gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өнөөдрийн боловсрол л ирээдүйн эх орны минь толгой

Боловсрол
2012-05-11
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2012-05-11
Бидний амьдрал өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагт оршдог. Өнөөдрөөр амьдрагч би өнгөрсөнд хүүхэд байсантай адил хэнбугайн ч амьдралд бага насны гэгээн дурсамж мөнхөд оршдог.

Хүүхдээс эхлэлтэй амьдрал гэх холбоос үл тасалдах учраас бидний ирээдүй хүүхэд наснаас эхлэлтэй. Хэдийгээр зах зээлээс үүдэлтэй нийгмийн амьдрал бидэнд хүндээр тусч буй боловч хүүхэд гэх гэгээн дурсамжинд сэв суулгах учиргүй юм. Өнөөдөр боловсрол мэдлэг дутмаг, хогийн цэг, траншейн, орц хонгилд бидний ирээдүй өсөн торниж байна. Өглөг гуйх өчүүхэн алган дээр нулимс нь дусах ирээдүй ямар харамсалтай юм бэ.

Гэтэл өнөөдөр Оюутолгой, Тавантолгойн гарц ашигт малтмал бидний ирээдүй, эх орны маань хөгжлийн гарц хэмээн хэлцэж суух юм. Жинхэнэ хөгжлийн гарц, ирээдүй нь ухах тусам ундардаг их мэдлэгийг тээгч болох үр хүүхэд бус гэж үү.

Тодорхой хаяг байхгүй, шилжүүлэггүй, гудамжны хэмээх аар саархан шалтгаанаар хүүхэд сургуульд сурч чадахгүй эх орныхоо ирээдүйгээс тасарч байна. Ажилгүйдэл, ядуурал газар авлаа гэх үгийн цаана идэх хоол өсөх орчноор дутаж буй хүүхэд гээгдэн хоцорно. Үндсэн хуульдаа "...Хүүхэд бүр суурь боловсролыг зайлшгүй эзэмших эрхтэй" гэж заасан Монгол Улсын хувьд 90 гаруй хувьтайгаар энэхүү үүргээ гүйцэтгэж байгаа гэх судалгаа байдаг.

Ийм их өндөр тоогоор халхавч хийн сайн үнэлгээ авч болох ч сургалтын төвшний асуудал сөхөгдвөл ширэн нүүрээ тахлах зүйл олдохгүй л болов уу. Хөрөнгөтэй бэлтэй нь хүүхдээ гадаад дотоодын үнэтэй сургуульд сургаж эрдэм мэдлэг сургадаг. Харин нийгмийн дийлэнх буюу дундаж, түүнээс доош амьдралтай айлын хүүхдүүд улсын гэх тодотголтой чанар муутай сургуульд боловсролтой гэсэн улсын тамгатай хавтас авч байна.

Гэхдээ зараад идье үнэ хүрэхгүй, үзүүлээд ажиллая ажилд авахгүй. Бидний ирээдүй ингэж л үнэгүйдсэн. Мөн өнөөдрийн байдлаар "2040 он гэхэд хүн амын дийлэнх хувь нь хөгшрөх хандлагатай болсон" хэмээжээ.

Нөгөөх л гинжин холбоо харагдаж байна. Бидний орон зайнд үр хойч маань очно гэхээр өнөөдрийн боловсрол ирээдүйн эх орны толгой юм. Тийм учраас хүүхэд насны боловсролд анхаарал хандуулах цаг аль хэдийнэ болжээ.

Б.Ширнэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан