтаасан цахим ур чадвар цэсийг “Боловсролын мэдээллийн технологийн төв”-тэй хамтран нэмж оруулжээ.