gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Энхсайхан: Ардчилсан нам шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэж байгаа нь сонгогчдынхоо эрх ашгаас урвасан хэрэг

Улс төр
2007-11-07
0
Twitter logo

Шадар сайд М.Энх­сай­хан ярьж байна.
-Та Шанхайн хамтын ажиллагааны бай­гуул­ла­гын орнуудын ээлжит цуг­ларалтад оролцоод ир­лээ. Энэ талаар бид уншиг­чда­даа мэдээлэл хүр­гэмээр байна?
-Сая арваннэгдүгээр са­рын 2-нд Шанхайн хамтын ажил­лагааны байгууллагын орнуу­дын Ерөнхий сайд на­рын зургадугаар уулзалтад орол­цоод ирлээ. Узбекстаны Таш­кент хотод болсон. Уз­бекстан улс монголчууд бидний тө­сөө­лөөд байдаг шиг хөгжлийн хувьд тийм таагүй орон биш байна гэж би хэлэхийг хүсч байна. Онгоц үйлдвэрлэдэг, машин үйлд­вэрлэдэг, барил­гын мате­риалуудаа бараг 100 хувь үйлдвэрлэдэг ийм орон болжээ. Том том цементийн үйлдвэрүүдтэй, тэндээсээ ирээдүйн олимпийн тосгон болох Сочигийн бүтээн бай­гуулалтыг хангана гэсэн эр­мэл­зэлтэй ажиллаж байна. Өшөө дээр нь боловсролын тогтолцоо нь их сайн. ЮНЕСКО-д хүлээн зөвшөө­рөгд­сөн боловсролын тогтол­цоотой. 12 жилийн боловс­ролыг бүх иргэддээ олгодог. 12 жилийнх нь эхний есөн жил нь сур­гууль. Гурван жил нь мэргэж­лийн сургалт. Техник мэргэж­лийн сургалт юм уу коллежоор сургалтаа явуул­даг. Узбек хүн бол ямар ч байсан 12 жилийн боловсрол эзэмшээд гарахдаа заавал мэргэжил эзэмшээд гардаг ийм тогтол­цоог хийж чадсан. Тийм ч учраас гадаадын ажиллах хүч авдаг орнууд узбек ажилчин авах их сонир­холтой байдаг.
Солонгос гэхэд жилдээ 60 мянган ажил­тан авдаг. Эргээд тэднийх нь ар гэрийнхэндээ гуйвуулж байгаа мөнгө нь жилдээ тэрбум 500 сая дол­лар. Сая­хан байгуулагдсан улс шүү дээ. Өөрийнхөө эх үүсвэрийг, үндэснийхээ ба­хар­хлыг манай түүхэнд холбогдох доголон Төмөр хаанаас авсан байгаа. Эртний түүхт хотууд­тай. Самарканд, Бухара гэх мэт. Төр нь хөлөө олчихсон. Жигдэрчихсэн. Алс хэтийн бодлогоо итгэл­тэйгээр явуулж байгаа ийм улс оронд л очоод ирлээ. Хамгийн гол нь Ерөнхий сайд нарын уулзал­таар Шанхайн хамтын ажил­лагааны орнуу­дын хооронд явж байгаа эдийн засгийн хамтын ажил­лагааны ажлуу­дын талаар бүгдээрээ тал талаас мэдээ­лэл өгсөн. Тэр мэдээллийг анхдагч эх сур­вал­жаас нь сонсоно гэдэг бол бидний хувьд их чухал. Хамтарсан мэдэгдэл дээр хамгийн сүүлд гарын үсэг зурсан. Хамгийн гол нь Шан­хайн хамтын ажил­лагааны орнуудыг хөгжүүлэх фонд гэж байгуулах асуудал тэнд хөндөгдөж бай­на. Энийгээ хурдан хийх юм­сан гэж хоорондоо ярилцаж, холбог­дох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр, ялан­гуяа онцгой байдлын байгуул­лагууд нь хооронд хамтарч ажилладаг юм байна. Тэгээд энэ талаар нэгдсэн концепцио боловсруулах ажил­даа орж байна. Бүс нут­гийн хувьд ойролцоо цаг уурын орчинд байдаг учраас хөдөө аж ахуй, ялангуяа газар тариалангийн чиглэлээр тех­нологиудаа солилцох чиг­лэлээр эрчим­тэй тохиролцоц­гоож байна. Шанхайн хамтын ажиллагаа­ны орнуудын их сургууль гэж хүртэл байгуу­лах санаачилга гарч байна. Аялал жуулч­лалын чиглэлээр байгуул­лагуудын хамтын ажил­лагааг хөгжүүлье гэж байна. Гэх мэтчилэн олон чухал асууд­луудыг хэлэлц­сэн хурал боллоо.

-Манайхан Шанхайн хам­тын ажил­ла­гаа­ны бай­гууллагад үнд­сэн гишүү­нээр элсэхээс болгоомжил­дог. Хуу­чин явж ирсэн ажиг­лагчийн статус маань илүү сайн хувилбар гэж үзэх хүмүүс олон. Эдийн зас­гийн янз бүрийн хөнгөлөлт мэтийн зуурдын шуналд хөтлөгдөөд жин­хэнэ ги­шүүнээр элсчихсэн юм биш биз дээ гэсэн хард­лага бай­на?
-Шанхайн хамтын ажил­лагааны байгууллагад Монгол Улс ажиглагчийн статустай. Энэ статустай байх нь одоо­хондоо зөв гэсэн байр суурин дээрээ байгаа. Ер нь бол цаашдаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага улам бүр эдийн засгийн бай­гуул­лага болох юм бол Монгол үүнээс хол байхад үнэхээр хэцүү гэж хэлмээр байна. Ялангуяа Орос-Хятадын дунд байгаа Монгол шиг орон энэ Төв Азийн орнуудын хамтын ажиллагаанаас хол явах юм бол эдийн засгийн хувьд ма­най улс улам л хэцүү болно. Гэхдээ бид болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Хандлага чиглэлийг нь харж байна. 2001 оноос бай­гуу­лагдахад нь анх энэ юун байгууллага вэ, юун улс тө­рийн шинжтэй байгууллага вэ гэж хажиглаж сэжиглэх ханд­лага гарч байсан бол энэ байдал арилж эхэлж байна. Улам бүр эдийн засгийн бай­гууллага болж байгааг нь харж байна. Тийм учраас тэр анх­ны айдас хүйдсээсээ зарим хүмүүс ангижрах хэрэгтэй гэж би хэлмээр байна. Өөр хаачих юм, Монгол.

-Элс гэсэн их гүрнүү­дийн шахалт ер нь бай­даг юм уу?
-Байхгүй шүү дээ. Энэ сэдвээр зарим хүмүүс зохио­мол юм гаргаж ирж их цацдаг л даа. Энэ бол Америкийн эсрэг байгууллага ч гэх шиг дандаа нэг ийм зохиол гарга­чихаад нийгэм рүү баахан айдас шидчихдэг. Тэрнээсээ болоод бид өөрсдөө хохироод суугаад байдаг байхгүй юу. Миний хувьд бол би сүүлийн хоёр жил энэ уулзалтад орол­цож байна. Энэ улс орнууд маш эрчимтэй ажиллаж бай­на. Одоо бүр хоорондоо гаа­лийн хэлэлцээр байгуулах шат руугаа орчихлоо шүү дээ. Тэгээд төмөр зам, авто замын хөнгөлөлттэй тээвэр­лэлтүүд хийх ийм тохиролцоо руу орж байхад Монгол энэ давуу байдлыг ашиглаж ча­дах­гүй бол асар их хохирол­той л байдалд орно.

-Эдийн засгийн баял­гийн маш том хуваарилалт явж байхад тэрнээс хоцор­вол тэнэгийн үлгэр болно гэсэн үг үү?
-Тийм ш дээ. Бид өөрөө өөрсдөдөө айдас хүйдэс тө­рүүл­чихээд өөрсдөө тэрийгээ их чухал бодлого барьж байна гээд хадуураад явж байвал өөрсдөө л хохирно. Би танд Узбекстанаар жишээ авч замын сонин болгож ярилаа шүү дээ. Би зүгээр нэг то­хиолд­лоор яриад байгаа юм биш. Манай монголчууд Төв Азийн орнууд гэхээрээ л аймаар хоцрогдсон, таагүй нөхцөл байдалтай улс орнууд байдаг юм шиг боддог. Тийм биш шүү л гэдгийг ойлгуулах гээд байгаа байхгүй юу. Харин тэр талаасаа харах юм бол Монгол өөрөө хоцрогдолтой явж байж магадгүй. Бид нар төрөө төвхнүүлэх тал дээр ч хоцрогдолтой, эдийн засгийн тууштай нэгдмэл, алсыг хар­сан бодлого явуулах тал дээр ч хоцрогдолтой байна уу даа гэсэн сэтгэгдэл надад төрсөн.

-Та бол шүүмжлэлийн бай болдог улстөрчдийн нэг. Маргаашнаас л бид нөгөө Энхсайхан чинь энэ улс орныг их гүрнүүдийн нөлөөлөл рүү чирч эхэллээ гээд шүүмжилнэ. Энэнд бэлэн үү?
-Үгүй, тэгээд тэгнэ л биз дээ. Тэгээд яах юм бэ. Монгол саран дээр очиж оршин тогт­нож чадахгүй шүү дээ. Тэ­гэхээр энэ болж байгаа том үйл явдлууд дотор хутгалдаж, тэрэн дотор өөрийнхөө эрх ашгийг багтааж чаддаг л болох нь чухал шүү дээ. Тасраад явчихаж чадахгүй, өөрсдөө арал улс байгуул­чихаж чадахгүй юм чинь яах юм тэгээд. Тийм учраас үүнийгээ эхлээд зөв ойлгох хэрэгтэй. Ийм асуудлууд дээр тэр нэг хуу­чин­саг, зо­хиомол айдас хүй­дэстэй ханддаг байдал чинь хоцрогд­сон шүү гэж би шу­луухан хэлэх гээд байна.
Тэр цаг өнгөрч байна шүү. Цаана чинь эдийн засгийн гайхалтай хуваарилалтууд, шинэ, шинэ ойлголтууд орж ирснийг хүлээж авах, тэрнийг бодитойгоор ойлгох цаг ирсэн шүү гэдгийг хэлмээр байгаа юм л даа. Бид нар энэ про­цесст орж байж л хожно. Одоохондоо бид ажиглагчийн статустай орон хэвээрээ явж байгаа. Энэ байр суурь ч өнөөд­рийн бидний нөхцөлд хангалттай.

-Мэдээж өнөөдрийн улс төр гэсэн сэдэв бидний урд байна. Таныг огцрох асуудлаар таатай, таагүй байгаагийн алиныг мэдэх­гүй байна. Элдэв таамаг­лалууд сонсогдоод л байх юм?
-Монгол Улсын Ерөнхий сайдын УИХ-д би огцоръё гээд өгч байгаа өргөдөл чинь өөрөө энэ Засгийн газар тэр чигээрээ огцорч байна гэ­сэнтэй утга нэгэн ойлголт шүү дээ. Тэр утгаараа бидэнд өргөдөл өгөөд байх ямар ч шаардлага байхгүй. Дараа­гийн Засгийн газар хурдан байгуулагдах нь улс орны эрх ашигт хэрэгтэй л гэдгийг би хэлмээр байна.

-Шинэ Засгийн газарт орж ажиллаач гэсэн санал ирж байгаа л биз дээ?
-Ерөнхий сайд нь та­виг­даагүй байхад шинэ танхимыг ярих тухай асуудал байхгүй ш дээ.

-Гэхдээ жамаар бол ямагт л өмнө нь, өдийд л бүх тохиролцоо явагддаг шүү дээ. С.Баяр дарга Ерөн­хий сайд М.Энх­бол­дыг шинэ танхимдаа орж ажиллахыг урина гэж мэ­дэгдчихсэн л байгаа биз дээ?
-Ямар ч байсан бидэнд ирсэн албан ёсны санал байх­­­гүй.

-Намуудад албан ёсны саналыг хүргүүлж байгаа юм биш үү?
-Өнөөдрийн сонинуудаас харахад Ерөнхий сайд болон­гуутаа тэрийгээ хүргүүлнэ л гэсэн байна лээ.

-Та энэ удаагийн пар­ламентад орж ирснээсээ хойш ҮШН-ыг байгуулаад ажиллаж байгаа. Гэвч танай намыг парламентад суу­далтай намын тоонд албан ёсоор оруулдаггүй. Энэ маргаантай асуудлын та­лаар юу хэлэх бол?
-Бас л хий хоосон, дэмий юмыг л сурснаараа хоорондоо ярьцгааж байгаа байхгүй юу. Би ҮШН-ыг төлөөлж байгаа. Би УИХ-ын гишүүн мөн л юм байгаа биз дээ. Суудалтай суудалгүй гэдгийг нь амьд­ралаас л хардаг болохоос биш суудалгүй гэж хэдэн хүн хаш­гирахаар л суудалгүй болчих юм уу. Тэгээд энэ дөрвөн гишүүн хаана суух болж байгаа юм. Наадах чинь шал утгагүй яриа. Зүгээр л улс төр байхгүй юу. Өөр юу ч биш. Ард түмнийг молиго үмхүү­лэх гэсэн, бие биенийгээ шахах гэсэн нэг ийм явган улс төр хэрэггүй л гэж хэл­мээр байна.

-Саяхан нэг сонин дээр шинэ Засгийн газарт орох, орохгүй гэх асуудлаасаа болж ҮШН-ынхан зодолд­лоо гэсэн мэдээ гарсан байна лээ. Танайхан тайван уу?
-Худлаа мэдээлэл. Манай нам бол угаасаа нэгдмэл зохион байгуулалттай, нэгд­мэл бодлого явуулах зорил­готой ийм л нам. Манай намд ямар ч асуудал байхгүй. Бидний талаар элдвийн зо­хиол бичдэг улсууд байдаг. Тэр нь яахав сонгуульд зо­риу­лагдсан л улс төрийн тэмцэл.

-Шинэ Ерөнхий сайдаас албан ёсны санал ирсэн тохиолдолд хамтрахаас татгалзахгүй л биз дээ?
-Манай нам бол хамтарч ажиллахад бэлэн. Ер нь хэн­тэй ч хамтарч ажиллахад бэлэн. Монгол төрийн төлөө ямар ч намууд хамтарч ажил­лах ёстой гэж хэлмээр байна.

-Сүүлийн жилүүдийн тань улс төрийн амьдрал танд сонин намтар ав­чирсан байх. Гэвч та өөрөө хэрхэн үзэж байгааг мэдэх­гүй юм?
-Би өөрийнхөө итгэл үнэмш­лээр л явж байгаа.

-Өөрт чинь угаас бай­сан лидерийн баялаг дээр хангалттай сэв суух шиг боллоо. Ажиглагчид таныг урвагч, төрөл арилжсан хүн гэдэг. М.Энхсайхан өнөө­дөр яг хэн болчихсон юм бэ. Нөхөд ч үгүй, ноход ч үгүй хачирхалтай “амьтан” болжээ гэх тодорхойлолт надад бол сонирхолтой л санагддаг?
-Би өөрийн итгэл үнэмш­лээрээ л явж ирсэн. Цаашид ч тийм байна. Тэрийгээ хэ­нээр ч заалгадаггүй. Хэний ч үгэнд ордоггүй. Тэр нь харин миний дутагдал байж ма­гадгүй. Гэхдээ нэг юмыг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Бид одоо өнгөрсөн явж ирсэн юмаа үгүйсгээд яахав.
Гэхдээ бидний явж ирсэн өнгөрсөн дотор буруу юм асар их бай­на. Монголчууд хоорондоо эцэс төгсгөлгүй хэрүүл уруул­тай явж хэрхэвч болохгүй. Тэрнийхээ үр дүнгээр Монгол төрийг доош нь хийгээд бай­даг байж болохгүй. Монгол төрийг бэхжүүлж, чанга­лах­гүй бол болохоо байсан бай­наа. Тийм учраас Монгол төрийн төлөө нэгдэж ажиллах ёстой гэдэг ийм хатуу байр сууриар л би явж байгаа. Угаасаа үндэсний эв нэгд­лийн Засгийн газарт орж ажил­­ласан маань ч энэ зас­гийг илүү тогтвортой ажил­луулчих юмсан, хамтарч ажиллах ёстой гэсэн үлгэр жишээг үзүүлчих юмсан гэ­сэн чин хүсэл эрмэлзэл дээр л тулгуурласан. Ардчилсан нам шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэж байгаа нь сонгогчдынхоо эрх ашгаас урваж байгаа хэрэг шүү дээ. Засаглана, Төр барина гэдэг бол асар хүнд бөгөөд хэцүү ажил. Сэлэм эр­гүүлэхээс хэцүү. Сөрөг хү­чин байхаас хэцүү. Хэцүү замыг бид зо­риуд сонгож үзүүлээд байгаа юм. Тэ­рэн­дээ Ардчилсан намаас хөөгд­сөн байж ма­гадгүй. Тэглээ гээд гомдоод байгаа, юм санаад байгаа юм бүр байхгүй. Ер нь бол бидний явж ирсэн юм буруу байна шүү гэдгийг л харуулах, ойл­гуулах гээд байгаагийнх.

-Гомдох гэснээс та ч гэсэн намын дарга байхдаа бусдыг хөөж, шийтгэж л явсан хүн шүү дээ. Хэт удаан эмзэглэж байна гэж бас зарим нөхөд чинь шүүм­­жилдэг?
-Эмзэглээд байгаа юм ерөөсөө байхгүй. Би өөрөө өөрийн итгэл үнэмшил нэгтэй, үзэл бодлоо хуваалцаж бай­гаа нөхөдтэйгөө намаа бай­гуулчихаад л явж байгаа шүү дээ. Тэрэнд асуудал ердөө байхгүй.

-Гэхдээ Ардчилсан нам таны “төрсөн” гэр биз дээ?
-Биш биз дээ. Миний төр­сөн гэр Монгол Улс. Эхлээд бид Монголоосоо эх үүсвэрээ авдаг байх хэрэгтэй байна. Нам гэдэг асуудал чинь да­раагийн шатанд л яригддаг асуудал шүү дээ. Намууд чинь хаашаа юм бэ. Энэ Монгол Улсыг задлахын төлөө тэмцэлдээд байгаа юм уу. Монгол гэдэг чинь нэг л дээ­вэр юм байгаа биз дээ. Нэг л Монголоос эхтэй юм бол яахаараа хоорондоо эцэс төгсгөлгүй тэмцэлдэж, Мон­голоо доош нь хийж байдаг юм бэ.

-Улс төрийн тэмцэл дунд өөрийн тань амнаас Ардчилсан нам руу шидсэн хүчтэй шүүмжлэл их гардаг. Хээрийн чонотой очоод нийлчихсэн гэрийн нохой шиг хэцүү юм байдаггүй юм байна гэх хариу авах хэцүү юу ?
-Би энэ бүхэнд огт эмзэг­лэдэггүй. Урвагч энэ тэр гэсэн тэр хочийг нь бу­цаа­гаад би өөрсдөд нь харин зүүлгэчихмээр байгаа юм. Хамгийн гол нь Монголоос урваж болохгүй, сонгогчдоос урваж болохгүй, ард түмнээс урваж болохгүй. Би бол энэ Монгол улсаас хэзээ ч ур­вахгүй. Ард түмнийхээ сон­голтоос урваж байгаа улсууд тэрийгээ хаашаа хийх гээд байгааг ойлгохгүй байна. Гэх­дээ би иймэрхүү үг хэлээр хэрүүл хөөцөлдөж явдаг хүн биш л дээ. Юмыг ойлгуулах үүднээс түрүүлээд хэлчихдэг байж магадгүй.

-Энэ намууд чинь Мон­гол улсыг хагалахын төлөө ажиллаад байгаа юм уу гэсэн үг анхаарал татлаа. Таныг Ерөнхийлөгчийн за­саг­­ла­лыг тууштай дэмжигч бол­сон, агуу их либе­ра­лизмын дууч байсан манай цэнхэр Энхсайхан айхтар хувир­чээ гэж дуу алдах юм. Ирэх сонгуульд танай нам ерөн­хий­лөгчийн засаг­ла­лыг дэмжих уриатай орно гэдэг үнэн үү?
-Асуултан дотор чинь ал­даа байгаа байхгүй юу. Эрх чөлөөний үзэлтэй байх Ерөн­хийлөгчийн засаглалыг ярих хоёрын хооронд ямар ч зөр­чил байхгүй. Манайхан Ерөн­хийлөгчийн засаглал гэхээр энийг ардчилал биш, даран­гуйлал эд нар гээд буруу яриад байгаа байхгүй юу.

-Нэг хүний буулга гэж үү?
-Тийм ээ, нэг хүний буул­га энэ тэр гээд. Би Монгол төр яг машин шиг байх ёстой гэж үздэг. Бүгдээрээ дугуй нь болох нь дугуй нь болж, эрэг шураг болох нь эрэг шураг болж, жолоо нь жолоо болох ёстой. Олон жолоотой машин гэж байдаггүй биз дээ. Жо­лоон дээр нэг л жолооч суудаг юм байгаа биз дээ. Тэрнийхээ ард бүгдээрээ монголчууд эрэм­бэтэй байх юм бол эрэм­бийн хүч, эв нэгдлийн хүч нэгдээд, тэр хүч нь шударга байж чадах юм бол мон­голчууд илүү урагшаа явна шүү дээ. Энийг ойлгох цаг болсон. Эргэн тойрон улс орнууд бүгд хөлөө олоод яваад байхад бид өдий болтол ингээд л зовлонд унаад бай­мааргүй байна. Гэхдээ би энд хүн бу­руутгахгүй. Манай тог­тол­цоо буруу байгаа байхгүй юу. Манай тогтолцоо буруу байгаа болохоор л би хэлсэн юм. Хэзээ нэгэн цагт хүмүүс ойлгоно. Хэзээ нэгэн цагт энийг хийнэ. Би өөрөө яарч адгаад хийх гээд байгаа юм байх­гүй. Эхлээд тархинд өөрч­лөлт орох хэрэгтэй бай­на. Тархинд өөрчлөлт оруу­лахын тулд хэн нэг нь хэлэх л хэрэгтэй. Анх намайг хэлж байхад зөндөө л хүн эсэр­гүүцэж байсан. Одоо зөндөө хүн дэмжиж ирдэг л болсон байна шүү дээ.

-Энэ Засгийн газрын Шадар сайдаар ажиллалаа. Явсан хүний талаар цэг­нэхээс бүгд л дайждаг. Ирж байгаа хүн рүү бүгд л хадгаа бариад гүйдэг. Одоо агуу их зулгуйдлын үе хөвөрч бай­на. Ингэхэд энэ танхимд ажиллахад хэцүү юм нь юу байв. Үнэ цэнэтэй, хадгалж үлдэх юмсан гэх зүйл бай­сан уу. Лай ланчиг нь бас юу байв аа?
-Үндэсний эв нэгдлийн Засгийн газар хөндлөнгөөс харах юм бол хийсэн ажилтай Засгийн газар. Жил есөн сар ажиллах хугацаанд харин юм хийж чадсан байх. Тогт­вортой байсныхаа хү­чинд. Нийгмийн чиглэлээр олон арга хэм­жээнүүд авсан. Элд­вээр шүүмжлээд байгаа ч гэсэн нийгмийн чиглэлээр хамгийн их ажиллаж чадсан нь энэ Засгийн газар л болж таарна. Хө­рөнгө оруулалт гэхэд эдийн засгийн нөхцөл болол­цоо өгөгдөө л биз, гэх­дээ л энэ Засгийн газрын үед хамгийн их хөрөнгө оруулалт хийгд­сэн. 520 км хатуу ху­чилт­тай зам зөвхөн энэ жил л бай­гуулагдаж чадсан. 60-70 су­мууд төвийн эрчим хүчний системд хол­богдсон. Хүмүү­сийн цалин нэмэгдлээ. Тэт­гэвэр тэтгэмж нэмэгдлээ. Нөгөө улсууд хүүхдийн мөнгө гэж орил­чихоод л гараад явчихсан шүү дээ. Гэтэл энэ Засгийн газар л хүүхдийн мөнгийг шийдэж чадсан. Хий­сэн ажилтай Засгийн газар гэж би хэлнэ. Дотоод байд­лаас нь харах юм бол цорын ганц чухал юм нь юу вэ гэвэл, эв нэгдлийг эрхэмлээд бай­сан явдал. Гэхдээ эв нэгдэл гэдэг утгын ард хариуцлага тооцохгүй явдал даамжраад байсан нь л энэ гайнд хүр­гэсэн байх. Ер нь бол хариуц­лагыг газар газар дээр нь л тооцоод яваад байх ёстой байсан байх гэж бодож байна. Бодвол Ерөнхий сайд энэ чиглэл дээр нь тааруухан ажилласан учраас хариуц­лага тооцоо биз. Нэгэнт Ерөн­хий сайдтай хариуцлага тоо­цож байгаа учраас Шадар сайдад ч бас тэр хариуцлага ногдох ёстой гэж би хэлмээр байна. Тийм учраас би шинэ бай­гуулагдах Засгийн газарт орох бодолгүй байгаа. Яагаад гэ­хээр бас хариуцлагыг нь хамт үүрэлцэх ёстой. Намын хувьд бол манай нам орж ажиллах ёстой гэсэн байр суурин дээр байгаа.

-Ахиад нэг асуулт байна. “Энержи Ресурс”-ын талаар юм л даа?
-Асуу л даа.

-Та тэр “Мафи”-д нь байгаа гэж үнэн үү?
-Худлаа юманд та нар яагаад ингээд итгэчихдэг юм бэ.

-Итгээгүй учраас лав­лаж байна?
-Тэгвэл би тэр бүлэглэлд чинь байдаггүй. М.Энхсайхан тэр “Энержи Ресурс”-д байх­гүй гэдгээ нэгдүгээрт шулуу­хан хэлчихье. Хоёрдугаарт Таван толгой тойрсон асууд­лаар миний байр суурийг та сонирхож байгаа юм байна. Би бол байгаа үйл явцыг хараад улам бүр нэг хатуу байр суурин дээр очиж бай­гаа. Таван толгой бол төрийн мэдэлдээ л байх ёстой юм байна. Ер нь Монголын төр юмаа мэддэг болохгүй юм бол хэдэн олигархиудын зодоонд энэ улс үрэгдэх юм байна. Би тэрийг харж байгаа учраас улам санаа зовж байна. Ороо­гүй олигархиуд нь орох гэж, орсон нь тэднийгээ оруу­лахгүй гэж бөөн “дайн” болж байгааг та нар харж байгаа биз дээ.

Б.Ганчимэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан