gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөгжмийн зэмсэг урлаач

Нийгэм
2007-11-15
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-11-15

Хотын төвөөр алхаж ява­хад “Эгшиг­лэн” хөгжмийн зэмс­­гийн дэлгүүр гэсэн хаяг нүднээ тусдаг. Монголд ийм үйл­чил­­гээ, энэ чиг­лэ­лийн дэл­гүүр төдийлөн байдаггүй бо­ло­хоор со­нир­­хол­той санаг­даж, орж явчих­лаа.

Хуу­чир, шанз, бүрээ, морин хуур, хийл, хуучны бүрээ бишгүүр, шашны зан үйлд хэрэг­лэ­дэг зэмсгүүд гээд хөгж­мийн олон төрөл тус дэл­гүүрт байна. Дэлгүүр дот­роо хөг­жим засварын жи­жиг өрөө­тэй аж. Дэлгүү­рийн ха­на, лангуунд өлгөж, өр­сөн хөгжмүүдээс илүү­тэй­гээр сонирхлыг маань тат­сан зүйл бол тэр өрөө байв. Тэнд хөгжим засвар­лан суугаа дөч га­руй насны ах надад “Түвшинтөр гэ­дэг хүнтэй уулз. Тэр хүн мэргэжлийн хөгжим ур­лаач, хийл хий­дэг” гэлээ.

Хийл урлаа­чийн маань ур­лан Дэнжийн мян­гад бай­даг аж. Түв­шинтөр Мон­голын ард түмний хайр­­тай жү­жиг­чин Дамчаа гуайн зур­гаан хүүхдийн дээрээсээ дөрөв дэх нь юм. Тэр сайн хөг­жим ур­лаач болж, хүсэл мө­рөөд­лөө гүйцэл­дүүлэ­хийн тө­лөө Итали, ХБНГУ гээд хоёр ч орныг дамжин 10 гаруй жил амьдарч, су­рах­даа сав угаагчаас эх­лээд тогооч, барилгачин гээд хийгээгүй ажил үгүй гэнэ. Тэрээр соц нийгмийн сүүл үе буюу 1989 оноос Соёлын яамны харьяа үндэсний хөгжим, хувцас хэрэглэ­лийн үйлд­вэрт Хи­чээн­гүй гэдэг хүний шавь болж да­гал­дангаар орж байжээ.
Ингээд хөгжмийн зэмс­гийн урлаач Д.Түвшин­төр­тэй ярилцлаа.

Аав намайг “Гарын таван хуруу” кинонд тоглуулах гэж ятгаад бараагүй юм
-Энэ содон мэргэжлийг сонгоход хэн нэгэн нө­лөөлсөн үү?
-18-хан настай байхад маань энэ мэргэжлийг сонгох хүсэл анх төрсөн. Ту­хайн үед Индрээ гэдэг хүн үндэсний даруулт хөгжмийг өрнийн хөгжмийн зэмсгийн хийц маяг­­­тай баяжуулж, да­ралтат болгон өөрчиллөө гээд л зурагтаар гарч байсан юм. Тэр хүн энэ бүтээлээрээ төрийн шагнал хүртэж байсан л даа. Энэ явдал л намайг хөгжмийн урлал руу чиглүү­лэх гол түл­хэц болсон гэж боддог. Би багадаа тэр үеийн хүүх­дүү­дийн л нэгэн адил орцонд банзан гитар тоглож, дуу дуулж өссөн. Гэхдээ урлагт сэтгэлтэй болоход гэр бү­лийнхний нөлөө их бай­сан. Ээж маань л гэхэд уран сай­ханч хүн. Сайхан дуулна, бүжиглэнэ.

-Аав тань Монголын ард түмний хайртай жү­жиг­чин. Танайх их өнөр өтгөн гэр бүл байх аа. Аав тань та нарт юу гэж зааж сургадаг байсан бэ?
-Би багадаа их сахил­га­гүй байсан. Байсгээд аавын лек­цэд орно шүү дээ. Лекц гал тогоонд дөрвөөс таван цаг үргэлжилнэ дээ. Аав хүн гэдэг ийм байх ёстой. Чи тэр хүнийг хар, үүнийг ажигла гээд л үлгэр дуурайл болохоор олон хүнийг жишээ болгож ярьдаг байлаа. Тэр үгнүүд нь одоо болтол мартагддаггүй. Үг хэлүүлсний дараа лав л нэг долоо хоног сайн хүү явна аа. Гэхдээ л хүүхэд болсон хойно дахиад л болохгүй юм хийнэ, сахилгагүйтнэ. Би аавдаа зодуулж байснаа санадаггүй юм. Ер нь биднийг их загнаж зандраад байдаг хүн биш. Юмыг их учирлаж ойлгуулахыг хичээдэг л хүн дээ. Багад аав намайг “Гарын таван хуруу” кинонд тоглуулах гэж ятгаад бараа­гүй юм.

