Эмэгтэйчүүдийн хөх, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдлыг таниулах “Ягаан тууз алхалт -2023” арга хэмжээг ирэх зургаадугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Манай улсад умайн хүзүү болон хөхний хорт хавдарын тохиолдын 49.6 хувь нь III болон IV үедээ хожуу оногшлогдож байна. Тиймээс эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаант нас баралтын 3-рт умайн хүзүү, 4-рт хөхний хорт хавдар тус тус эрэмбэлэгдэж байгаа нь анхаарал хандуулах үзүүлэлт юм.
Тиймээс дэлхий даяар 501 ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн Хөхний Хавдрын Байгууллага анхлан санаачилсан тус арга хэмжээг Ягаан Алхалт Монгол -НҮТББ болон бусад байгууллага, хувь хүмүүстэй нэгдэн гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн “Ягаан тууз алхалт-2023” арга хэмжээ “Хамтдаа алхъя” уриан дор зохион байгуулагдах бөгөөд ХСҮТ-ээс Сүхбаатарын талбай хүртэл ягаан өнгийг бэлгэ тэмдэг болгон алхалтын цуваа үүсгэх юм.
Үргэлжлүүлэн Сүхбаатарын талбай дээр хорт хавдраар өвдсөн эмэгтэйчүүдэд тулгамддаг сэтгэл санаа, эрүүл мэнд, амьдралын дэглэмийг зохицуулах, хувийн ур чадварыг сайжруулах үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх бөгөөд хожуу оношлогдсоноос үүдэлтэй гарз хохирлыг анхааруулан сэрэмжүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах болно.