Сувд урт нас соёрхоно
Урт нас, түвшин жаргал, буян хишиг соёрхдог чулуу юм. Сувдын дурдмал сайхан өнгө нь эдэлж яваа эзнийхээ бие сэтгэлийн байдлаас шалтгаалдаг. Эзнээ нас барахад сувдны өнгө бүдгэрнэ. Эртний Ромд сувдыг янагийн охин тэнгэр Венерад зориулдаг байжээ.
Маргадаар бахардаж унах өвчнийг анагаана
Маргад эрдэнийг харж явахад хараа цэлмэг ухаан тэлдэг. Маргад хэрэглэдэг хүн уйтгарлах, нойр хулжих эвгүй зүүдлэхийг мэддэггүй. Уг чулуугаар бахардаж унах өвчнийг анагаадаг бөгөөд эдгэсэн хойно нь чулуунд цав суусан байдаг. Маргад эрдэнэ муу муухай юманд дургүй. Эзэн нь муу муухай хэрэг үйлдвэл хагарч бутардаг гэнэ.
Хаш бөөр, элэгний өвчинг зогсооно
Уг чулуугаар бөөрөөр хатгах, элгээр өвдөх зэрэг өвчнийг зогсоодог бөгөөд аянганаас хамгаалж бусдыг эзэндээ чин үнэнч байлгадаг хэмээн эртний нанхиад болон дорно дахины зарим улс түмэн дээдэлдэг байжээ. Эзэн хаад нь хашаар төрийн ёсны ваар сав хийлгэдэг байсан бөгөөд түшмэд нь тухайн нийгмийнхээ байр сууриас шалтгаалж, янз бүрийн хэлбэр хэмжээтэй хаш жинсийг хэрэглэдэг байжээ.
Бадмаараг чөтгөр тонилгоно
Бадмаараг нь цус тогтоох, шархдахаас хаацайлах, аврах, томуу тахлын нянд бузартсан, агаарыг ариутгахад чөтгөр тонилгох увдистай. Бадмаараг чулуу мянган жил тутам өнгө зүсээ хувиргасаар долоон мянган жиля сая өнгөө олон төгөлдөрждөг гэнэ.
Мана амар амгалан бэлэглэнэ
Газар хөдлөхөд дарагдах аюулаас сэргийлдэг. Маныг зүүсэн хүн уур уцааргүй байдаг бөгөөд зүрх нь чичирч савладаггүй, аливаа нэгийг хүнээс хүсэх, гуйхад бүтэмжтэй байдаг гэнэ. Мана чулуутай хүн ядуугийн зовлонг ул амсах агаад үргэлжид амар тайван аж төрдөг.
Молор үр заяана
Молор эрдэнэ нь уур хилэнг дарж хүсэл тачаалыг номхотгодог. Эр хүнд цэцэн цэлмэг ухаан, эм хүнд үр хүүхэд заяадаг. Мөн далайн шуургыг номхотгодог гэж үздэг байна.
Хув хүүхдэд ээлтэй
Энэхүү эрдэнэ нь балчир хүүхдийг энх амгалан эсэн мэнд торниулж, тамир тэнхээтэй болгож, цагаан хэл амнаас хамгаалдаг. Уг чулуу нь шарлаж, хөндүүрлэх багтрах, зурх чичрэх, цус алдахыг татраадаг гэнэ. Боловсруулаагүй хувны үүдөс хэлтэрхийг дэрэн доогуураа хийвэл нойр хулжихын аюулгүй. Жирэмсэн эмэгтэй зүүж явбал амаржих нь хөнгйн.
Гэрэлт чимэд мөрдөлтөөс аварна
Урвах шарвах ихэмсүү зан гаргахыг гэрэлт чимэдээр билэгддэг. Зовлон тарьдаг гэх ч домог бий. Гэрэлт чимэдтэй хүн ойр орчныхоо хүмүүсийн оюун санаанд нөлөөлдөг. Хэрэв хэн нэгэн хүн араас чинь мөрдөж мөшгөөд байвал гэрэлт чимэдтэй бол аврагдана.
Биндэръяа-цог жавхлан
Энэхүү эрдэнийн чулуу нь аливаа хүнийг цог жавхлантай баясгалантай эелдэг найртай болгож, эсрэг хүйснийхэнд нь хүндтэй болгодог.
Усан биндэръяа нүдний хараанд ээлтэй
Энэ чулуу нь хөх ногоовтор туяа нүдний хараанд ээлтэй. Уг чулууг уур омог дарах, хуял тачаалыг бууруулах увдистай гэдэг. Далайчид сахиус болгон зүүдэг агаад аялал жуулчлалаар явахад аюул зайлуулж, далайн байлдаанд ялалт авчирдаг гэж үздэг.
Очир эрдэнэ хүчний билэгдэл
Гэм хоргүй, хэлбэрэлтгүй, эрэлхэг байх өвчин эмгэгийг дийлэхийн билэгдэл гэж үздэг. Очир эрдэнэ буюу алмаз нь уур хилэн, урин тачаангуйг дарж итгэл зүтгэл чадал хүчийг соёрхдог. Бүсгүй хүн гартаа очир эрдэнэ боовол зүдрэлгүй амарждаг гэнэ. Очир эрдэнэ зүүсэн хүн энэ хорвоод хүчтэй хэлсэн үг нь үнэтэй, айх аюулгүй, ухаан саруул, хөгжил цэнгэлтэй явдаг. Очир эрдэнэтэй хүн дулаан зөөлөн харагддаг бөгөөд аянга ниргэхээс эмээх явдалгүй.
Ягаан болор оюун ухаан заяана
Ягаан болор нь согтуурахаас, хэрэв түүн дээр cap нарны дүрс сийлбэл хорлох, хорлогдохоос авардаг. Ягаан болорыг өгөөмөр билэг оюуныг заяан, үйлс бүхэнд тус болж, ойворгон муухай бодлыг зайлуулж үрчлээ тогтох, сэвхтэхээс хамгаалдаг гэж үздэг.
Оюуг хайртай хүндээ
Оюуг хайртай хүндээ бэлэг болгон барьдаг байна. Оюу хишиг буян заяаж, эр эм хоёрын эв эеийг сахиулдаг. Өглөө босоод оюу харсан хүний сэтгэл өдөржингөө амгалан явдаг. Оюуг зүүлт маягаар хэрэглэхэд зүрх сайжруулан айдас хүйдсийг үргээн, могой, аянга, үерийн аюулаас хамгаалдаг. Оюутай хүн хэзээ ч мөнгөөр гачигддаггүй, хэлсэн үг нь үнэд хүрдэг. Дундад эртний Европт оюу хэрэглэсэн хүн ойчиход бэртдэггүй гэдэг байжээ.