gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Замын цагдаагийн газраас мэдэгдэл хүргүүлжээ

О.Ариунбилэг
Нийгэм
2012-05-07
0
Twitter logo

Нийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаар замыг эвдэж сүйтгэж байгаа билээ. Тиймээс ачааны автомашинуудыг жингээс нь хамаарч хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын стандарт “MNS4598:2003”, “MNS4598:2011” “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлагад нийцсэн тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.

Гэтэл Авто тээврийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хууль болон “MNS4598:2003”, “MNS 4598:2011” Монгол улсын стандартын шаардлагыг зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгон замын хөдөлгөөнд оролцуулж байна.

Иймд стандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй байх, олгосон улсын дугаараа хураах арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг Замын цагдаагийн газраас Авто тээврийн газарт мэдэгдэл хүргүүлсэн байна.

МЭДЭГДЭЛ
 АВТО ТЭЭВРИЙН ГАЗРЫН ДАРГА
П.ДЭЛГЭРНАРАН ТАНАА

Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 486899 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 123753 нь ачааны автомашин байна. Энэ нь улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 25.4%-ийг ачааны автомашин эзэлж байна. Үйл ажиллагааны орлого, ашиг бодож бага зардлаар их ачаа тээвэрлэх зорилгоор Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй хүнд даацын ачааны автомашин импортоор их орж ирэх болсон. Ингэхдээ нэг тэнхлэгт ноогдох зөвшөөрөгдөх ачаалал 2-4 дахин хэтэрсэн автомашинууд орон нутаг, хот хоорондын замуудад тээвэрлэлт хийж байгаагаас Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговь, Нийслэлд Биокомбинат, Хүй долоон худаг болон Нисэх, Гандийн гудамж, Нарны зам, мөн шинээр ашиглалтанд хүлээн аваад 8 сар болсон ТЭЦ4-ийн урд шинэ зам гэх мэт олон замууд эвдрээд байна. Хөрөнгө оруулалтын 250 тэрбум гаран төгрөгөөр байгуулсан замуудыг их ашиг, орлого олох зорилготой ачааны автомашинууд эвдэж, гэмтээж байна. Үүний улмаас замын нөхцөлөөс шалтгаалан 2010 онд гарсан ослыг 2011 онтой харьцуулахад 82.7%-иар ихэссэн байна.

Замын нөхцөлөөс шалтгаалан хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учирсан ослыг гаргуулахгүй байх хууль, стандарт нь байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажил хангалтгүй байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Улсын стандартын шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө.”, Авто замын тухай хуулийн
15.1.1-д “Авто тээврийн хэрэгсэл саадгүй, аюул осолгүй зорчиход авто зам, замын байгууламжийг бэлэн байлгах”, Авто тээврийн хуулийн 17 дугаар зүйлийн 4-д “Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн оношлогоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно.”, 21 дүгээр зүйлийн 1-ийн 1-д “хууль тогтоомж, түүнд нийцүүлж автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм, журмыг сахиулах;” гэж заасан байгаа.

Монгол улсын стандарт “MNS4598:2003”, “MNS4598:2011” “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-д:
5.8. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн жин 1-р хүснэгт, оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ 2-р хүснэгтэд заасан хэмжээнд байна. Үүнд:

5.8.1. Автотээврийн хэрэгслийн бүх жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
5.8.1.1. Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь:
1-р хүснэгт - Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ

5.8.1.2. Автотээврийн хэрэгслийн уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь:
2-р хүснэгт - Автотээврийн хэрэгслийн уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
гэж заасан байдаг.

Гэтэл танай байгууллагаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хууль болон “MNS4598:2003”, “MNS 4598:2011” Монгол улсын стандартын шаардлагыг зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгон замын хөдөлгөөнд оролцуулж байна.

Иймээс 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн стандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй байх, олгосон улсын дугаараа хураах арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг мэдэгдэе. Авсан арга хэмжээний талаар 2012 оны 05 дугаар сарын 26-ны дотор хариу мэдэгдэнэ үү.

Мэдэгдлийн дагуу тодорхой арга хэмжээ авч хариуг хугацаанд нь өгөөгүй тохиолдолд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн 9.2, 23.2-т зааснаар захиргааны шийтгэл ноогдуулах болохыг анхаарна уу” гэжээ.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан