Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг 5 дугаар сарын 26-ны өдөр Камбожийн нийслэл Пномпень хотноо болсон АСЕАН-ы Бүсийн Чуулга (АРФ)-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцов.
АРФ-ын оролцогч 27 орны төлөөлөгчид Зүүн хойд Азийн аюулгүй байдал, Солонгосын хойгийн асуудал, Афганистан, Мьянмар Улсын дотоод байдал, терроризм, далайн аюулгүй байдал зэрэг олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцов.
ГХЯ-ны ТНБД дээрх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, 2011-2013 онд Монгол Улсын тэргүүлж байгаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн үйл ажиллагаа, энэ хүрээнд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн БНСУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Ардчиллын төлөөх Азийн түншлэл” зэрэг санаачлагуудын талаар танилцуулав.
Манай улс Азийн түншүүдтэйгээ хамтран тус бүс нутагт ардчиллын үзэл санаа, үнэт зүйлсийг дээдлэн сахих нийтлэг зорилгыг хэрэгжүүлэх, үүний тулд бусад улс оронтой хамтран ажиллах, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Саяхан Монгол Улсын Гадаад харилцааны яам Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-тай хамтран Афганистаны дипломатчдад зориулан “Афганистаны дипломат албыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт-семинарыг амжилттай зохион байгуулсан тухай мэдээлэв.
Энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох Эмэгтэйчүүдийн манлайлалын асуудлаарх олон улсын бага хурлын талаар мөн мэдээлж, түүнд төлөөлөгчдөө оролцуулахыг АРФ-ын орнуудын ахлах албан тушаалтнуудад уриалав.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ардчилал, эрх зүйт ёсыг бий болгох чиглэлд чухал алхам хийсэн Мьянмарын ард түмэн, Засгийн газарт баяр хүргэж, цаашид ардчилсан үйл явцыг бэхжүүлэхэд нь аливаа боломжит хэлбэрээр туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
2012 оны 8 дугаар сард Индонез Улстай хамтарч АРФ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны экспертүүдийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиров.
Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн АРФ-ын үйл ажиллагаанд Монгол Улс 1998 оноос оролцож ирсэн бөгөөд түүнд АСЕАН-ы орнууд болон АНУ, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, Австрали зэрэг нийт 27 улс оролцдог юм гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.