gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхээр 11 компани Эрчим хүчний яамнаас хариу хүлээж байна

Б.Чимэг
Эдийн засаг
2023-06-06
19
Twitter logo
Б.Чимэг
19
Twitter logo
Эдийн засаг
2023-06-06
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхээр 11 компани Эрчим хүчний яамнаас хариу хүлээж байна Европ-Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Б.Зандан (зүүн гар талд), УЗ-ийн дарга Клаарже Генбургге
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  12 цаг 24 минут
2023.06.06

  12 цаг 25 минут
2023.06.06

Европ-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим  Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлж байна. Тус байгууллага гишүүддээ үйлчлэхийн зэрэгцээ манай улсын хуулийн орчныг сайжруулах зорилготой ажилладаг байна.

Европ-Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхим худалдаа, хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлээ танилцуулав. Тэд мэдэгдлээ гишүүдийнхээ саналд тулгуурлан боловсруулжээ.

Гишүүн байгууллагуудынхаа дуу хоолойг олон нийтэд хүргэх, эрх баригчдад уламжлах, Монгол Улсыг сонирхож буй хөрөнгө оруулагч, түншүүдэд худалдаа, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хүргэх гарын авлага болох зорилгоор мэдэгдэл гаргажээ.

Европ-Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимыг 2019 онд байгуулсан, 190 гишүүнтэй. 

Худалдаа, хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл: Энэ онд эдийн засгийн хувьд энэ онд 4-7 хувийн өсөлттэй байна. "Оюу толгой"-н гүний уурхай ашиглалтад орсон гэх мэт сайн талууд бий. Гэвч бизнес эрхлэгчид шүүхийн шийдвэр хүлээж цаг их алддаг. Шүүхээр хэрэг шийдүүлэхэд дунджаар 6.2 жил шаарддаг. Хөрөнгө оруулагчдын ердөө 10 хувийнх нь гомдлыг шүүх шийдсэн гэж ЭЗХЯ мэдээлэв. Мөн шүүхийн шийдвэр шударга биш байгаад танил тал, авлига, эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөтэй холбоотой гэж бизнес эрхлэгчид санаа зовж байна. Бизнесийн хэргээр мэргэшсэн шүүх ажиллуулах, шүүхийг хараат бусаар ажиллуулах шаардлагатай.

Уул уурхайн нийт хөрөнгө оруулалтын 70-аас дээш хувийг татдаг тул маш чухал салбар. Ашигт малтмалын тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах гэж байгаа нь сайшаалтай. Гэвч тусгай зөвшөөрлийг нэг компаниас нөгөө рүү шилжүүлэхдээ төлж буй татварын хэмжээ харилцан адилгүй, уян хатан байна. Татварын алба нөхцөл байдлаас хамаарч өөр өөр шийдвэр гаргадаг нь хүндрэлтэй байгааг бизнес эрхлэгчид уламжилсан.  

Энэ нь уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх тул үнэлгээ тогтооход татварын байгууллагын оролцоог бууруулах саналыг уламжилсан. Төслийн өртөг бус борлуулалтын үнэ (зардлыг хасаж) тооцон, татвар ногдуулах саналтай байна. Мөн Засгийн газрын болон орон нутгийн шийдвэрүүд уялдаагүй байдаг нь зарим төслийг гацаадаг. Орон нутгаас зөвшөөрөл авах шат дамжлагыг хялбаршуулж, ойлгомжтой болгох шаардлагатай.

Хайгуул ихээхэн зардал шаарддаг ажил. Татвараас хайгуулын зардлыг  суутган тооцдоггүй нь хөрөнгө оруулалт татахад саад болж байна. Орон нутагт үйл ажиллагаа эрхлэхэд тухайн нутгийн удирдлагаас зөвшөөрөл авахад ихээхэн цаг алддаг нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд ажиллах, амрах цагийг тэнцүүлэх шинэ заалт нэмсэн. Энэ нь уул уурхайн компаниудад багагүй хүндрэл үүсгэв. Энэ заалтын дагуу компаниуд бүтээмжээ өсгөх, шинэ ажилтан авах, ажилтнуудынхаа ур чадварыг өсгөх буюу нэмж хөрөнгө оруулалт хийх шаардлага үүссэн.       

2008 онд баталсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар компаниуд ам.доллараар өндөр тариф тогтоосон. Иймд эдгээр ААН төрөөс татаас  авч эрчим хүч үйлдвэрлэдэг ААН-үүдтэй өрсөлдөх боломж хомс. Нүүрсний цахилгаан станцуудад хийх хөрөнгө оруулалт буурсан, сэргээгдэх эрчим хүчний эрүүл мэндэд үзүүлэх үзүүлдэг эерэг нөлөөг харгалзан энэ салбарыг бодлогоор дэмжих шаардлагатай байна. Эрчим хүчний салбарыг либералчлах хэрэгцээ бий.

Мөн Засгийн газар хэрэгжих боломжгүй гэж үзсэн зарим төсөлд нөхөн олговор олгож, цуцалж болно.

Европын компаниуд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх салбарт ажилладаг. Гэвч үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг авч чадаагүй, удаан хүлээх явдал байсаар байна. 11 компани энэ салбарт нэвтэрч, цахилгаан эрчим хүч худалдах-худалдан авах гэрээг хүлээж байна. Эрчим хүчний яам эдгээр компанитай гэрээ хийх, эсэхээ мэдэгдэх шаардлагатай байна. Сэргээгдэх эрчим хүчний компаниуд хоорондоо үнээр өрсөлдөх боломжгүй байдаг. Учир нь эрчим хүчний үнэ тарифыг төрөөс хатуу тогтоодог, үнийг чөлөөлөөгүй.

Хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа мах боловсруулах чиглэлд Европоос хөрөнгө оруулалт татах боломжтой. 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбоо руу гаалийн татвар төлөлгүй нийлүүлэх боломжтой. Гэвч энэ боломжийг ноос ноолуурын гэх мэт маш цөөн ААН хэрэглэж байна.  Увсын чацаргана газар зүйн заалтаа авсан.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан