Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургадугаар сарын 8-нд орос хэл, хими, англи хэлний хичээлээр эхэлнэ.
Гурван өдөр үргэлжлэх энэ шалгалт зургадугаар сарын 10-ид газарзүй, нийгмийн тухай мэдлэг, физикийн хичээлээр шалгалт авснаар өндөрлөнө. Өнгөрсөн жилийн шалгалтын хугацаатай харьцуулахад энэ жилийн шалгалтын тов 10 хоногоор наашилсан.
Өөрөөр хэлбэл, хичээл давтах хугацаа богиноссон гэсэн үг. Тиймээс элсэлтийн шалгалт өгөхөөр бэлтгэж буй хүүхдүүдэд туслах зорилгоор дараах мэдээллийг дуулгаж байна.
Хоёр төрлийн даалгавраас сонголтоо хийнэ
Элсэлтийн ерөнхий шалгалтыг өгөх танхимд сурагчдыг гэрээний хуудас болон шалгалтын дэвтрийн хариултын хуудас хүлээж байх юм. Шалгалтын дэвтэр нь тухайн хичээлийнхээ агуулга бүхий даалгавруудтай 4-8 хуудас материал. Харин хоёр дахь зүйл нь сонгох буюу нөхөх гэсэн хоёр төрлийн даалгавар байх юм. Энэхүү хоёр төрлийн даалгавар нь элсэгчдийн мэдлэг бас чадварыг шалгахад чиглэсэн байх аж.
Өөрөөр хэлбэл, сонгох даалгавар нь элсэгчийн мэдлэг чадварыг үнэлэх зөв хариулт өгөгдсөн ба агаад түүн дотроос зөв хариултаа сонгох юм байна. Харин нөхөх даалгав нь "бэлэн будаа" идүүлэхгүйгээр бүтээлч чадвар илрүүлэх зорилготой тул хариуг та өөрөө бодон гаргана гэсэн үг.
Математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут
Энэ жилийн элсэгчид монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг зэрэг арван хичээлээс сонгон шалгалт өгөх боломжтой. Математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут, харин бусад хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут.
Хариултаа зөвхөн үзгэн балаар тэмдэглээрэй
Хариултын хуудас. Энэ хуудас нь хариулт тэмдэглэх зориулалттай тусгайлан бэлдсэн хуудас байна. Тусгай программ ашиглан компьютерээр засах аж. Өөрөөр хэлбэл, шалгалтын хариултыг шалгахад ямар ч хүний оролцоо хэрэггүй гэсэн үг. Сонгох хариулттай даалгавруудаас зөвхөн нэг хариуг сонгож, хариултын хуудсан дээрх даалгаврын дугаараар нь будаж тэмдэглэнэ.
Харин нөхөх хариулттай даалгаврыг гүйцэтгэхдээ тухайн даалгаврын дугаар бүхий тусгай хэсэгт өөрийн гаргасан хариугаа будаж тэмдэглэх юм байна. Хамгийн гол нь хариултын хуудас болон шалгалтын дэвтэр дээрх заавраа сайн унших хэрэгтэй.
Хариултын хуудсыг бөглөхдөө зөвхөн үзгэн бал ашиглана. Хариултын хуудсан дээр хариугаа тэмдэглэхдээ будах талбайнаас илүү гаргалгүй нямбай тэмдэглэхгүй бол хариултын хуудсан дээр зааснаас өөр тэмдэглээ хийх буюу давхар тэмдэглэгээ хийх тохиолдолд хариулт хүчингүй болно гэдгийг анхаараарай.
Мөн шалгалтын дэвтэр дээр зөв хариуг тэмдэглэх боловч хариултын хуудсан дээрээ хариугаа тэмдэглээгүй тохиолдолд таны хариултыг зөв хариулсан гэж тооцохгүй. Тийм дээрх зааварчилгааг шалгалт өгөхдөө онцгойлон анхаараарай.
Б.Туул