Засгийн газрын өчигдрийн хуралдааны шийдвэрээр хэд хэдэн эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн болон төв эмнэлгүүдийг Эрүүл мэндийн тухай хуультай уялдуулан шинэ нэршлээр нэрлэхээр болжээ. Тухайлбал,
• Эрүүл мэндийн яамны харьяа Улсын клиникийн төв эмнэлгийг “Улсын нэгдүгээр эмнэлэг”
• Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийг “Улсын хоёрдугаар эмнэлэг”
• П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийг “Улсын гуравдугаар эмнэлэг”
• Эх, нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”
• Арьсны өвчин судлалын төвийг “Арьсны өвчин судлалын үндэсний төв”
• Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”
• Геронтологийн төвийг “Геронтологийн үндэсний төв”
• Эмгэг судлалын төвийг “Эмгэг судлалын үндэсний төв”
• Нялхсын клиник сувиллыг “Хүүхдийн төв сувилал”
• Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон тус тус өөрчилжээ.
Засгийн газрын тогтоолын дагуу Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар эмнэлгийн удирдлагуудад хандан эрүүл мэндийн байгууллагын нэр солих, бүтэц зохион байгуулалтын асуудлуудаа шийдвэрлэхийг үүрэг болгов.
Түүнчлэн төмөр замын харьяанд ажилладаг дөрвөн нэгдсэн эмнэлгийг эрүүл мэндийн салбарт шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Говьсүмбэр аймгийн Чойр өртөөний төмөр замын нэгдсэн эмнэлгүүдийг орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдтэй нэгтгэн ажиллуулах шийдвэр гаргажээ. Төмөр замын эмнэлэг, тухайн сумын болон орон нутгийн эмнэлгүүд тусдаа байсан бол одоо нэгдлээ.
Ингэснээр цаашид төмөр замчид, тухайн орон нутгийн иргэд гэж тус тусад нь үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо иргэдийг ялгалгүй, нэгдсэн эмнэлгийн тогтолцоогоор тусламж үйлчилгээ үзүүлэх болжээ. Энэ үйл ажиллагаа ирэх даваа гаригаас эхлэх бөгөөд тэдгээр эмнэлгүүдийн эмч, ажилтан албан хаагчид, эмнэлгийн тоног төхөөрөмж, барилга байгууламж эрүүл мэндийн салбарт шилжин ирж байгаа гэнэ.
А.Цацрал