gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.22
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Даланжаргалан сумын ундны усан дахь хүнд металл хортой хэмжээнд хүрсэн гэв

Нийгэм
2023-04-10
41
Twitter logo

Уул уурхайн салбар малчин өрхөд хэрхэн нөлөөлж буйг тодруулах чанарын судалгааны үр дүнг ФОРУМ-АЗИ, хүний эрх хамгаалах байгууллагуудын төлөөлөл өнөөдөр танилцууллаа. Судалгаанд Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумдын иргэдийг хамруулжээ. Гэхдээ хэчнээн иргэн хамруулсан нь тодорхойгүй байна.

Эдгээр сумдын иргэд малын бэлчээргүй, ундны усны хомстолтой, хүн, малын эрүүл мэндийн суурь нөхцөл нь нөхөн үржихүй, эдийн засагт ноцтойгоор нөлөөлөх болсон гэжээ.

Уг судалгааг өнгөрөгч оны аравдугаар сард эхлүүлсэн байна. Уул уурхайн үйл ажиллагаа иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт сөргөөр нөлөөлж, өрхийн орлого, амьдралын чанар, орон нутгийн тогтвортой хөгжлийг сааруулж байна гэж дүгнэсэн байна. Орон нутагт ноцтой нөхцөл бүрдсэнийг дараах байдлаар тодорхойлжээ:

  • Бэлчээр хомстсон
  • Ундны усан дахь хүнд металл хортой хэмжээнд хүрсэн /ус уувал хордлого болдог/
  • Хүн, малын эрүүл мэнд доройтсон
  • Өрхийн орлого буурсан
  • Иргэд нутгаасаа дайжсан.

Мөн дээр дурдсан нутгийн иргэд эрх ашгаа хамгаалахаар холбогдох байгууллага, уул уурхайн компанид өргөдөл гаргаж, тайван жагсаал өрнүүлдэг. Гэвч асуудлыг шийдэхийн оронд иргэдийг тагнах, чагнах, биед нь халдах зэргээр нөлөөлж, саналыг хүлээн авдаггүй гэв.

Улаанбадрах сумын малчин Д.Гантөр “Манай нутагт уул уурхайн үйл ажиллагааны улмаас агаар, хөрс, ургамлын чанарт сөрөг нөлөө их үзэгдэж байна. Хүн, малын эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт гардаг болсон. Эмэгтэйчүүдэд зулбалт их болсон бол нийтийн дунд дархлаа суларч, ханиад томуугаар өвдөх нь нэмэгдэж байна. Амархан даарах, хоолой өвдөх, харшлах, багтрах, амьсгалахад хүндрэл үүсэх зэрэг шинж илэрдэг болсон. Мөн чанар муутай мал, өрхийн орлого амьжиргаанд шууд нөлөөлж байгаа нь хүндрэлтэй байна” гэв.

Иргэд эрхээ хамгаалах хуулийн мэдлэг мэдээлэл хомс тул зөрчил үүссэн ч мэдэхгүй байх шалтгаан болдог байна. Иргэд хүний эрхийн тухай, байгаль хамгааллын тухай мэдлэгтэй байх шаардлагатай.

Дээрх сумдын 700 гаруй малд эрүүл ахуйн шинжилгээ хийжээ.

Мал эмнэлгийн ухааны доктор, малын их эмч Ц.Цэрэнчимэд “Мал халдварт өвчний нөлөөгүйгээр идэш тэжээл, агаар, ургамал, ус зэргээс шалтгаантайгаар өвчилдөг. Энэ нөхцөл нь тухайн малын биохимийн процесс буюу малын бие махбодыг өөрчилдөг. Бие махбодын эмгэг өөрчлөлт гарахаас гадна доголох, ам, хамраас цус гоожих, турах зэрэг гадаад шинж тэмдгийн өөрчлөлттэй болно. Улмаар ургийн гажиг үүсэх, амьгүй төрөх, үс ноосгүй төрөх зэрэг үзэгдэл үүсдэг. Энэ нөхцөлүүд тус сумуудын тулгамдсан асуудал” гэв.

Хуульд заасны дагуу уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААН тухайн орон нутагтаа байгаль орчны өөрчлөлтийг нарийвчлан үнэлэх үүрэгтэй. Мөн үнэлгээндээ оршин суугчдын амьдралын чанар, эрүүл мэнд, ахуйн өөрчлөлтийг тусгах шаардлагатай. Гэвч манайд эдгээр үүрэг бүрэн хэрэгждэггүй байна.

ФОРИМ-АЗИ-ийн ажилтан Прартана Жаганната “Уул уурхайн компани өөрсдийнх нь эрх ашигт нийцсэн хуулийн тодорхой бус заалтуудыг ашиглах нь түгээмэл. Тухайлбал эдийн засгийн өсөлтийг хангахаас илүү ашгийг нэгдүгээрт тавьдаг. Иргэдийн эрхийг зөрчих, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах, байгаль орчныг нөхөн сэргээхгүй байх гэх мэт. Иймд уг салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ААН, хяналтын байгууллагуудыг бүх шатандаа хүний эрхийн удирдах зарчмуудыг мөрдөж ажиллахыг хүсэж байна” гэсэн юм.

2020 онд засгийн газраас эдийн засгийн тэргүүлэгчээр уул уурхайн салбарыг тодорхойлсон. Тус салбарын орлогыг нэмж, ДНБ-ий хэмжээг өсгөх бодлого баримталж буй. Энэ нь хэсэгхэн газрыг ойжуулахын тулд нөгөө хэсгийн үндсийг нь устгаж байгаатай ижил юм.

Иймд холбогдох байгууллагууд асуудлыг бодитоор үнэлж, иргэдийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай. Засгийн газар, хүний эрхийн байгууллагууд, уул уурхайн компаниуд, орон нутгийн удирдлагууд асуудалд даруй арга хэмжээ авч, баримт судалгааг эх сурвалжаа болгохыг санал болголоо.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан