Нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болгож бууруулах нь зөвхөн төрийн 130 мянган албан хаагчийн цалин нэмснээс хамаагүй өргөн хүрээтэй үр дүн өгнө гэж АН-ынхан үзэж байгаа юм. Ингэснээр хувийн хэвшлийн компаниуд ажилчдынхаа цалинг нэмэх боломж бүрдэх юм байна. Энэ талаар Д.Дэмбэрэл сайд, АН-ын зөвлөлийн дэд дарга С.Ламбаа нарын байр суурийг хүргэж байна.
Д.Дэмбэрэл: Нөхцөл байдлаа ашиглаад даатгалын хувь хэмжээг аль болох бууруулах нь зөв гэдэг талаар Засгийн газар, АН-ын зөвлөлтэй нэг байр суурьтай байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн баазыг өргөтгөх нь зүйтэй. Манай улсын нэг сая хун хөдөлмөр эрхлэх боломжтой ч тавин хувьд нь л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Үлдсэн хүмүүсийг яах вэ гэдэг асуудлаар Зөвлөлийн гишүүдтэй яриад баазыг нь өргөтгөх боломж бий гэж үзлээ. Иймэрхүү бололцоотой зүйлүүд дээр дахин тооцоо хийе. Нийгмийн даатгалын шимтгэл бол хувь хүмүүс, ажил олгогчтой холбоотой асуудал. Тиймээс асуудлыг УИХ-аар улс төрийн түвшинд шийдэх ёстой.
-Засгмйн газар даатгалыг 10 хувь
болгох боломжтой гэж үзэж байгаа хэрэг үү?
-14 хувиас
цааш бууруулах боломж бий хэмээн ойлголцлоо. Харин яг хэдэн хувиар бууруулахыг
би хэлж мэдэхгүй. Байнгын хороод бодлогоо гаргаж, бүлэг, зөвлөл ярина.
-Тэтгэврийн нэрмйн данс хоосорсон
гэсэн яриа гарсан учраас нмйгмийн даатгал төлөх нь буурсан гэдэгтэй санал
нийлэх үү?
-Нийгмийн
даатгалын сан хоосорсон юм биш, одоогоор 51 тэрбум төгрөгийн хөрөнгө байна. Үүнийг
нэмэгдүүлэх асуудлыг бид сая ярилаа. Нийгмийн даатгалын болон нэрийн дансны
баазыг өргөтгөх асуудлыг нарийн тооцох ёстой. 1960 оноос эхлэн нэрийн данс
нээсэн хүмүүс 2021 оноос тэтгэврийн мөнгөө авах юм. Энэ хугацаанд нийгмийн
даатгалын баазыг нэмэгдүүлж чадвал нийгэмд айх зүйл байхгүй.