gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёр сонгуулийг хэрхэн явуулах гарц олсонгүй

Улс төр
2012-04-11
0
Twitter logo

-Цахим үнэмлэх хугацаандаа хэвлэгдэхгүй нь тодорхой болжээ-

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 29-нд болох нь тодорхой болсон. Харин Орон нутгийн хурлын сонгуулийг хамт хийх үү, тусад нь явуулах уу гэдэг УИХ-ын гишүүдийн маргааны бай болоод байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэ тухай гурван цаг ярьсан ч шийдэлд хүрсэнгүй.

УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын орлогчид хамт сууж тал бүрээс ярьсан ч хоёр сонгуулийг хэрхэн явуулах гарц олсонгүй. Ингээд УИХ-ын даргатай дээр дурдсан тал бүрийн төлөөлөл уулзаж нэгдсэн шийдвэрт хүрэхээр тохирлоо. Учир нь хоёр намын бүлгийн байр суурь тэс өөр байгаа бөгөөд аль нэг нь буулт хийхгүй байна.

АН-ын бүлгийнхэн байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайдыг оролцуулахыг шаардсанаар Сү.Батболд ирлээ. Тэрээр хуулийн биелэлтийг хангах үүрэгтэй учир УИХ-ын гишүүдэд байцаагдсан юм. Ерөнхий сайд хоёр сонгуулийг хамт явуулах боломжгүй олон шалтгаан байгааг гишүүдэд хэлсэн. Гэвч АН-ын бүлэг хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх ёстой гэсэн байр суурьтай хэвээр байна.

Сү.Батболд:
-Хоёр сонгуулийг хамт явуулбал хөрөнгө хэмнэнэ гэж ярьж байгаа ч зарим газар зардал нэмэгдэнэ. Наад зах нь санал авах байр олон болно. Нэр дэвшигчдийн тоо өснө. Нэг сонгогчийн санал өгөх хугацаа 4-5 дахин нэмэгдэнэ. Иймэрхүү бэрхшээл байгааг хэлэхээс өөр арга байхгүй. Засгийн газар орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй болохоос биш зохион байгуулдаггүй.

Ч.Сайханбилэг:
-Орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ынхтай хамт зохион байгуулбал орон нутгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дутуу болно. Энэ нь хууль зөрчинө гэж МАН-ын бүлгийнхэн тайлбарладаг. Бид 2008 онд долдугаар сарын 1, олимп гэж бөмбөрсөөр яваад наймдугаар сарын сүүлчээр тангаргаа өргөсөн. Бидний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил гэж зааснаас биш гурван жил 10 cap гээгүй шүү. Үүнтэй адил юм яриад байна. Ер нь хоёр сонгуулийг тусад нь явуулбал таны яриад байгаа хүндрэл арилах уу.

Сү.Батболд:
-Сонгууль зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногт болсоор 20 жил өнгөрлөө. Гишүүд долоо, наймдугаар сард тангараг өргөж л байсан. Ямаа, тэмээ хоёрыг холбож болохгүй.

Ч.Сайханбилэг:
-Та хуулиа унших хэрэгтэй.

Сү.Батболд:
-Ерөнхий сайд бүхнийг мэддэг, чаддаг мэргэн бөөдий биш. Хуулийн бүх зүйл, заалтыг мэдэх албагүй. Надаас хуулийн шалгалт аваад байх шиг байна. Хоёр сонгуулийг хамт явуулахад хууль эрх зүйн болон зохион байгуулалтын бэрхшээл байна гэж Засгийн газар үзэж байгаа. Түүнээс МАН-ын дарга гэж харах хэрэггүй.

З.Энхболд:
-Таны хэлж байгаа олон хүндрэлийг шийдэхийн тулд хоёр сонгуулийг хамт явуулах ёстой. Хүний тоо олон байгаа бол хэсгийн хороодоо жижиглэн зохион байгуулж болно. 2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд хоёр сонгуулийг хамт явуулна гээд хууль баталчихсан. Хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хүлээдэг цорын ганц хүн бол та. Орон нутгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа дутуу болно гэдэг ядарсан шалтаг. Өөр шалтаг бодож ол.

Д.Лүндээжанцан:
-З.Энхболд гишүүн техник сайн мэддэг хүний хувьд хэвлэлд ярилцлага өгсөн байна. Санал тоолдог машин нь АНУ-д будилж байсан, түүнийг ажиллуулах хүнийг хэн хянах вэ гээд олон асуудал байгааг ярьжээ. Үүнийг СЕХ-ныхон уншиж үзэв үү.

Н.Лувсанжав:
-Машины програмчлалыг хийж байгаа. Машин найдвартай ажилладаг. Хэрэв программ буруу бол машин буруу тоолдог. Энэ машиныг АНУ-д ашиглахад алдаа гарсныг нийлүүлсэн компанийнхан ойлгуулсан. Эхний ээлжийн 1000 гаруй машиныг авчраад туршиж үзэж байна гэв.

Энэ жилийн сонгуулиар ашиглах иргэдийн цахим үнэмлэх хугацаандаа хэвлэгдэхгүй нь тодорхой болжээ. Зургаадугаар сарын 21 гэхэд хэвлэж, сонгуулиас өмнө иргэдэд олгож дуусна гэж тооцсон боловч Германаас үнэмлэхийн бэлдэц нийлүүлэх компани 14 хоногоор хойшлуулах хүсэлт тавьсан байна. Учир нь үнэмлэхийн бэлдэц нь хэвлэх машиндаа тохирохгүй байгааг мэдэгджээ. Мөн УБЕГ-т өчигдөр ч энэ тухайгаа дахин нотолсон бичиг ирүүлснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэллээ.

ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАВ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцээд байнгын хорооны гишүүд хүлээж авлаа. МАН-ын бүлэг дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэн байна. Харин АН дэмжээгүй юм.

Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байсан ч их суудлын хуралдаанаараа хэлэлцээд хүчингүй болгочих учир хугацаа хожих нь чухал гэж МАН-ын бүлэг үзжээ. Өөрөөр хэлбэл, Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн ч үр дүн ижил гэж үзээд ийм шийдвэрт хүрлээ. АН-ын бүлгийн хувьд эсрэг байр сууриа чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хамгаална гэдгээ мэдэгдсэн юм.

М.Ган

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан