gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Нар хааж барилга барин бидний эрүүл мэнд, эрх ашгийг зөрчиж байна”

Л.Амарцэцэг
Нийгэм
2023-08-15
2817
Twitter logo
Л.Амарцэцэг
2817
Twitter logo
Нийгэм
2023-08-15
“Нар хааж барилга барин бидний эрүүл мэнд, эрх ашгийг зөрчиж байна” Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 21-р байр

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 21-р байрны урд талд нарны тусгал хааж, олон стандарт зөрчин барилга барьж байна гэж тус байрны оршин суугчид манай редакцад мэдээлсэн юм. Иймд бид нөхцөл байдлыг сурвалжлав.

"ХОТ ТӨЛӨВЛӨЛТӨӨ ОГТ ШИЙДЭХГҮЙ БАЙГАА НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДАД ГОМДОЖ БАЙНА"

Иргэн М.Цогтбилэг “Өмнө манай байрны урд талд хими цэвэрлэгээний зориулалттай нэг давхар барилга байв. 2013 онд оффис үйлчилгээний зориулалт бүхий архитектур төлөвлөгөөний А даалгавартай уг барилгын газрыг төлөвлөсөн байжээ. Тус А даалгаврыг нь судлахад ямар ч албан тэмдэг, дугаар тоот байгаагүй.

“Май хоум реал эстэйт” компани уг барилгыг барьж байна, маш олон зөрчилтэй. Гэтэл тус компани барилгаа эхлүүлэх бүх зөвшөөрлөө аваад ажлаа эхлүүлсэн. Би хот төлөвлөлтийн архитектур мэргэжилтэй. Энэ барилга долоон давхар гэж байгаа ч хоёр давхар нь л манай дөрвөн давхрын өндөртэй тэнцэж байна. Барилгын компаниуд их зальжин юм. Наадмын өдрүүдээр гэнэт дайрч, хэдхэн хоногийн дотор л барилга нь боссон.

Өмнө нь энд ногоон байгууламжтай, олон мод байсан ч тайраад барилгаа барьчихсан.

Орон сууцны норм дүрэм гэж бий. Түүнд зааснаар барилга хоорондын зай буюу барилгын хөндлөн талууд 21 метр буюу түүнээс дээш байх ёстой ч уг барилгын зай 14 метр байна. 21-р байр хуучны байр учир өдөртөө нар тусан дулаанаа авдаг. Гэтэл ганцхан нар тусдаг хэсгийг бүхэлд нь хаахаар байна. Мөн барилгын цутгалтын вибратор дуугарахаар гадна талаасаа тоосго унаж,  манай барилга цуурах, нурах эрсдэл үүсэж, 135 хүний эрх ашгийг хөндөж байна.  

Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 2.11, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 4.18, 5.26, 4 дүгээр хавсралтад:
Тухайн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл нь:
Барилгын тууш талуудын хоорондох зай 15мээс багагүй /2-3 давхар бол/, 20м-ээс багагүй /4 давхар бол/, 21м-ээс багагүй /5 давхар/, 30м-оос багагүй / Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10м-ээс багагүй /2-4 давхар/, 12м-ээс багагүй /5 давхар/, 15мээс багагүй /9 давхар/, - Шулуун тэнхлэгийн дагуу байрласан цамхаг хэлбэрт барилгуудын хоорондох зай 18м-ээс багагүй /9-12 давхар/, 25м-ээс багагүй /16 давхар/ зайд байрлах шаардлагыг хангасан байна хэмээн заажээ.

Өмнө нь энэ газарт ногоон байгууламжтай, маш олон мод байсан ч тайраад барилгаа барьчихсан. Улаанбаатарт замбараагүй их барилга, хот төлөвлөлтөө огт шийдэхгүй байгаа нийслэлийн удирдлагуудад гомдож байна. Оршин суугчдын зүгээс барилгын компанид аман болон бичгээр өргөдөл өгсөн. Харин тэд “бидэнд сайн хуульч байна, та нар яаж ч чадахгүй” гэх мэт үг хэлэн сүрдүүлсэн. Байрны маань хөгшчүүл айгаад чимээгүй болчихсон. Би аав хүн, хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахыг хүсэж байна. Ирээдүйгээ бодох хэрэгтэй шүү дээ.

Иргэн ч бай дарга ч бай хотын стандартыг мөрддөг баймаар байна.

Оршин суугчдаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол хүргүүлсэн ч дорвитой шийдвэр гараагүй хүлээж байна. Шүүхийн шийдвэр гараагүй байсан учраас бид Нийслэлийн засаг даргад хандан захирамж гаргуулсан. Түр хугацаанд барилгын ажлаа зогсоосон ч хэзээ бариад эхлэхийг мэдэхгүй шүү дээ. Иргэн ч бай, дарга ч бай хотын стандартыг мөрддөг баймаар байна.

Зөрчлийн тухай хуульд 22:00 цагаас эхлэн 06:00 цаг хүртэл дуу чимээ гаргаж болохгүй гэдэг ч энэ барилга шөнөжин ажлаа хийнэ. Цагдаа дуудахаар тухайн үедээ чимээгүй болчхоод явахаар нь ажлаа үргэлжлүүлнэ. Энэ асуудалтай эцсээ хүртэл тэмцэнэ” гэлээ.  

Нийслэлийн засаг даргын захирамж

“Май хоум реал эстэйт” компаниас энэ асуудлыг тодруулахад “Иргэдийн гомдлын дагуу Нийслэлийн засаг даргын захирамж гаран барилгын ажил түр зогссон. Арав гаруй хоногийн өмнө хотын эрх бүхий байгууллагаас шалган, ямар нэг зөрчилгүй гэж дүгнэсэн. Хотын даргын захирамжид ч дүрэм зөрчсөн гэх заалт байхгүй, иргэдийн гомдлын дагуу гэх утгатай байсан. Хотын стандартын газраас зөрчилгүй гэсэн ч энэ нь хамаагүй юм шиг байна лээ. Одоогоор шүүхээс дуудаагүй.

Эхний ээлжид холбогдох албан тушаалтнууд норм зөрчсөн, эсэхийг дахин шалгана. Барилга барьж байгаа нь муу талын дүр болжээ. Манай барилгын зөвшөөрөл бүгд хууль ёсных. А даалгаврын хувьд ямар нэг хугацаа заадаггүй. Иргэд л хугацаа нь дууссан гэж яриад байна. Манай компаниас гадна талын зогсоол, фасадыг нь засаж янзалж өгье гэхээр зарим оршин суугч чимээ гаргалаа гэж уурладаг. Ажил явуулахад их хүндрэлтэй байдаг” гэв.

Монгол улсын барилгын норм ба дүрэмд барилгажилтын бүсийн нарны тусгалыг дараах заалтыг тусгасан байна.

ОРОН СУУЦ, ОЛОН НИЙТИЙН БАРИЛГА, СУУЦНЫ БАРИЛГАЖИЛТЫН БҮСИЙН НАРНЫ ТУСГАЛЫН ХАНГАМЖ
Гурав. Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааны зөвшөөрөгдөх доод хэмжээ
3.1.  Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн бүх барилгад* эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилно. Нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй – физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана.
3.2.  Нормчлогдох хугацааг хавар-намрын улиралд тооцох ба тухайн орон нутгийн байршил, байгаль цаг агаарын болон барилгажилтын онцлогийг тусган тооцно гэж заажээ. 

Хангалттай нарны энерги авахад хүний дархлааны системийг дэмжиж өгдөг. Мөн нарны туяанаас ялгардаг Д витамин нь бусад төрлийн хавдрын эрсдэлийг бууруулдаг ач холбогдолтой аж.

Архитектур төлөвлөлтийн даалгавар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан