Монгол банкнаас Үндэсний статистикийн хороотой хамтран “Гадаад секторын 5 дугаар зөвлөлгөөн”-ийг “Эрдэс баялгийн салбарын нийт эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хэмжих нь” онцлох сэдэвтэйгээр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү зөвлөлгөөний үеэр эрдэс баялгийн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг бодитой тооцох, судалгаа шинжилгээ хийх, бодлогын санал, зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх, улмаар үр дүнг үнэлэхэд одоогийн боловсруулж буй статистик, тоо мэдээлэл хангалттай бус болж байгааг онцлон тэмдэглэлээ.
Иймд, эдийн засагт нь эрдэс баялгийн салбар голлох байр суурийг эзэлдэг орнуудын сайн туршлагыг нэвтрүүлж, уг салбарын үзүүлэлтүүдийг бодитой тооцох, ялангуяа бусад салбар, нийт эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг үнэн зөв хэмжих, энэ чиглэлийн статистик нэгтгэлүүдийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх, олон улсын стандартын дагуу улам боловсронгуй болгох зорилгоор зөвлөлгөөнд оролцсон байгууллагууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв. Үүнд:
1. Эрдэс баялгийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийг нэгдсэн байдлаар тооцон гаргаж байх: Төрийн байгууллагууд өөр өөрийн хариуцсан чиглэлээр эрдэс баялгийн салбарын үзүүлэлтүүдийг тодорхой хэмжээгээр тооцож, заримыг нь нийтэд мэдээлж байгаа хэдий ч, нэгдсэн байдлаар, системтэй мэдээлэхгүй байна. Иймд, Үндэсний статистикийн хорооноос зөвлөлгөөнд оролцогч төрийн байгууллагуудын боловсруулж буй үзүүлэлтүүдийг нэгтгэн “Эрдэс баялгийн салбарын үндсэн үзүүлэлтүүд” гэсэн бүлэг статистик мэдээллийг мэдээлэх асуудлыг ойрын хугацаанд судалж шийдвэрлэхээр тогтов.
2. Хамтарсан түүвэр судалгаа зохион байгуулах: Зөвлөлгөөний үеэр яригдсан зарим асуудлуудыг тодруулах зорилгоор Үндэсний статистикийн хороо, Монголбанк хамтран эрдэс баялгийн салбарын аж ахуйн нэгжүүдийн дунд түүвэр судалгаа зохион байгуулах батус судалгаанд салбарын голлох байгууллагууд идэвхтэй оролцоно.
3. “Улаанбаатар хотын групп” санаачилгыг дэмжиж ажиллах: Монгол Улсаас санаачлан НҮБ-ын Статистикийн Комиссын 43 дугаар чуулганаар дэмжигдэн батлагдсан “Улаанбаатар хотын групп” санаачилгыг зөвлөлгөөнд оролцсон байгууллагууд дэмжиж, уг ажилд идэвхтэй оролцохоо илэрхийлэв. Энэ группын үйл ажиллагаа нь эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг бүрэн гүйцэд бүртгэх, эдийн засагт оруулах хувь нэмрийг оновчтой тодорхойлох, нийгмийн бусад салбарт үзүүлэх нөлөөллийг бодитой тооцох зэрэгт онол арга зүйн туршлагыг нэгтгэх, мэргэжлийн байгууллагууд, зөвлөхүүдийг татан оролцуулах, үйл ажиллагааг нь нэгтгэхэд тус тус чиглэх болно.