Сибирьт өнгөрсөн тавдугаар сараас хойш хэт халуун тогтсон бөгөөд ийм байдал есдүгээр сар хүртэл үргэлжлэнэ хэмээн цаг уурчид анхааруулж байна.
Гэтэл энэ их халуун нь Сибирийн хөдөө аж ахуйд тун таагүй нөлөө үзүүлж эхэлжээ. Үүнээс үүдэн үр тариа хатаж, гал түймэр асч, Енисей мөрөн ширгэхэд хүрсэн нь усан цахилгаан станцын ажилд саад учруулж эхэлсэн гэнэ.
Красноярск мужид усны түвшин буурсан явдал хамгийн их гамшиг дагуулж байгаа бөгөөд Енисей мөрний гүн ердөө 125 сантиметрт хүрсэн байна. Ийм явдал 1967 оноос хойш тохиож байгаагүй гэдгийг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд онцолжээ. Усны түвшин буурсан явдал ачаа тээврийн ажилд саад учруулж эхэлжээ. Учир нь туйлын бүсэд орших Эвенкид яаралтай шатахуун зөөвөрлөх ёстой байгаа юм. Энэ бүсэд халаалт 40 хоногийн дараа эхлэх ёстой. Томск мужийн орчим ч байдал сайнгүй бөгөөд ой их хэмжээний гал түймэрт автаад байна. Хэдийгээр суурин газруудад аюул учруулаагүй ч нийтдээ 200 гаруй мянган га ой сүйджээ.
Хэт халснаас болоод ургацын ихэнх хэсэг сүйдсэн байгаа юм. Ийм их халалт сүүлийн 40 жилд үзэгдээгүй гэдгийг ч ус цаг уурчид онцолсон хэдий ч энэ их халуун есдүгээр сарыг хүртэл үргэлжлэх болно гэж анхааруулжээ.
Т.Бүрэн