МАХН-ын даргаар сонгогдохоосоо өмнө Ерөнхий сайд болно гэж мэдэгдээд, дарга болонгуутаа "Миний толгойлох Засгийн газарт орж ажиллах уу" хэмээн санал тавьж, "Алаагуй баавгайн арьсыг арван хэд хуваалаа" гэсэн шүүмжлэлд өртөж явсан С.Баярын Засгийн газар ямархуу бүтэц бүрэлдэхүүнтэй байх нь эхнээсээ тодорхой болж байна. С.Баяр УИХ-ын гишүүдийг танхимдаа авахаас жийрхэж байгаа боловч Засгийн газраа батлуулахаас эхлээд л үй түмэн даваа нугачаа байгаа тул яах аргагүй 50 хувийг нь эрхэм гишүүдээр, 50 хувийг нь өөрийн гэсэн сул хүмүүсээр бүрдүүлэхийг хичээж байгаа гэнэ. Ганц долоо хоногт л Засгийн газраа байгуулчихна гэж "пээдийж" байсан С.Баяр танхим бүрдүүлнэ гэдэг тийм санаан зоргоор зүйл биш гэдгийг намын дарга болсноосоо хойшхи богинохон хугацаанд мэдэрсэн гэх. Энд тэндээс шахаа, нөхөө, дарамт шахалт хангалттай ирсэн аж. Тохирох тохирохгүй зүйл ч эхнээсээ гарч. Намын дарга болоход нь хамгийн их тус болсон "Элсний 13" буцаад гай болж эхлэв. Аливаа зүйл хариу бариутай болсон энэ үед, ялангуяа улс төрд сайхан сэтгэлийн тус гэж байдаггүй болохоор С.Баярыг намын дарга болоход гол биш юмаа гэхэд нэлээд үүрэг гүйцэтгэсэн тэд хариугаа нэхэж буй.
Удирдах зөвлөлд орохгүй, бидэнд албан тушаал чухал биш гэсэн нь зүгээр л жүжиг байсан гэдэг нь үнэн болж таарав. "Элсний 13"-ын ихэнх нь шинэ Засгийн газраас сайдын суудал горилж, С.Баяр ч эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйг хичээж байснаа зангаа хувиргаж эхэлсэн сурагтай.
"Элсний 13"-ынхан "Үр ашиг, үүрэг рольгүй олон яам хэрэггүй. Бүтцийн өөрчлөлт хийж цөөлөе" гэж байсан ч өөрсдөө суудалд очихын тулд ярьж байсан зүйлээсээ ухарсан төдийгүй шинээр яам байгуулая гэх шахаж байна. Тэд энэ удаад яамдын тоог цөөрүүлэхгүй нь. Бүтцийн өөрчлөлт хийсэн болж харагдахын тулд тэртэй тэргүй хэрэггүй, яамгүй хоёр сайдыг байхгүй болгох гэнэ. Ямар ч хүн томилогдсон хийсэн ажил байдаггүй Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд, газрын даргадаа дээрэлхүүлээд байдаг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд хоёр цомхтголд өртөх нь. МАХН дангаараа Засгийн газар байгуулж ганцаараа хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаа нь муу ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаагийнх биз. Хамтарч ажиллах улс төрийн хүчнээ сонгохдоо МАХН-ынхан Ардчилсан намд арай илүү сэтгэл алдарч байгаа аж. Энэ нь "Сөрөг хүчин гэдэг сөрөөд л байхын нэр" гэж ойлгодог Ардчилсан намынхныг зөөллөж авах, 2008 оны сонгуульд алдаагаа хамт үүрч орох гэсэн давхар санаа. Ардчилсан намаас УИХ-д суугаа гишүүд энэ асуудал дээр санал хуваагдсан бөгөөд Үндэсний зөвлөлдөх хороогоороо /ҮЗХ/ хайнаа хагалуулах аж. Одоогийн уур амьсгалаар бол Ардчилсан намын ҮЗХ-оос МАХН-тай хамтарч ажиллах шийдвэр гарахгүй болов уу. Гэвч сайдын суудалд ойрхон байгаа, хамтарч ажиллах хүсэлтэй гишүүд бусдыгаа яаж "аргалахаас" шалтгаалж ямар ч шийдвэр гарч болох юм хэмээн эргэлзэх гишүүн ч Ардчилсан намд байна.
"Жижиг" гэх тодотголтой, парламентад төлөөлөлтэй намууд бүгд МАХН-тай хамтарч ажиллахаас татгалзахгүй нь тодорхой байгаа. Харин яаж хоёр суудал авах вэ, хуучин суудлаа яаж хадгалж үлдэх вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа. Муур хулганаар тоглож байгаа мэт МАХН тэднээр тоглож чадна. Өөрөөр хэлбэл тэдний хэнтэй яаж хамтрах, хэнд хэдэн суудал өгөх гээд саначлагыг МАХН бүрэн гартай. Сонгууль хүртэл байх богинохон настай, богино настайнхаа хэрээр байгуулагдахыг яарч байгаа шинэ Засгийн газар ирэх долоо хоногт эмхлэгдэж амжих эсэх нь тодорхойгүй байна