Тэжээвэр амьтны аж ахуй эрхлэгчид болон фермерүүд шавжаар хийсэн тэжээлийг өргөнөөр хэрэглэх болсон тул 2030 оны эцэс гэхэд энэ төрлийн уургийн эрэлт хэрэгцээ эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байна.
Шон Уорнер, Патрик Питталуга нарын шавжаар хоол хийх анхны оролдлого нь шавжтай бургер байлаа. Хар ялааны авгалдайг хар шоштой хольж хийсэн “махаа” тэд 2013 онд НҮБ “Шавж бол хүнсний ирээдүй” бөгөөд махны үнэ өссөн болон дэлхийн хүн ам нэмэгдсэнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн үед хүнсний эх үүсвэр болно хэмээсэн нөлөө бүхий тайлангаа хэвлүүлсний дараахан бүтээж байсан юм.
Хэдий тийм боловч шавжтай бургер тийм ч таатай амттай байсангүй. Иймд төд удалгүй энтрепренерүүд шавжаар хүнс хийдэг “Grubbly Farms” брэндээ нохой болон тахианы тэжээл хийхэд чиглүүлжээ.
Хүнийг хооллохоо болиод үстэй болон өдтэй амьтдыг хооллох болсон нь компанийн хувьд нөхцөл байдалдаа зохицсон практик алхам болсон байна. Тэрхүү орцоор зах зээл бий болгох гэсэн олон стартап компани, хөлөө олсон брэндүүд нэг ижил асуудалтай нүүр тулж байсан юм.
Хэдийгээр хүрээлэн буй орчинд ээлтэй ч хүмүүс шавж идэхийг хараахан хүсэхгүй байна. Харин амьтдадаа өгөхдөө тун дуртай байгаа аж. Харин амьтдад хүнс тэжээл бэлдэх болсон нь шавжаас гаралтай уургийн эрэлтийг эрс нэмэгдүүлэх төлөвтэй байна. Тодруулбал:2030 оны эцэс гэхэд эрэлт 2021 оныхоос 4900 хувь буюу хагас сая тонноор өсөх боломжтойг “Rabobank”судалгааны тайландаа онцолжээ.
Дөнгөж бойжиж буй тус зах зээлийн энэхүү өсөлтийн төлөв нь венчур хөрөнгө оруулагчдыг татаж байгаа аж. Тухайлбал: 2022 онд хөрөнгө оруулагчид шавжаар хүнс хийдэг компаниудад 76.77 сая ам.долларын хөрөнгө оруулсан бол өнгөрсөн онд 14.92 сая ам.долларын санхүүжилт олгосон нь “PitchBook”-ийн судалгаанаас харагдаж байна.
Түүнчлэн шавжийн гаралтай уургийн бүтээгдэхүүний компаниудад хөрөнгө оруулсан хүмүүсийн дунд АНУ-ын тэрбумтан Марк Кубан, жүжигчин Роберт Дауни Жуниор нар байгаа аж.