Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төслийг өнгөрсөн жилээс эхлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн ажил ямар шатанд яваа талаар ярилцахаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнайг “Ярилцах танхим”-даа урьсан юм.
-Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Энэ хугацаанд юу хийж амжуулав?
-Бид өнгөрсөн жилээс эхлэн Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд бид нийт 1.3 километр газрыг бүрэн тохижуулах ёстой. Харин эхний ээлжинд 350 метр орчим газрыг тохижуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ ажлын гүйцэтгэл нь одоогийн байдлаар 70 орчим хувьтай байна. Төслийн хамрах хүрээнд багтсан талбайн ойр орчмыг тохижуулж, гэрэлтүүлэг хийж, иргэдийг ая тухтай амрах бололцоогоор хангах юм. Өөрөөр хэлбэл, иргэдийг голынхоо эргээр алхах бололцоотой болгох үүднээс ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг хүртэл багтаасан. Энэхүү ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд дуусгаад нийслэлчүүддээ гэнэтийн бэлэг барихаар зэхэж байна. Хэрэв зургаадугаар сарын 1-нд амжихгүй бол зургаадугаар сарын дундуур гэхэд эхний ээлжийн 350 метр талбай бүрэн тохижсон байх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
-Эхний ээлжинд хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн 350 орчим метрийн тохижилтын ажил чухам аль нутаг дэвсгэрийг хамарч байгаа юм бэ?
-Энэ хүрээнд Их тойруугийн гүүр буюу бидний хэлж заншсанаар “100 айл”-ын гүүрнээс “Royal castle” хотхоны гүүр хүртэлх талбай хамрагдана. Дараагийн ээлжинд тохижилт хийх ёстой нэг километр орчим газар нь “Royal castle” хотхоны гүүр орчмоос эхлээд Энхтайвны өргөн чөлөө буюу Арслантай гүүр хүртэлх газрыг хамрах юм. Бүр цаашлаад Арслантай гүүрээс урагшаа тохижуулах ёстой. Гэхдээ үүнийг хийхийн тулд хөрөнгийн асуудлыг шийдэх ёстой.
-Төслийг хэрэгжүүлэхэд нийт хэчнээн төгрөгний санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гаргасан юм бэ?
-Төслийг анх боловсруулахад нийт 1.3 километр газрыг тохижуулахад 7.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн төсөв гарсан байгаа. Зарим орон яг ийм жишгээр хийж байгаа ажилтай харьцуулбал 30 дахин бага хөрөнгө зарцуулж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Гадны байгууллагууд уг төслийг хэрэгжүүлэх саналаа ирүүлэхдээ маш өндөр үнэ санал болгосон. Харин дотоодын компаниуд дээрх үнийг санал болгосон юм.
-Ямар компаниуд уг ажлыг хийж гүйцэтгэж байгаа вэ?
-“Норбу”, “Шинэ газар” гэсэн компаниуд гүйцэтгээд үндсэндээ дуусаж байна. Үлдсэн нэг орчим километр газрыг тохижуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаар тодруулахаар тендер зарласан. Тиймээс өөр компаниуд ч нэмэгдэж магадгүй байгаа.
-Хөгжингүй орнуудын хийж буй ажлуудаас бага мөнгө зарцуулж байгаа юм байж. Тэгвэл чанарын хувьд ижилхэн байж чадах уу. Ямар улсын туршлага дээр үндэслэж байгаа вэ?
-Хөгжингүй орнуудын тохижилтын ажилтай чанарын хувьд эн зэрэгцэхүйц хийж байгаа. Манайх ОХУ-ын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байгаа учир энэ талаар нэг их санаа зовохгүй байна. Үүнээс гадна манай мэргэжилтнүүд ч гэсэн ур чадварын хувьд дутахгүй гэж бодож байна. Олон орны нийслэл дундуур урсаж байгаа голыг газар дээр нь очиж судалж үзэж нэлээд туршлага хуримтлуулсан.
-Танай төслийн хүрээнд нийт 1.3 километр талбайг тохижуулна гэсэн. Үлдсэн талбайг нь хэзээнээс тохижуулж эхлэх вэ. Санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байна. Эхний ээлжийн тохижилтын санхүүжилтийг хэрхэн зохицуулсан юм бэ?
-Үлдсэн нэг орчим километр газрын санхүүжилтийн асуудлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөсөн байгаа. Эхний ээлжийн 350 метр талбайг нийт хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар засаж тохижуулсан байна. Уг мөнгийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргасан. Энэ хүрээнд 21-26 метрийн өргөнтэй голыг хотын төвөөр урсгах төлөвлөгөөтэй ажилласан.
Ямартай ч олон жил ярьсан энэ ажил Ерөнхий сайд болон нийслэлийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжээд эхэлчихсэн. Манай улсын урдаа барьдаг зураг төслийн байгууллагууд, гидрогеологи, усны чиглэлийн мэргэжилтнүүд зураг төслийг хийж, санаачилгыг нь залуучууд гаргаснаар энэхүү ажил эхэлсэн. Ер нь цаашид байгаль орчныг нөхөн сэргээх, голын ай савыг тохижуулах ажилд чамгүй их хөрөнгө мөнгө зарцуулагдах төлөв ажиглагдаж байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд байгаль орчныг сүйтгэхээс урьдчилан сэргийлэх талаар бүх шатандаа анхаарч ажиллаасай гэж бодож байна. Аливаа асуудлыг үүсэхээс нь өмнө зохицуулж чадвал зарцуулагдах хөрөнгө нь ч гэсэн, үйл ажиллагаа ч гэсэн харьцангуй бага байх юм болов уу.
-“Сэлбэ голын хотын төвөөр урсаж байгаа хэсгийг л тохижуулаад орхих байх” гэж яриад байгаа. Зөвхөн тохижуулаад л орхих нь нэлээд өрөөсгөл юм билээ. Өөр ямар ажил хийж байгаа вэ?
-Сэлбэ голын нийт урт нь 35 километр юм билээ. Үүнийг бүтнээр нь засаж, тохижуулахад нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ энэ байдлаар бага, багаар нь сэргээн тохижуулаад явах юм бол болохгүй гэх зүйлгүй. Бидний тохижуулж байгаа 1.3 километр газар бол ердөө л жишээ төдий зүйл. Цаашид Сэлбэ голыг ийм болгоно гэж жишээ маягаар үзүүлэх гэсэн ажил юм. Тиймээс нийслэлийн төсөвт жил бүр Сэлбэ голыг тохижуулах ажилд зориулсан санхүүжилтийг тусгаад явах байх. Агаарын чийгшилтэд гол чухал үүрэг гүйцэтгэдэг учир энэ асуудалд нийслэлээс анхаарлаа хандуулахаар болсон.
Нөгөөтэйгүүр, хийсэн ажлаа хамгаалах үүднээс “100 айл” орчимд үерийн уснаас хамгаалсан байгууламжийг барих ажлыг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх санаатай байгаа. Мөн голыг бохирдуулах хог шорооноос хамгаалах цэвэрлэх байгууламжийг ч барихаар төлөвлөсөн. Ингэж байж голын урсацыг сэргээн, ойр орчмыг нь тохижуулах ажлыг цогцоор нь шийдэх юм. Тэгэхгүй бол бидний хийсэн ажил үр дүнгээ өгч чадахгүй шүү дээ. Нэгэнт л хийж бүтээсэн зүйлийг байнга хамгаалж, эзэнтэй байлгах асуудал тулгарч байгаа учир тохижилтоос гадна дээрх ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Мөн дүүргийн төсөлд жил бүр голыг хамгаалах, арчлах зардлыг нь тусгах маягаар явахгүй бол хэдэн жилийн дараа “эзэнгүй айл” шиг болчих вий гэсэн болгоомжлол байгаа учир бүх зүйлийг дээрх байдлаар тооцоолсон.
-Төслийн гол зорилго нь голын урсацыг нэмэгдүүлэх гэсэн. Ямар аргаар урсацыг нь нэмэгдүүлэх юм бэ?
-Бид хөрсний усыг ашиглаж голын усны урсацыг нэмэгдүүлнэ гэж тооцоолсон. Гэхдээ тооцоолж байгаагаар хөрсний ус ашиглахгүйгээр 150-180 метрийн зайтай хаалт тавьж болох юм гэж үзэж байгаа. Ингэснээр голын урсац нэмэгдэж, хэвийн хэмжээнд орох байх.
-Та бүхний тооцоолж байгаагаар голын урсац хэдэн хувиар нэмэгдэх шинжтэй байна. Хиймэл гол бий болгох уу?
-Мод тарих замаар хөрсний усыг барина гэдэг одоо хэцүү ажил болсон. Биднийг туршлага судалж явахад ихэнх орны хотын дундуур урсаж байгаа гол нь хиймэл байсан л даа. Үүний тулд голоо эргэх цикл маягаар урсгадаг юм билээ. Энэ арга ихээхэн зардал шаарддаг учир бид байгаа нөөцдөө тулгуурлан урсацыг нь аль болох нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Та бүхний хийж буй ажил “100 айл” орчмоос эхэлж байгаа. Голын эх булингартай байвал та бүхний төсөл үр дүнгүй болох вий. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Бид голын эхийг хамгаалах ажлыг тогтмол хийж байгаа. Энэ хүрээнд тэнд мод тарьж байна. Ойр орчмынх нь 10 га газрыг хамгаалалтад авч төрийн бус байгууллага, мод үржүүлгийн газартай гэрээ байгуулан ажиллахаар тохирсон. Үүнээс гадна Сэлбэ голын ойр орчимд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шат дараалан хийх болно. Хэрэгжүүлж буй төслийнхөө үр дүнг үзэхээр олон ажил хийж байгаа учир бүтэмжтэй байна гэдэгт итгэлтэй байгаа.
-УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир “Туул, Сэлбэ голыг тохижуулж, хамгаалах” төсөл хэрэгжүүлэхээр болсон. Танай төсөл энэ төсөлтэй давхцаад байгаа юм биш үү?
-УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын санаачилсан төсөл Туул гол руу анхаарлаа түлхүү хандуулж байгаа юм билээ. Харин манайх бол Сэлбэ гол руу анхаарлаа түлхүү хандуулж байгаа учир давхцаагүй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.Сарангоо