Улс орны хөгжил, бүтээн байгуулалтын нэгэн илэрхийлэл нь барилга, зам гүүр, дэд бүтэц байдаг. Зам гарц хааж, хүүхдүүдийн тоглоомын талбай булаалдан, тоос шороо манарган шинэ барилга эхэлдэг нь өнөө цагийн зураглал. Бидний өдөр тутмын амьдралд анзаарагддаггүй хэрнээ өнгөлөг, өндөр барилгууд сүндэрлэж, хот өнгө нэмсээр байна.
Харийнхан, хилийн чанадад олон жил амьдарсан хүмүүс улсын нийслэл өнгө нэмж, хүрээгээ тэлснийг гайхдаг. Манай улсад барилгын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, өрсөлдөөн ч нэмэгдсээр байна. Тиймдээ ч энэ дугаартаа барилгын салбар тэр дундаа байр, орон сууцны үнэ ханш болон чанарын талаар хөндөж байна.
САЙН СУРГАЛТТАЙ, НЭР ХҮНД БҮХИЙ СУРГУУЛИУДЫН ХАЖУУД БАЙРШИЛТАЙ ОРОН СУУЦНУУД БУСДААСАА ИЛҮҮ ҮНЭТЭЙ БАЙНА
Барилга, орон сууцны үнэ ханш барилгын материал, хөдөлмөрлөх хүчний зардлаасаа гадна хотын төвийн бүс болон үйлчилгээ ихтэй зарим хороолол зэрэг байршлаасаа хамаарч үнийн хэлбэлзэлтэй байдаг. Энэ оны хоёрдугаар улирлын үнэ ханшийг харахад нийслэл хотод зарим хороолол, байршлуудад 1-2 өрөө байрны үнэ буурчээ. Энэ нь барилгын компаниуд олон нийтийн зүгээс эрэлт ихтэй 1-2 өрөөг олноор барьж, зах зээлд боломжийн үнэтэй шинэ байрны нийлүүлэлтийг нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
Мөн Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ гэж сурталчилсан нь цөөн өрөөтэй, хямд байр авах гэж байгаа иргэдэд хүлээлт үүсгэн, үнийн бууралтад нөлөөлжээ. Үл хөдлөх хөрөнгө зуучийн "Беста" төвөөс хийсэн үнэ ханшийн судалгаанаас харахад сургалт сайтай дунд сургуулиудын орчим газар дахь байрны үнэлгээ тэр дундаа гурван өрөө байрны эрэлт мэдэгдэхүйц өсчээ.
Амьжиргаа дээшилсэн, орлого сайтай гэр бүлүүд орон сууц, байраа томруулах, хүүхдүүдийнхээ боловсролд анхааран чанартай, сургалт сайтай, нэр хүнд бүхий сургууль, сургалтын байгууллагыг бараадан оршин суух хандлагатай байгаа нь ийнхүү ажиглагдаж байна. Иймэрхүү байршилд баригдаж буй орон сууц хүрэлцээгүйн дээр ийм байр, орон сууцыг хичээл сургууль эхлэх есдүгээр сарын 1-нээс өмнө амжин худалдан авах сонирхол их байгаа нь хуучны гурван өрөө байрны үнэ өсөхөд нөлөөлж байна.
БАРИЛГА, ОРОН СУУЦНЫ ХАНШИД ГАЗРЫН ҮНЭ НӨЛӨӨЛСӨӨР...
Барилгын салбарын үйл ажиллагаа, үйлдвэрлэл манай улсад 2010 оны сүүлийн хагасаас сэргэж үнэ ханшийн хувьд тогтворжсон бөгөөд 2011 оны эхний улирлаас зах зээлийн үнэ бага багаар өссөөр оны сүүл гэхэд өмнөх онтой харьцуулахад 22 хувиар өссөн дүнтэйгээр энэ онтой золгосон. Барилга, орон сууцны үнэ цаашид өсөх үү? Ийм асуулт их ирдэг. Хүлээлт ч их байдаг нь хэрэгцээ мөн тэр хэмжээгээр байна аа гэсэнг үг. Мэдээж, манай орны эдийн засгийн өсөлт эрчимжиж, хүн амын дундаж орлого өсөхийн хэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах эрэлт ихсэх нь дамжиггүй. Энэ нь зах зээлд байр орон сууцны үнийг өсгөх бодитой хөшүүрэг болж өгнө.
Мөн Засгийн газраас "100 мянган айлын орон сууцны хөтөлбөр"-ийн хүрээнд орон сууцны зээлийн хүүг зургаан хувь хүртэл бууруулах шийдвэр гаргасан нь тэрээр хэрэгжих шатандаа орон байрны эрэлтийг шууд нэмэгдүүлж, үнийн өсөлтөд нөлөөлж болзошгүй байгаа. Харин энэ хөтөлбөр цааш амжилттай хэрэгжиж нийлүүлэлтийг бодлогоор өсгөсөн тохиолдолд үнийн хөөрөгдөлд тодорхой хэмжээгээр хязгаарлалт болж өгнө.
Цаашилбал, барилгын материалын үнэ өсөх, барилгын гүйцэтгэлд тавигдах стандарт шаардлага чангарах, иргэдийн дундаж цалин нэмэгдсэнээр гүйцэтгэлд шаардагдах хүн хүчний зардал өсөх зэрэг нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлнө. Мөн байрны үнэ тухайн обьектийн газрын үнэтэй салшгүй холбоотой. Улаанбаатар хот дахь газрын үнийн хөөрөгдөл багасвал байрны үнэ буурах хандлага ажиглагдана гэж мэргэжилтнүүд үзэж байна.
БАРИЛГЫН САЛБАР ХӨГЖИЖ БАЙГАА Ч ЧАНАРЫГ ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ
Хуучин Зөвлөлтийн барилгын чанарыг манайхан гадарлана. Бэлэн эдлэхүүн угсарч барьдаг тул орон сууцны өрөөнүүдийн хэмжээ ойролцоо ижил, социализмын үеийн нэг хэв хийц, стандарттай баригдаж байлаа. 1990-ээд он гарсаар дотоодын барилгын трестүүд чанар муутай ч, материалаар зодож хийсэн барилга барьдаг байсан бол, 2000 он гарсаар барилгын дотоодын болон гадны хөрөнгө оруулалттай хувийн компаниуд олноор байгуулагдаж, барилгын тоо нэмэгдэн дундаж чанар нэлээд унасан гэж хэлж болно.
Эдүгээ барилгыг төмөр бетон каркасаар барьдаг болсон тул өрөөнүүдийн хэмжээг өөрсдийн сонголтоор зураг төслийн байгууллагатай зөвшилцөн өөрчилж болох давуу талтай болсноос гадна талбайг аль болох бүрэн ашиглах боломжийг бүрдүүлснээрээ илүү оновчтой, ашигтай болоод байна.
Манай барилгын салбарт гадны улс орнуудаас дэвшилтэт шинэ материал, техник технологи нэвтэрч, барилга байгууламжийн гүйцэтгэлийн арга ажиллагаа хурдан болж, барилгын чанар дээшилж байна. Гэсэн хэдий ч чимхлүүр гүйцэтгэл дээр хөгжингүй орнуудын стандартаас нэлээд хоцорч яваа. Дэлхий нийтээр аль хэдийн хориглоод эхэлсэн, хүний эрүүл мэндэд хортой асбестан хавтанцар, полистирол хеөсөнцөр зэрэг чанаргүй материалыг манай барилгын зарим компаниуд үнэ төсөр, хямдыг нь бодож хэрэглэдэг нь нууц биш бөгөөд эргүүлэн орон сууцаа зарж байгаа үнэтэй нь харьцуулахад асар их зөрөө гарах нь дамжиггүй.
БАРИЛГЫН ҮНЭ БОЛОН ЧАНАРТ ИРГЭД Ч БАС ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ
Өнөөдөр манайд үнэндээ орон сууцны чанарыг барилгын гүйцэтгэгч байгууллага, захиалагч талд голчлон даатгаад "орхиж" байгаа нь нууц биш. Үүнд төрийн төлөөллийн мэргэжлийн байгууллагаас гадна худалдан авч байгаа оршин суугч та бидний хувь оролцоо бас хэрэгтэй, барилгын талаарх энгийн мэдэгдэхүүн хэр вэ гэдэг чухал. Иргэд захиалагч, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ болон газрын хэмжээ байршил, орчны барилгуудтай хэр ойрхон төлөвлөгдсөн эсэх, мөн орон байрны өрөө, тасалгаануудад нарны тусах байдал, газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх, гадна тохижилт зэргийг сайн тооцох хэрэгтэй. Гэрээ хийвэл захиалсан байрныхаа өрөөнийхөө давхрын байгуулалтын зургийг баталгаажуулан гэрээтэйгээ хавсаргаж авах нь зүйтэй.
Харамсалтай нь худалдан авагчид энэ бүгдийг орхигдуулах нь их тул маргаан гарсан үед ихэвчлэн нэг удаа хэл ам гаргаад гомдлоо барагдуулж чадалгүй хохирч үлддэг. Ялангуяа гадаадад удсан хүмүүс, гадны стандарт арилжааны жишгээр төсөөлөөд, итгэж мөнгөө бүрэн төлөх, гэрээний заалттай нарийн танилцалгүйгээр гэрээ байгуулах зэрэг нь томоохон эрсдэл үүсгэх магадлал дагуулдаг.
Цаашлаад буруу, дутуу дулимаг өрөөний зохион байгуулалт, цонхны салхивчгүй шийдэл, угаалгын өрөөг агааржуулагчгүй, салхивчийн системгүй хийсэн зэргээс өрөө тасалгаануудад мөөгөнцөр үүсэх, цана цохих, чийгтэй, өвөлдөө хүйтэн байх нь элбэг.
Сүүлийн үед ашиглалтад орсон орон сууцны нэг ам. метр талбайг дунджаар 800-1200 ам.доллараар тооцон борлуулж байгаа. Гэтэл ихэнх тохиолдолд орон сууцны гэрээнд зааснаас бага хэмжээний талбайтай худалдан авагчдад хүрдэг бөгөөд барилгын компанийнхан талбайн зөрүүг ханын зузаан нь нөлөөлж байгаа гэдгээр тайлбарлаж ам хаах маягаар тагладаг. Ийнхүү иргэд орон сууц авахдаа доод тал нь нэг, дээд тал нь таван метр.кв талбайн хөлс илүү төлдөг ажээ. Нэг метр.кв-ыг 800 ам.доллараар тооцвол 5 метр.кв-аас 4000 ам.долларын хохирол учирч байгаа юм.
Энэ бүхнийг дээр дооргүй хянан, шаардаж мөрдүүлэх аваас манай барилгын салбарт нэг хэсэг хэн дуртай, мөнгөтэй нь болсон болоогүй байшин барьдаг байсан үе өнгөрч, зах зээлийн шалгуур болон хууль дүрмийн чангаралтыг дагаад чанартай байшин барьдаг болох өрсөлдөөн явагдаж, үүнд барилгын чадвартай, мэргэжлийн компаниуд шигшин үлдэж, улмаар барилгын дундаж чанар сайжран салбарын ажил зөв гольдролдоо орох хөшүүрэг болно гэдэгт найднам.