gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сурагч та элсэлтийн шалгалтаа өгөхөд бэлэн үү

Боловсрол
2012-06-06
0
Twitter logo

-Хариултын хуудастай хэрхэн ажиллах вэ-

Хариултын хуудас гэдэг нь компьютерийн програм ашиглан тусгай машинаар уншуулж дүгнэхэд зориулагдсан, технологийн нууцлал, тестийн хариултыг тэмдэглэх хэсэг бүхий тусгайлан бэлдсэн бичгийн цаасны хэмжээтэй хуудас юм.

Хариултын хуудсыг бөглөхдөө дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

• Хариултын хуудасны нэг, хоёрдугаар хэсгийн бөглөх хэсгээс бусад газар (жишээ нь: хариултын хуудасны дээд болон баруун хэсэгт байрлах зараасан тэмдэглэгээ дээр балаар нэмж зурах) тэмдэглэгээ хийж болохгүй бөгөөд хийсэн тохиолдолд засагч машинаар уншуулах явцад таны хариултын хуудсыг хүчингүй болгох магадлалтай тул үүнийг анхаарна уу.

• Сонгох хэлбэрийн хариулттай даалгаврыг гүйцэтгэн хариултыг тэмдэглэхдээ хариултын хуудасны нэгдүгээр хэсэг дэх даалгаврын дугаарын арын эгнээн дэх үсгэн тэмдэглэгээнд тохируулан зөвхөн нэг хариултыг сонгож заавар журмын дагуу будаарай.

• Шалгалтын дэвтрийн хоёрдугаар хэсэг дэх тоо ба үсгээр тэмдэглэгдсэн хоёр олонлогийг зөв харгалзуулах хэлбэрийн хариулттай даалгаврыг гүйцэтгэн хариултыг тэмдэглэхдээ хариултын хуудасны хоёрдугаар хэсэг дэх үсгэн ба тоон тэмдэглэгээг тохируулан харгалзуулах юм. Тухайлбал: 2011 оны Монгол хэлний хичээлийн ЭЕШ-ын сэдвийн хоёрдугаар хэсгийн нэгдүгээр даалгавар болох "Чөлөөт бус холбоо үгийн хэв шинжийг тохирох жишээтэй нь зөв харгалзуулаарай.

1. ХЗ+УЗ
2. ҮС+ХЗ
3. БЗ+ҮС
4. УЗ+ҮС
5. БЗ+ХЗ

A. Нэг мөчийн үнэ цэнэ
B. Энэ дуугаа дуулан дуулсаар
C. Олны дунд биеэ барих
D. Тэнгэрийн заадсыг харж байна
Е. Алтан тариа найган ганхана гэсэн даалгаврыг гүйцэтгэн хариултын хуудаснаа тэмдэглэхдээ "а" үсгэн тэмдэглэгээний "нэг мөчийн үнэ цэнэ" гэсэн холбоо үг "3" тоог тэмдэглэгээний БЗ+ҮС утгад тохирч байгаа тул "а" үсгэн тэмдэглэгээний арын нүдэн дэх "3" тоог будах ёстой юм. Энэчлэн олонлог тус бүрийн хоорондоо харгалзах элементүүдийг зөв оноон байршуулж заавар журмын дагуу будаж тэмдэглээрэй.

Нөхөх хэлбэрийн болон бодолт хийх даалгаврыг гүйцэтгэсний дараа хариултын хуудаснаа зохих хариултыг тэмдэглэхдээ тухайн үсгэн тэмдэглэгээнд тохирох тоог харгалзах эгнээнд тэмдэглэнэ.

Жишээ нь: Математик хичээлийн шалгалтын сэдэвт систем тэгшитгэл бодлого байя гэж үзвэл, бодолт хийж дууссаны дараа а=5, b=2 гэсэн шийд гарах тул хариултын хуудасны хоёрдугаар хэсэгт а үсгэн тэмдэглэгээний арын эгнээн дэх тоон тэмдэглэгээнээс 5, b үсгэн тэмдэглэгээний арын эгнээн дэх тоон тэмдэглэгээнээс 2 гэсэн тоог тус тус будаж тэмдэглэх юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан