Ойрын өдрүүдэд сэрүүсч, зун болох янзгүй байснаа өнгөрөгч амралтын өдрүүдэд агаарын хэм 30 хэмд хүрч халснаар нийслэлчүүд Туул голын хөвөөнд өнжив.
Хотын төвийн гудамж замууд сэлүүхэн, түгжрэл, хөдөлгөөн багатай байсан нь ийм учиртай. Зуны аагим халуунд хүүхэд хөгшидгүй л урсгал ус бараадан сэрүүцэх гэнэ. Би ч тэдний адил өнгөрсөн бямба гарагт голын хөвөө бараадлаа. Баянзүрхийн гүүрээр гарч Гачууртын Хар усан тохой тийш очив.
Цэнгэг агаар, цэвэр ус, моддын навчис шарчигнах чимээ, усны харгиа, шувуудын жиргээ гээд амар амгалан бүхнийг эндээс л мэдэрч болдогсон. Гэтэл тэнд над мэтийнх нь балгаар угаалга, зугаа цэнгэлийн газар болчихсон байхтай таарав. Хөл гишгэх зайгүй шахам амрагч зугаалагчид шавчихаж. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, хосоороо гол бараадан амарч буй хүмүүс амралтын өдрийг жинхэнэ утгаар нь өнгөрүүлж байна. Урьд жилүүдийг бодвол улайм цайм голын усанд машинаа оруулчихаад угааж байгаа нь ховор ч эрэг дээр машин угаалгын газар "ажиллуулагсад" цөөнгүй. Эрээн майхан эгнүүлсэн машин тэрэгтэй хүмүүс идэж ууж, наргиж цэнгэж, тоглож наадах нь эгээ л даншиг наадам болж байна уу гэлтэй. Хонож өнжих бололтой нэг өрх бүлийн арав гаруй хүн майхнаа тойруулан гадсалж, тогоо шанагаа гарган, гал түлж тухлав.
Хөлд орж буй жаахан хүүг ах, эгч нар нь болох найм есөн настай хүүхдүүд ээлжлэн хоргоож, нааш цааш нь хөтлөх бөгөөд хүүгээ анзаарч байгаа ээж аавыг энүүхэн хооронд олж харсангүй. Эцэг эхчүүд нь хоёр хэсэг болж, нэг хэсэг нь таван гарын муушиг цохиж, нөгөө хэсэг нь покердож байгаа нь илт.
Бидний нөгөө талд нэгэн үеийн 20 нас хүрээгүй шахам таван залуу зүлгэн дээр хэвтэх нь хэвтэж, суух нь сууж байна. Гурван залуугийн нэг нь хоёр охины нэгийг чирч гулдран гол руу "шидэх" нь ээ. Охин ч аальгүйтэж, гартаа барьсан лаазтай шар айргаа нүүр рүү цацчихаад голын эрэг дээр байсан хүмүүсийг цочтол инээсээр зугтав. Залуус нэг нэгнээ элдэж хөөн, барьж унаж тусан нэлээд хөгжилдөв. Тэд жижиг япон тэргээр энд ирцгээсэн бололтой. Машиныхаа арын тээшнээс шар айраг зөөн уусаар нэлээд халцгаах янзтай. Яриа нь чангарч, бишдээд ирэв. Тэгснээ нэг залуу нь "Би харихгүй бол болохгүй болчихлоо. Та нар үлд. Би явлаа" гэсэн биш өнөө дөрөвтөө барьж идүүлэхээ шахав.
Голын эрэг дээр жаахан хүүхдүүд бөмбөг өшиглөж, теннис тоглож, хийлдэг завин дээр том багагүй наадацгаана. Харин томчууд салхинд гарсных хэмээн ганц хоёр зуу татаж, эхнэрүүд нь тогоо шанага зодолдуулна. Голдуу л хээрийн бор цай, гурилтай шөл, шарсан мах амтархцгаах бөгөөд биднээс холгүйхэн дөрвөн хүүхэн, хоёр залуу "тансаглаж" байна аа. Газан плитка асааж, гахайн мах шарж "самгёбсал"-даж байгаа бололтой. "Салатны навч хаачив", "Надад өөхтэйгөөс нь...", "Гучужан хаана хийчихэв ээ" хэмээн ам булаалдах нь нэлээд өлссөн бололтой.
Нар хэвийхийн алдад бидний ойр орчмоос хоёр ч гал бууж, хөдөлсөн. Тэд багагүй хог "үйлдвэрлэчихээд" явна лээ. Бас ч гэж гялгар уутанд хийж модноос дүүжилж байна аа. Өнөөхийг нь шувуу тоншиж, эрэг даган шил лааз, хуванцар түүгсэд урж цоолж, унагаж тэр хавиар нэг хог тарьчих тул ямар ч нэмэргүй.
Туул голоос бид хангалттай ундаалсан. Одоо ч ундаалж байгаа. Хэрэв Хатан Туул үгүй болчихвол хэрхэхийг хэн ч төсөөлөхгүй. Энэ сайхан ус минь байсаар байх юм шиг л санана. Хүн амын бараг 70 орчим хувь нь суурьшсан нийслэл хотын иргэн бүр Туулд өртэй. Хэнтийн нуруунаас эх авсан Хат, Хонгорын гол, Галтай, Булнай, Тэрэлжийн гол Туулыг сэлбэж амилуулдаг. Хэчнээн сайхан урсгалтай, тунгалаг бидэрт нь усны шувууд ганганаж, үр зулзагаа өсгөдөг билээ. Тахиралдаж мурийсан булан тохой бүрт нь загас үсчиж, эргээр нь өтгөн бургас, жимсний модод салхинаа найгаж, буга согоо тэр төгөл дундаас үсрэн цойлон уулаадаа давхих нь ямар үзэсгэлэнтэй байлаа. Усны булга, минж үүрээ засч, уул талын араатан амьтан бүр сэрүүхэн усанд нь зүглэж хэдэн оныг үдсэн гэх вэ.
Харамсалтай өнөөдөр бид Туулыг хамтдаа "нугасалж" байна. Мэдсэн ч мэдээгүй юм шиг хайр найргүй, тун эрчимтэйгээр булшилж байна. Голын усанд машинаа угааж зогсох залууд "Та яаж байгаа юм бэ. Гол дотор машинаа угаагаад байхдаа яахав дээ. Ядаж эрэг дээр нь угааж болдоггүй юм уу" гэж үглэхэд золтой л зодуулсангүй, чулуугаар нүүлгүүлснээ бодохоор уур ч хүрэх шиг. Туулын эрэг хөвөөг амрагч аялагчид бохирдуулж байхад, байшин барилга барьж, бас дээр нь нийслэлийн 1,2 сая хүний өтгөн шингэнийг бараг тэр чигээр нь асгаж, алт угааж, шороо цацаж яасан хайр найргүй ханддаг юм бэ, бид.
Туул байхгүй бол бид яах байсан бол. Одоо тэнд загас байтугай замаг ч байхгүй. Мэлхий, усны шавьж, шувууд нь бүгд дайжсан. Нисэх, Яармаг, Сонсголонгийн гүүрээс хардан, халуун өдөр усанд нь булхаж сэрүүцдэг тэр Туул гол маань нийслэлийг дөнгөж өнгөрөв уу, үгүй юу танигдах аргагүйгээр сэглэгдэж, Орхон мөрөнд нийлэн нийлтлээ ямархуу өрөвдөм дүр төрхтэйгээр чадал барагдан мөлхөхийг өнгөрсөн намар нүдээр үзээд ирсэн найзынхаа сурвалжлагыг уншаад хоолой минь зангирч байсныг санаж байна.
Ноднин намар биш энэ хавар ч тийм байсан. Туул гол өдөр өдрөөр ёолон гасалж, урсгал нь амь тавьчих шахан тэмтчиж байна. Тэр хэрэв ярьдагсан бол бидэнд юу гэх бол. Өнгөрөгч жил Баянзүрхийн гүүрээс Сонсголонгийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуу явж байснаа санаж байна. Зайсангийн гүүр дөнгөж өнгөрөөд шинэхэн баригдсан орон сууцны гоёмсог байшингуудын бохир Туул руу цутгаж байхыг харсан. Арьс ширний үйлдвэрүүдийн хаягдлыг эрэг хөвөөнд нь далан дагуу уул мэт овоолсон байхыг нь үзсэн. Малын яс, үс зунгаг хөвөөгөөр нь нэг үргэлжлэх бөгөөд бороо, үерийн усаар туугдан тэрхүү хорт овоолго, хог новш Туул руу ордог гэнэм.
Гэхдээ Туулын эрэг дагуу сэрүүн сэргэг, сайхан газар үлдсэн юм билээ. Зайсангаас Яармагийн гүүр хүртэл Туулын урд эрэг онгон дагшнаараа байсанд хамгийн их олзуурхсан. Өндөр хадан хясааны ёроолд өтгөн шигүү мод, өвс ургамал, цэцэг навч тээр дор харагдах нь үзэсгэлэнтэй. Харин бургасны завсраар жижигхэн шовоохой харагдсан. Тайгын урц шиг тэр овоохойд эхнэр, нөхөр хоёр бяцхан хүүтэйгээ амьдарч байсан нь тэр юм билээ. Явган хүний нарийхан жим машин замаас доош уруудан гарсан нь тэр гурвынх бололтой.
Туулын амь тасрах нь, Туулгүй болох нь гэж хэдэн ч жил ярив. Туул голоор овоглосон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд сүүлийн үед олшрох төлөвтэй. Тэр хэрээр Туул маань аврагдаж, хамгаалагдаж байгааг хэлэх хүн бий. Эрэг дагуу нь мод тарьж, элдэв хог хаягдал бохирдлыг нь цэвэрлэгчид цөөнгүй. Мэргэжлийн байгууллагууд, холбогдох албаныхан амрагч, аялагч зугаалагчдад шаардлага тавьж, хог хаягдлыг нь цэвэрлүүлдэг ч торгох, хариуцлага тооцох эрхзүйн үндэсгүй болохоор шаардсан ажил нь зөвхөн нөхөрсөг гуйлт, сануулга болдог гэнэ лээ. Гэхдээ л орчноо бохирдуулах эсэх нь хувь хүний ухамсрын асуудал. Хэн нэгнээр хэлүүлж чичлүүлээд байх асуудал биш гэдгийг нийслэлчүүд маань ухаардаг байхад л болно.
Өнгөрөгч хавар Туул гол ямар эмгэнэлт дүр төрхтэй болсныг нүдээр үзсэн Байгаль орчны сайд Д.Цогтбаатар Туулыг аврахын тулд хэд хэдэн ажлыг холбогдох хүмүүст даалгасан. Гишүүд тэрбумаа хэрэггүй юманд зарцуулж байхаар тойргоос сонгогдсон түшээд тэр мөнгөө Туулыг аврахад зарцуулах хэрэгтэй гэдгийг сануулсан.
Одоогоор Туул голыг сэргээхэд төсөвлөж буй мөнгө нь 2-3 тэрбум ч тэр нь хаанаа ч хүрдэггүй. Харин Туул голд 700 тэрбум төгрөг зарцуулж байж хуучин хэвэнд нь оруулж авна гэдгийг энэ үеэр сайд хэлж байсан. Сайдын хэлсэнчлэн 700 тэрбумыг нэг жилийн дотор гаргах биш тав зургаан жил дараалан төлөвлөгөөтэй, үр өгөөжтэй ажил хийх хэрэгтэй. Туул гол бол Монгол орныг нар зөв тойрч урсдаг цорын ганц гол. “Уян зөөлөн сэтгэлтэй бүсгүй гол" хэмээх нь бий.
Туулыг аврахын тулд чадах бүхнээ хийж хөрөнгө мөнгө зарж байна, энэ улс. Энэ хавар хэдэн минж авчирлаа. Эхнээсээ төллөсөн сураг дуулдана лээ. Хулгайн анчид нь очоод чадхийлгэчихгүй бол минж усанд хамгийн хэрэгтэй амьтан нь юм гэсэн.
Туул голын эхэнд нэг төрийн бус байгууллагынхан 80 га-д мод тарьж ойжуулалт хийх сураг дуулдсан. Болж л байна. Туулыг бохирдуулдаг арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах шийдвэр гаргасан. Сайн байна. Энэ мэтээр амь тавих шахсан Туулаа сэргээх гэж чадлаараа л хичээцгээж байна. Нэгэн цагт Туул минь эргээ халин цалгиж, усны шувуу, уулын амьтад ундаалах биз ээ.
Б.Оюунгэрэл

Бидний буудалласан алга дарам газраас арав гаруйхан алхмын цаахантай тухалсан тэдний юу ярих, юу хийх нь илхэн. Цагаан майктай залуу “Хөөе, сонгууль боллоо, хэнд саналаа өгөх вэ та нар" гэв. Тэд модны мөчирт өлгөн ил гал дээр шарсан махаа ам руугаа чихэх зуураа муушигчид дээр хүрч ирэв. Өнөө хэд нь "За хэнд нь ч өгсөн яадаг юм бэ. Адилхан идэцгээх юм чинь" гэж нэгэн аманцар хүүхэн үл тоосон маягаар хэлэхэд хажууд нь суугаа залуу "Манай нутгийн шоронгоос гарсан нэг залуу нийслэлд нэрээ дэвшүүлчихсэн байна лээ. Тэрийг сонголоо юу, ха ха ха" гэж амаа томоо гэгч нь ангайлган ганцаараа инээв. Бусад нь энэ яриаг дэмжсэнгүй бололтой. Арай ахимаг насны эр "Хөөе, энд тамга үхлээ, та минь ээ" хэмээн сонгуулийн тухай яриаг нь тасалдуулав.