Нэг хийл урлахад дунджаар сарын хугацаа зарцуулдаг
-Та хаана мэргэжил эзэмшсэн бэ?
-Италийн Cremona гэдэг хот бол дэлхийд, хөгжмийн зэмсэг урлаачдаараа ал­дарш­сан газар. Нэг ёсондоо хөгжмийн зэмсэг үйлдвэр­лэлийн хот гэж хэлж болно. Тэнд “Antonio stradiүari”-ийн нэрэмжит хөгжмийн зэмсгийн сургууль гэж байдаг. Тэр сургуульд 2000 оноос хойш гурван жил суралцсан. Тус хотод жилдээ хоёроос гурван удаагийн эргэлттэй жуулчид ирнэ. Тэдний ихэнх нь хөгж­мийн зэмсэг худалдан авах гэсэн хүмүүс, хөгжмийн ур­лал, сургуулийг үзэж харах гэсэн жуулчид байдаг. Хот маань цөөхөн хүн амтай, хүн амын аж амьдрал ч хөгжмийн ур­лал­даа тулгуурладаг. Би суралцахын хажуу­гаар Эдгар Русс гэдэг хүний урланд дадлагажигчаар ажилладаг байлаа.

-Та хэдэн төрлийн хөг­жим хийдэг вэ?
-Хийх биш, урлах гэх юм уу даа. Учир нь хөгжим бол тэр чигтээ урлагийн бүтээл. Ер нь гараар урласан буюу мастер хөгжим үйлдвэрийн хөгжмөөс тэс өөр, хамаагүй үнэтэй бүтдэг. Үйлдвэрийн хөгжим, мастер хөгжмийн дуугаралт хүртэл ялгаатай байдаг. Би голдуу хийл, морин хуур, хаан хуур зэрэг нумт хөгжмүүд урладаг.

-Үйлдвэрийн хөгжим, гараар хийсэн хөгжим хоёр тийм их ялгаатай байдаг хэрэг үү?
-Үйлдвэрийн хөгжим бол автомат дамжлагаар хийгд­дэг. Хүний гар, сэтгэхүй, ур оролцохгүй. Гараар хийсэн хөгжмийг мастер хөгжим гэ­дэг. Маш үнэтэй бүтнэ л дээ. Гэхдээ үнэтэй бүтнэ гэж байгаагийн учир урлаачаас их ур чадвар, цаг хугацаа шаард­дагийг хэлж байгаа хэрэг. Нэг хийл урлахад дунджаар сарын хугацаа зарцуулдаг. Ер нь хүмүүс асуудаг л даа. Зах дээр та­найх­тай адил хөгж­мийн дун­даж үнэ 50 мянга байна. Гэ­тэл танайх яагаад ийм үнэтэй байна аа гэж. Мэргэжлийн бус хүнд зах дээр зарж буй хөг­жим, мэр­гэж­лийн хүний га­раар бү­тээгд­сэн хөгжмийн ялгаа сайн мэдэгдэхгүй л дээ. Тийм хөгжмийг бол гарын нэлээд ур дүйтэй хүн дуурайл­гаад хийчих­нэ. Гэхдээ хөгжим бүтээ­хэд урлахуйн авьяасаас гад­на инженерийн сэтгэхүй, гоо сайхан, хөгжим сонс­голын өндөр мэдрэмж гэх мэт цогц чадвар шаарддаг. Хүнд чухал мэргэжил гэж хүмүүс бараг ойлгодоггүй. Заримдаа “Та нар чинь тэгвэл нарийн му­жаан юм биш шүү” гэх ч хүн байдаг. Аргагүй л дээ, Монголд хөгжим урлалын салбар тө­дийлөн сайн хөгжөө­гүй, ний­тэд ойр биш байдаг биз.
Итали, Герман, Америк ер нь барууны сон­годог урлаг хөгжсөн орнуудад энэ салбар урла­гийн нэг том чиг­лэл болт­лоо хөгжсөн байгаа. Хөгжим ур­лаач бүр бүтээлдээ өөрийн дардас тэмдгийг хэрэглэдэг. Түүнийг нь дагаад хөгжмийн экспертүүд ажил­ладаг.
Ер нь мастер хөгжим цаг үе улирах тусам улам үнэд ордог. Тийм болохоор мэргэжлийн хөг­жим­чид тог­лолт, бүтээлдээ үйлдвэрийн хөгжим бараг хэрэглэдэггүй. Тэд хамгийн чадварлаг мас­тер урлаачдын хөгжмөөр тог­лохыг эрмэлз­дэг, түүгээрээ ч бие биенээ­сээ ялгардаг. Ха­рин үйлдвэ­рийн хөгжмөөр анхлан сураг­чид болон со­нир­­хогчид л тоглодог юм.

-Манай хөгжимчид бүг­дээ­рээ мастер хөгжимтэй байж чадах уу?
-Манайд ингэж ярих хэцүү байна л даа. Урлангаас маань гарч буй нэг хийлийн дундаж үнэ хоёр сая төгрөг байдаг. Тийм болохоор манай хөг­жим­чид тэр болгон авч чад­даггүй байх. Гэхдээ аль болох л мастер хөгжимтэй байхыг хичээдэг. Хүүх­дийн­хээ хөгж­мийн боловсролд анхаардаг зарим эцэг, эхчүүд манай­хаас хөгжим худалдаж авдаг л юм. Мөн хөгжмийн чиглэ­лээр суралцахаар га­даг­шаа явж буй залуус худалдан авдаг.

Х
өгжим урлаачдын конкурс бол манай мэргэжлийнхний олимп л гэсэн үг
-Аль нэг сургууль төг­сө­хөд мэргэжлийн диплом зэрэг дэв олгодог. Хөгж­мийн зэмсэг урлаачдын хамгийн дээд зэрэг дэв юу вэ?
-Манай сургуулийг гурван жилээр сурч байж “Luthier” гэдэг цол авдаг. Энэ нь ита­лиар хөгжмийн зэмсэг урлаач гэ­сэн үг. Харин таван жил сур­сан хүнийг “ Maestro de lutier” гэдэг. Энэ нь хөгжмийн зэмсэг урлалын мастер бол­лоо гэсэн үг. Ер нь мастер гэдэг үгийг ойлгохдоо хүн эзэмшсэн мэргэжилдээ дээд зэргээр мэргэшсэнийг хэлдэг гэж боддог. Би Италид дөрвөн жил сурсан. Хоёрдугаар ангиа алгассан юм. Мастер цолтой. Германд байхдаа гурван ч мастер хөгжимчнийг дагал­даж, цалин мөнгөгүй ажил­ладаг байлаа. Тэгж байж л би мэргэжлийнхээ гол дадлыг олж авсан.

-Та мөн Германд энэ чиглэлээрээ сурч байсан юм уу?
-Би 1996 онд анх Германы
Dzүirko хотын хөгжмийн зэм­сэг урлаачдын сургуульд сурах хүсэлтэй очиж байлаа. Гэвч тухайн сургуульд элсэ­хийн тулд энэ чиглэлээр сурч байсан гэсэн мэргэжлийн үнэмлэх хэрэгтэй гэдэг шалт­­­­гаанаар элсэж чадаагүй. Би тэнд 2000 он хүртэл амь­дарсан.

-Мастеруудын дунд шал­­­гуур, ур чадварын тэм­цээн гэж болдог уу?
-Бололгүй яахав. Тэр чи­нь л жинхэнэ мэргэжилт­нүү­дийн чадвар, чансаа сорьсон том шалгалт болно доо. Орост Чайковскийн нэрэмжит хөг­ж­мийн зэмсэг урлаачдын кон­курс гэж болдог. Мөн Италийн
Kernal гэж том конкурс бас байдаг. Түүнд түрүүлсэн хүн олимпоор бол аварга боллоо л гэсэн үг. Тэмцээнд түрүүл­сэн хүн маш нэр алдартай болдог. Түүнээ дагалдаад бүтээл туурвил нь маш өндөр үнээр зарагдаж эхэлнэ. Тийм болохоор уран бүтээл­чид энэ тэмцээнүүдэд маш их ач холбогдол өгдөг. Дээрх шал­гал­тууд гурав, дөрвөн жил тутамд зохиогддог. Конкурс болох үеэр хот тэр чигтээ, сонгодог хөгжим, хөгжмийн урлагаар амьсгалдаг. Тэнд ирсэн уран бүтээлчдийн бү­тээ­­лээр үзэсгэлэн гаргаж, хөгжим урлаачид хоорондоо танилцаж, туршлага мэдлэгээ хуваалцах зэрэг манай мэр­гэжлийнхэнд маш үр өгөөжтэй том арга хэмжээ болдог.

-Та энэ тэмцээнд орол­цож байсан уу?
-Би оролцож байгаагүй. Ер нь цаашид оролцох төлөв­лө­гөөтэй байгаа. Гэхдээ ойрын хоёр гурван жилийн хугацаанд оролцохгүй байх. Одоохондоо сэтгэл зүйн бэлтгэл болоод мэргэжлийн туршлага бага байна. Оролцох түвшинд хүртэл дадлагажихад Мон­голын хөгжим урлалын өнөөгийн байдал үнэхээр дутмаг. Хэрэв оролцохоор болбол ядаж дөрвөн долоо хоногийн турш маш турш­лагатай сайн мастерын ха­жууд дадлага хийж байж л орох болно доо.

Х
өгжмийнхөө өнгө аяст тохируулж модоо сонгодог
-Хөгжимчдийн хувьд хөгж­­­мийн зэмсэг бүхнээс илүү үнэтэй зүйл байдаг. Урлаач хүмүүсийн хувьд ч материал, багаж хэрэгсэл маш чухал байх. Та ер ба­гажаа хаанаас худалдан авдаг вэ?
-Тэгэлгүй яахав. Чадвар­лаг, мастер урлаачид маш сайн багажтай байдаг. Би Италид оюутан байхдаа бага сага багажтай болсон. Одоо түүгээрээ л урлаж байна. Энэ ухамын цуглуулгыг л гэхэд 320 еврогоор авч байсан.

-Яасан үнэтэй юм бэ?
-Тийм ээ, багаж маш үнэ­тэй. Энэ япон ган. Япон улс ган­­гаараа маш алдартай л даа. Багаж маань ерөнхийдөө элэгдэж, муудаж байна даа. Манайд ийм багаж хийдэг уран бүтээлчид ховор, гад­наас л авдаг. Сонгодог хөгж­мийн материал бэлдцийг Югос­­лав, Итали зэрэг зарим оронд үйлдвэрлэдэг. Тэн­дээс нь шууд худалдаж авна гэ­хээр дэндүү үнэтэй. Бараа­гаа авах хамгийн ойр газар Бээ­жин, Шанхай. Нэг хийлийн бэлд­цийг гэхэд л 100-200 ор­чим доллараар авах жишээ­тэй.

-Хөгжмөө ямар модоор урладаг вэ. Бүх хөгжмийг ижил модоор урлах уу?
-Морин хуурыг гацуур, хус, нарс зэрэг модоор хий­вэл илүү зохимжтой байдаг. Морин хуур бол өөрөө маш зөөлөн уянгалаг дуугаралттай хөгжим шүү дээ. Тийм боло­хоор хийл хийдэг агч модоор урлавал маш хатуу чанга дуутай болдог. Энэ нь морин хуурын үндсэн өнгө аяст, хөгжмийнх нь характерт то­хир­доггүй юм. Тэгэхдээ хөгж­мийг бүхэлд нь нэг модоор урлана гэж байхгүй шүү дээ. Хийл хөгжим гэхэд энгэр арыг нь гацуураар, хажуу ирмэгийг агч модоор бүтээнэ. Харин хий­лийн элэг буюу утас байр­ладаг хар модыг халуун оронд ургадаг ум хар гэдэг хо­вор модоор урладаг. Урьд нь морин хуур зэрэг монгол хөгж­мийн зэмсгийн модыг өөрсдөө бэлддэг байсан. Одоо голдуу экспортын мо­доор үйлдвэрлэдэг болсон. Хөг­­жим хийхэд тохирох мод сон­гоход хэцүү байдаг.

-Та төгсөж ирээд гур­ван жил ажиллах хуга­цаан­даа шавь бэлдэв үү. Ер энэ чиг­лэлээр Монголдоо хийе, бүтээе гэж бодож са­на­­сан зүйл их байдаг биз дээ?
-Тэгэлгүй яахав. Дэлхийн соёл, урлагийн өргөн цар хүрээнд багтаж, бие даасан чиглэл болтлоо хөгжсөн сал­бар бол хөгжмийн урлал юм. Харамсалтай нь манай оронд энэ салбар орхигдчихоод байна. Миний хүсэл мөрөөдөл бол Монголд хөгжмийн ур­ла­лын салбарыг улам хөгжүү­лэх, түүнд өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ гэж боддог. Ингэж л эх орон, эцэг эхийн­хээ ачийг хариулна даа. Энэ сэтгэлийн үүднээс өнгөрсөн онд санаа нийлсэн нөхдийн хамт Монголын хөгжмийн зэмсэг урлаачдын холбоо байгуулсан. Хол­боо маань хөгжим урлаачдын чадавхийг дээшлүүлэх, энэ чилэлд авьяас чадвартай хүүхэд за­луу­сыг нээх, сургаж авах, хөг­жим урлаачдын бү­тээ­лийг зуучлах, суртал­члах зэрэг өргөн хүрээтэй ажил хийх төлөвлөгөөтэй байгаа. Шавь нарын хувьд яг “А”-гаас зааж эхэлсэн хүн байхгүй. Манайд ажилладаг залуус бүгд урьд нь морин хуур хийдэг байсан, суурьтай хүмүүс. Миний зү­гээс сон­го­дог хөгжим, хөгж­мийн зэмс­гийг бүтээл талаас нь түлхүү анхаарч, зааж хэлэх зүйл байдаг.

З.Юмдүчин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан