Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа сурагчдын тодорхой хэсэг нь гадаадад мэргэжил эзэмших сонирхолтой байдаг.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулахаар илгээдэг бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар манай гурван мянга гаруй иргэн тухайн орны Засгийн газрын тэтгэлгээр суралцсан байна.
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын түвшинд, магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг холбогдох журмын дагуу шалгаруулж байна. Монгол Улсын болон гадаадын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрт дээр дурьдсан журмуудаас өөрөөр заасан болон гадаадын холбогдох байгууллагаас сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар өөр тусгайлсан нөхцөл, журмыг шаардсан тохиолдолд гэрээ, хэлэлцээрийн заалтууд болон хүлээн авах талаас шаардсан нөхцөл, журмыг баримтлах юм байна.
Засгийн газрын тэтгэлэгтэй суралцуулах орон, сурах мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцлийг шалгалт эхлэхээс өмнө БСШУЯ-ны хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэх юм байна. Тиймээс гадаадад суралцах сонирхолтой залуус тус яамны цахим хаягнаас өөрт хэрэгтэй мэдээллийг авч болохоос гадна шалгаруулалттай холбогдох зардлыг шалгуулагчид өөрсдөө хариуцах ажээ.
Хятад, Чех улсад суралцах хүмүүсийн шалгалтыг Элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулах юм байна. Харин бусад оронд суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг БСШУЯ тухайн орноос манай оронд суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулах ажээ. Суралцуулах тухай эцсийн шийдвэр хүлээн авсан суралцагч нь сургуульдаа үнэ төлбөргүй суралцах бөгөөд амьжиргааны тэтгэлэг авах юм. Харин замын зардлыг суралцагч өөрөө хариуцах аж.
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад сурал-цуулах арга хэмжээ нь 1997 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гадаадын 30 гаруй орны их, дээд сургуульд нийт мянга гаруй хүнийг суралцуулсан байна. Харин 2011-2012 оны хичээлийн жилд гадаадын их, дээд сургуульд элсэн суралцсан 117 хүнд Сургалтын төрийн сангийн зээл олгожээ.
Оюутан залуус сургалтын төрийн сангийн зээл болон буцалтгүй тусламжид хамрагдахыг хичээдэг. Гэсэн ч зарим тохиолдолд хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэхийг мэддэггүй учир хамрагдаж чаддаггүй байна. Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж олгохдоо баримтлах 117 дугаар тогтоолын дагуу магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагад суралцагчдын Сургалтын төлбөрийн зээлд хагас өнчин суралцагч, ядуу өрхийн суралцагч, (Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой), Малчин өрхийн суралцагч, (бод малыг бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 100 хүртэл толгой мал), гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид хамрагдах боломжтой юм.
Төрийн сангийн зээлд хамрагдахын тулд Сургалтын төлбөрийн зээл хүсэгчид нь суралцагчийн өргөдөл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, БСШУЯ-ны эрхийн бичиг, Эцэг эхийн аль нэг нь нас барсны гэрчилгээний хуулбар, Өрхийн нэг гишүүнд ногдох орлогыг тодорхойлсон албан ёсны бичиг, Өрхийн нэг гишүүнд ногдох малын тоо, малчин өрх болохыг тодорхойлсон албан ёсны бичиг болон хоёр жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт, сургуулийн болон дүнгийн тодорхойлолт, зээлийг буцаан төлөхөө нотолсон баталгаа зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Мөн сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийн гэрээг сунгана. Голч дүнгийн үзүүлэлтээр хасагдсан суралцагчдын оронд нэг хичээлийг жилээс илүү хугацаагаар 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа тухайн сургуулийн суралцагчийг шинээр сонгон гэрээ хийнэ. Зээл авахыг хүссэн суралцагч нь материалаа бүрдүүлж есдүгээр сарын 1-ний дотор сургуульдаа өгнө.
Дашрамд онцлоход, Сургалтын төрийн сангийн зээлд нэгдүгээр курсын оюутан хамрагдахгүй ажээ.
Э.Майцэцэг