gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.11
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тоть шувуу урт наслахын бэлгэ тэмдэг

Нийгэм
2012-03-28
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-03-28
Бид кино, онигооноос тоть гэдэг амьтан хүнийг дууриан авиа гаргаж, ярьдгийг олонтаа харж, сонсдог. Тэгвэл тоть үнэхээр ийм төрмөл авьяастай гэнэ шүү. Ямар нэгэн юмнаас гарсан авиа болон хүний ярьж байгаа үгийг дуурайн хэлж чаддаг болохоор тоть шувууг тэжээх сонирхолтой хүмүүс их байдаг аж.

Авьяаслаг тотийн талаарх сонирхолтой мэдээллийг Улаанбаатар хот дахь "Angel fish" амьтны дэлгүүрийнхнээс тодрууллаа. Тоть шувуу Австрали, Индонези, Зүүн өмнөд Ази, Энэтхэг, Африк тивийн цөлөөс бусад хэсэг, Өмнөд америк, Мексикийн хэсэг нутагт хамгийн ихээр тархсан байдаг гэнэ.

Тоть шувуу үржлийнхээ үед унасан, ялзарсан модны хожуул, хонгилыг ухаж тэндээ үүр засч өндөглөдөг байна. Жижиг тоть 18-19 хоног, том тоть 40-өөс дээш хоног өндгөө дардаг аж. Жижиг тоть 30-50 хоногт, том тоть гурван сарын дараа үүрнээсээ нисдэг. Тоть шувууны нэг гэм нь жимсний мод, тариалангийн талбайг сүргээрээ сүйтгэдэг явдал бөгөөд үүнээс болж Австрали, Африкт ихээр устгадаг байжээ.

Харин одоо бол тоть устгахыг хуулиар хорьсон. Учир нь хүмүүс ихэд сонирхож байгаль дээрээс нь барьж, гэрийн нөхцөлд тэжээдэг болсонтой холбон тайлбарладаг байна. Ялангуяа том тотийг ихээр сонирхон барьдаг болсноос өдгөө ховорджээ. Гэхдээ ихэнх том тоть олон улсын ховордсон ан амьтныг худалдаалах конвенцийн хавсралтад орсон болохоор улаан номд орсон түүхтэй.

Харин жижиг тоть дотроо Австралийн долгионт тоть нь манай улсад сүрэглэн нисдэг болжмор шиг хэдэн зуугаараа сүрэглэн байдаг ажээ. Тоть шувууны арга эвийг олж чадах юм бол тэжээхэд хамгийн амар шувууд тооцогддог байна. Аливаа зүйлийг сурахдаа ч гаргуун. Тиймээс тотийг "циркийн жүжигчин" болгох тохиолдол олонтаа. Хоол тэжээлийн тухайд ногоо, навч, жимсээр хооллодог бөгөөд гэрт тэжээж байгаа нөхцөлд заавал ногоо өгч байх хэрэгтэй гэнэ. Лууван, алим, байцаа гээд хүний өдөр тутамд хэрэглэдэг бүхий л төрлийн ногоо, жимс жимсгэнийг амтархан зооглодог байна.

Мөн дэвтээсэн талх, чанасан төмс зэргийг ч өгч болно. Гэхдээ тотийг өдөрт нэг л удаа хооллодог гэдгийг бүү мартаарай. Харин торон дотор нь байх усыг тогтмол солих нь нэн чухал юм. Тоть шувууны хамгийн дуртай хоол нь самар. Гэхдээ самрыг их хэмжээгээр өгөх нь хориотой юм. Учир
нь самар тослог ихтэй тул элэг нь өөхөлж, амьдрах хугацаа нь богиносох эрсдлийг дагуулдаг байна. Самрыг идэж байгаа хоолных нь 20 хувиас илүү өгч болдоггүй. Шувуунд хүмүүс бидэн шиг шүд байхгүй болохоор идсэн хатуу үр, хоолыг нь шингээж өгөх зориулалттай булчинлаг ходоод гэж байдаг ажээ.

Амьдрах нөхцлийн хувьд тоть шувуу тасалгааны температурт дасан зохицож амьдарч чаддаг. Гэрийн нөхцөлд анхаарах хэд хэдэн зүйл байдгийн нэг нь нэвт салхилсан хүйтэн салхинд удаан байлгаж болохгүй. Мөн халуун наранд гаргаж болдоггүй ажээ. Хэрвээ салхилуулах гэж байгаа бол торыг нь нар, сүүдэр хосолсон газарт байрлуулах нь зүйтэй гэнэ. Тоть өндөр насалдаг амьтны тоонд зүй ёсоор орох амьтан. Жижиг тоть 15-30 жил, дунд зэргийн тоть 40-50 жил, том тоть 70-80 жил, бүр 100 жил насалдаг. Тийм болохоор хүмүүс урт удаан наслахын бэлгэдэл болгон тэжээдэг байна.

Э.Цэрэнлхам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан