Зам засварын ажил эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Автозамыг нөхөх, өргөсгөх, шинээр тавих үед зарим газруудын замыг хаадаг. Үүнээс шалтгаалаад замын түгжрэлийг бий болгож жолоочдыг бухимдуулах нь элбэг тохиолддог билээ.
Иймээс энэ долоо хоногт замыг засаж, зам хаах гэж буй талаар Автозамын газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн Хяналтын инженер Б.Энхмандахаас тодруулсан юм.
-Зам засварын ажил эхлэхээр зам хаадаг. Энэ долоо хоногт хаана зам засч хэдийд зам хаах гэж байна вэ?
-Энэ онд Монгол Улсын төсвөөс Улаанбаатар хотод санхүү дэмжлэг гэж хөрөнгө оруулалтын арга хэмжээгээр нэлээд өргөн цар хүрээтэй ажлууд хийгдэж буй. Өнөөдрийн байдлаар хийгдэж буй замын ажлууд гэвэл Нарны гүүрийн замд өргөсөлтийн ажил, мөн Баруун нарангийн үерийн суваг дээр 18 урт метр гүүрний ажил хийж байна. Эдгээр замуудыг хаана гэсэн мэдээлэл одоогийн байдлаар ирээгүй. Ер нь хөдөлгөөн хаагдах тухайд орон сууцны хороолол доторх зам хаагдах байх.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгдүгээр хорооллын 19 дүгээр байрнаас хойшоо явдаг зам, Цамбагараваас хойшоо явдаг залуус гудамж, ОХУ-ын элчингийн баруун талын зам, III эмнэлгийн зүүн талын Сувилагчийн сургуулийн зам зэрэг зургаан дүүрэгт нилээд хаагдсан. Долоо хоногийн эхэн учраас хаах эсэх нь сайн мэдэгдэхгүй байна. Учир нь манай байгууллага Замын цагдаагийн газар, Нийтийн тээвэр гэх мэт холбогдох байгууллагуудтай харилцан зөвшилцөж замыг хаадаг. Авто замыг хаах тохиолдолд тухай бүрт мэдэгдэж буй.
-Хан-Уул дүүрэгт байрлах Цагаан хаалгыг буулгаж зам барина гэж байсан. Тэр ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Зураг төсөлд нураах нь зүйтэй гэснээс биш албан ёсны шийдвэр гараагүй. Логикоор бодоод үзсэн ч тэрхүү замын хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа. Цагаан хаалгыг нураавал тээврийн хэрэгсэл хялбар нэвтрэх боломжтой юм.
-Урт цагааны урдуур тавигдах замын ажлын тендэр удахгүй нээгдэнэ гэж байсан. Замын ажил хэзээнээс эхлэх вэ?
-Тендэр нь нээсэн. Үнэлгээний шатандаа явж байна. Тус замын ажил шат дараалалтай хийгдэх учраас эхлэх арай болоогүй.
Тэрээр ийн ярьсан юм. Ямартай ч эвдэрч муудсан замаа засч шинэчилж байгаа нь сайн хэрэг ч зам засвартай холбоотой иргэдийн бухимдал нэлээд байгаа юм. Дэнжийн 1000-ын замыг засч буй хүмүүс цахилгаан шитнээс цахилгаан авч тоног төхөөрөмжөө залгаснаар тэр хавийн айлуудын цахилгаан тасарч цахилгаан бараанууд шатаж буй гэнэ.
Энэ талаар Автозамын газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн Хяналтын инженер В.Цэрэнсодномоос асуухад "Цахилгаан хэрэглэж буй компани Цахилгаан түгээх сүлжээ ТӨК-тай гэрээ хийж авсан байх. Түүнээс биш бид тэндээс очоод цахилгаан ав гээд хэлчихээгүй" гэв.
Зам засварын ажлаас шалтгаалж автозамыг хаахаар болбол тухай бүрт нь мэдэгдэнэ хэмээн албаны хүмүүс хэллээ.
Ж.Баттуул