gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ууртай Ц.Нямдорж

Улс төр
2012-08-13
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2012-08-13
Манай сонин өнөөдрөөс эхлэн даваа гарагийн дугаартаа долоо хоногийн хэвлэлийн "баатар"-ыг тодруулж байхаар боллоо. Анхны "зочин" маань ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж.

Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Монголын парламентын танхимд бараг л түүхэнд үлдэхээр үг хэлэв. Тухайлбал, "Та нарыг сайн явахыг чинь харна аа. Миний нэр хүнд өснө, та нарынх унана. Та нар удахгүй Н.Алтанхуягийнхаа бөөрөнд хутга шаачихаад яваад өгнө дөө" гэсэн.

Түүнчлэн шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан албан ёсоор эмгэнэл илэрхийлсэн нь бүр ч их анхаарал татсан юм. Тэр ч бүү хэл чуулганы танхимд хүрэлцэн ирж, хуралдаа суусан бараг бүхий л гишүүдийг "чи дуугүй бай" гэж зандарсан.

Ц.Нямдоржийн хувьд угаасаа хэлэх гэснээ шууд хэлчихдэг, хэнийг ч загнаж сурсан нэгэн. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн тухайд бол арай л дэндлээ гэдгийг хэвлэлүүд онцолсон. Сайд асан өөрийгөө Монголын төрд 20 гаруй жилийн турш зүтгэж, шударга ёсны төлөө "ясаа цайтал" явсан гэж магтах дуртай. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн тухайд эрхэм сайдын амнаас шударга ёсны төлөө юм болов уу гэж харахаар нэг ч үг цухуйсангүй. Тэр чигтээ хар муу энерги, хараал, зүхлээр дүүрэн байв. Ямар сайндаа л шинээр томилогдож буй Ерөнхий сайд "Шинэ Засгийн газрын ажлын гарааг хар муу энергиэр битгий бул" хэмээж байх вэ дээ.

Ингэхэд Ц.Нямдорж юуны учир ингэтлээ уурсав гэдэг асуулт сонирхолтой байна. Мань хүн өөрөө бол "Шударга ёсны төлөө, энэ төрийн сайн сайхны төлөө л" гэж тайлбарлах байх. Харин хэвлэлээр эрхэм сайд асан маань одоо болтол ялагдсандаа бухимдсаар яваа бололтой гэж л бичсэн. Үнэндээ ч эрхэм сайдын хэлж байгаа үг, үйлдэл бүрээс бухимдал, цухалдал "үнэртэж" байсан билээ.

Нөгөөтэйгүүр сайд асан хэчнээн бухимдсан ч гэсэн төрийн ажлыг хүндэтгэж, басхүү ахмад, туршлагатай, тулхтай гишүүний зангараг гаргаж, шинэ Засгийн газрын ажилд яагаад амжилт хүссэнгүй вэ хэмээн хэвлэлүүд түүнийг чичлэв. Гишүүний хувьд чуулганы танхимд харин ч улс төрийн соёл гаргаж, Ардчилсан нам болон "Шударга ёс" эвсэл, ИЗНН-ын хамтарсан засагт амжилт хүссэн бол тэр өнөөдөр хавьгүй нэр хүндтэй харагдахаар байлаа.

Л.Энхдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан