gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын байцаагч нарын үнэмлэх, тэмдэг шинэчлэгджээ

Нийгэм
2012-04-26
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-04-26
 Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, акт, шийтгэвэр, торгуулийн хэвлэмэл хуудасны шинэ загвар шинэчлэгдэн батлагджээ.

МХЕГ-ын дарга Р.Содхүү уржигдар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэх тэмдгийг шинэчлэн олгох нэгдсэн арга хэмжээг нээн үг хэлэв. Түүнчлэн энэхүү ёслолд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд оролцож, баяр хүргэсэн юм.

2010 онд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор Засгийн газрын энэ оны 38 дугаар тогтоолоор улсын байцаагчийн үнэмлэх, баталгааны тэмдэг, хяналт шалгалтын баримт бичгийн хэвлэмэл хуудасны загварыг шинэчлэн баталсан билээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь Засгийн газрын 2003 оны 7 тоот тогтоолоор батлагдсан үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хэрэглэж ирсэн бөгөөд ийнхүү анх удаагаа загвараа өөрчлөн шинэчлэж байгаа нь энэ юм. Ингэснээрээ нууцлал, аюулгүй байдал, өнгө, загварыг нь сайжруулж байгаагаас гадна мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэхийг хууль бусаар ашиглах явдлыг таслан зогсоох зорилготой юм.

Нөгөө талаас олон улсын жишгээр улсын байцаагчийн тоон дугаар хэрэглэж эхэлсэн нь үнэмлэх тэмдэгт тусгагдсан бөгөөд Монгол улсын хил дээр ч мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллан аюулгүй байдлыг хянаж шалгадаг байдлыг харгалзсан байна.

Улсын байцаагчийн үнэмлэх нь босоо хэлбэртэй, 2 нүүр бөгөөд Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч, салбарын ерөнхий байцаагчийнх нь улаан өнгөтэй болов. Харин бүсийн улсын ахлах байцаагч, улсын ахлах байцаагчийн үнэмлэх хөх өнгийн, улсын байцаагчийн үнэмлэх ногоон өнгөтэй байхаар тогтоолоо. Мөн хуулиар эрх олгосон байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн үнэмлэх нь саарал өнгийн хавтастай байх бөгөөд хавтасны гадна талд тусгайлан хийсэн мэргэжлийн хяналтын байгууллагын бэлэгдэл болох логотой байна.

Логоны дээд талд “Мэргэжлийн хяналт”, доод талд “Улсын ерөнхий байцаагч”, “Салбарын улсын ерөнхий байцаагч”, “Бүсийн улсын ахлах байцаагч”, “Улсын ахлах байцаагч”, “Улсын байцаагч” гэсэн үгсийг алтан шармалаар бичжээ. Үнэмлэхний суурь нь цэнхэр тэнгэрийн өнгө, үргэлжилсэн хас хээтэйгээс гадна тухайн гүйцэтгэх хяналтын чиглэл, байгууллагын нэрний хэсэг нь хөх өнгийн дэвсгэртэй болж байгаа аж.

С.Амар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан