gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Чи төрийн ажил удаадаг хэн бэ" гэж загнасан тул зээлийн хүсэлтийг буцаах ямар ч боломж байгаагүй

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2023-05-15
78
Twitter logo

"Хөгжлийн банк"-ны гэх хэргийн шүүх хуралдаанаар "Бэрэн групп" ХХК-ийн зээлтэй холбогдуулан гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг шинжлэн судалж байна.

Хөгжлийн банкны орлогч захирал бөгөөд Зээлийн газрын захирал асан, яллагдагчийн мэдүүлэг:

-Би маш их дарамт, шахалтад ажиллаж байсан. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар шууд харилцах, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор болон бусад сайд, мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын зүгээс байнгын дарамт, шахалт үзүүлж, маш хүнд нөхцөлд ажиллаж байсан.

Харин Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр болон Сангийн сайд Б.Болор нар хааяа намайг яаман дээрээ дуудаж, өрөөндөө уулздаг байсан. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар намайг дуудаж уулзаж байгаагүй. Гэхдээ доод шатны сайд нараараа дамжуулан үүрэг, чиглэл ирүүлдэг байлаа.

"Бэрэн групп" ХХК-ийн зээлийн судалгааг хийж байх үед миний зүгээс зээлдэгчид хуулийн дагуу шаардлага тавьж байсан. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр 2014 оны эхэн үед хоёр ч удаа намайг өрөөндөө дуудан уулзаж "Чи төрийн ажил удаадаг хэн бэ, "Бэрэн групп" ХХК-ийн төслийг яаралтай хэрэгжүүл. Чи ямар санаа, зорилгоор энэ төслийг гацаагаад байгаа юм бэ. Чамд хариуцлага ярина шүү" гэх байдлаар намайг загнаж байсан.

Тус компанийн гангын үйлдвэр барих төсөл нь Монгол Улсад хэрэгтэй, үр ашигтай төсөл мөн боловч тус группт төсөл хэрэгжүүлсэн туршлага байхгүй зээлийн шаардлага бүрэн хангахгүй тул зээл олгож болохгүй удааширч байсан. Төрийн дээд шатны байгууллага, сайд, дарга нарын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой байсан учраас "Бэрэн групп" ХХК-ийн зээлийн хүсэлтийг буцаах, татгалзах ямар ч боломж байгаагүй. Үгүй бол ажлын хариуцлага тооцно, ажлаа өг гэдэг байсан шүү дээ. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминологийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн шинжээч н.Баярмаагийн дүгнэлт:

"Бэрэн групп" компанийн ерөнхий нягтлан бодогч Т.Болдмаа нь "Бэрэн групп" ХХК-ийн Хөгжлийн банкнаас 2014 онд авсан 22.7 сая ам.доллар, 2017 онд авсан 11.8 тэрбум сая ам.долларын зарцуулалтын талаарх баримтыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2022 онд гарган өгсөн.

Ингэхдээ "Бэрэн" групп компанийн захирал Б.Мөнхтөртэй бүлэглэн Төрийн банкан дахь "Бэрэн констракшн энд автомэшн ХХК-ийн ....тоот данснаас 2016 оны 12 сарын 26-ны өдөр бэлэн зарлагын гүйлгээ хийж, 200 сая төгрөгийг гарган авсан. Энэ мөнгийг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Батболд бэлнээр хүлээн авсан мэтээр "Бэрэн констракшн энд автомэшн ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтад Ц.Батбаяр, Ц.Батболд нарын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамчаар үйлдсэн.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан