Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд "Тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүй"-н сургалт боллоо. Уг сургалтад 245 сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, бага ангийн 1054 багш хамрагдаж, тэгш хамруулан сургах буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүйтэй болж байгаа юм.
Сургалтын үеэр Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Нямдорж “Дэлхийн боловсролын түншлэл ОУБ-ын санхүүжилтээр БШУЯ, Боловсролын ерөнхий газар хамтран дөрвөн аймаг, нийслэлийн хоёр дүүргийн ерөнхий боловсролын багш нарт "Тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүй"-н сургалт орлоо. Уг сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д тэгш хамруулан сургах тухай журам болон бусад хууль дүрмийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бага ангийн багш нарт
- ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн ангилал,
- хөгжлийн үнэлгээ,
- суралцагчийн ялгаатай байдал,
- тэгш хамруулан сургах боловсролын орчин,
- Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө
- сургуулийн дэмжлэгийн багийн үйл ажиллагаа гэх агуулгаар сургалт орж байгаа нь давуу талтай байна.
Өөрөөр хэлбэл боловсролын үйлчилгээнд хүүхэд бүрийг хамруулах арга зам, шийдлийг сургуулийн удирдлагууд эзэмшиж байна. Энэ удаагийн сургалтад тусгай сургуулиудад багшилж буй ялгаатай хэрэгцээтэй багш нар хамрагдаж байгаа бөгөөд дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээ үзүүлж байна. Манай улсад оюуны бэрхшээлийн хүүхдэд зориулсан дөрөв, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд нэг, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нэг тусгай сургууль байдаг. Тэгш хамруулан сургах боловсролын хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон 18 сургуулиудад хүүхэд хөгжлийн танхимыг тохижуулах төсөл хэрэгжиж, тус байранд ажиллах багш нарыг бэлдэнэ.
Хүний ялгаатай байдал олон янз гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой.
Нэг ангид тусгай хэрэгцээтэй хүүхэд элсэн орж байгаа бол хамгийн түрүүнд багш нь хүний ялгаатай байдал гэж юу вэ гэдгийг маш сайн ойлгож, ухамсарласан байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүний ялгаатай байдал олон янз гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Ингэснээр тухайн хүүхэдтэй харилцах сэтгэлзүй бүрэлдэнэ. Түүнчлэн тэдгээр хүүхдийн онцлогт нь тохируулж, ямар хичээлийн хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, арга зүйгээр заах талаар боловсруулан төлөвлөгөө гаргах шаардлагатай. Үүнийг сургуулийн дэмжлэгийн баг хуралдаж, багшид чиглүүлэг өгнө.
Тиймээс юун түрүүнд тухайн хүүхдийн онцлогийг тодорхойлно. Тухайн ангид тархины саажилттай хүүхэд суралцдаг байлаа гэхэд, тухайн хүүхэд анги нийтийн хичээлийн агуулгыг бусад хүүхдийн түвшинд адил эзэмшээд явах боломжтой. Үүний тулд тухайн хүүхдийн хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээнд тохирсон биеийн болон гарын хөдөлгөөнөө зохицуулан хичээл, сургалтад бүрэн оролцох туслах хэрэгсэл, технологийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Үүнийг ялгаатай хэрэгцээг харгалзах гэж хэлж болно. Харин оюуны бэрхшээлтэй хүүхэд суралцдаг бол хичээлийн хөтөлбөр, агуулгыг илүү хялбаршуулан, ойлгох түвшинд нь заана. Эргээд тэр түвшинд үнэлж шалгалт авах ёстой" гэв.
49-р сургуулийн Суурь боловсролын сургалтын менежер С.Өнөрбилэг “Гурван жилийн өмнө манай сургуульд дэмжлэгийн баг байгуулагдсан. Уг багт сургуулийн удирдлага, эцэг эх, багш нарын бүрэлдэхүүн ажилладаг. Энэ хүрээнд бага, дунд ангийн багш нарт арга зүйн сургалт ордог. Манай сургуулийн дунд ангийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд байдаг. Тухайн хүүхдүүдэд зориулж ганцаарчилсан төлөвлөгөө гаргаж, багш нарыгаа бэлдсэн. Тухайлбал, манай англи хэлний багш уншиж чаддаггүй охинд англи дуу цээжлүүлэн зааж өгсөн байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө гаргаснаар ерөнхий эрдэм сургахаас илүү нийгэмшүүлэх, амьдралд бэлтгэх, энгийн харилцааны чадварт сургахад чиглэнэ. Энэ хөтөлбөрөөр сурч байгаа хүүхдийг тусгай үнэлгээгээр үнэлдэг" гэлээ.
Тус сургалтыг бүх хүүхдэд хүртээмжтэйгээр баригдсан Хан-Уул дүүргийн 75, Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль дээр зохион байгуулж байгаа нь сургалтад оролцогч багш нарт ялгаатай хэрэгцээтэй хүний онцлогийг ойлгох, сургалтын хүртээмжтэй орчинтой бодитоор танилцах боломжийг олгосноороо давуу талтай аж.