“ХУВЬ САР” БУЮУ “СҮҮН САР”
Монгол түмний уламжлалт хоёр баярын нэг нь “Цагаан сар” юм. Цагаан сарыг анх “Хувь сар” гэдэг байжээ. Монгол угсаатнууд анх ан гөрөө, ав хомрогоор аж төрж байсан тэр үед хүйтний улирал болоход овог аймаг, хотлоороо нэг өвлийг өнгөрөөх хүнсний нөөцөө бэлтгэхийн тулд ан ав хийж үүнийгээ “Их махан тайлга” буюу “Улаан тайлга” хэмээдэг байсан гэдэг.
Ан аваа эхлээд онгод шүтээн, сахиус, тэнгэр бурхандаа өргөөд дараа нь овог аймгийн өтгөсөөс эхлэн нялхастаа хүртээдэг байсан тул “Хувь сар” хэмээдэг байсан аж. Мөн нөгөөтэйгүүр нэг бүтэн жилийг өнгөрөөж дараагийн жилтэйгээ золгож буйгаа тэмдэглэдэг баяр байжээ. Хожим нь мал аж ахуйн соёл үүсч монголчууд цагаан идээг голчлон хэрэглэх болсон үед “Сүүн сар” гэж нэрлэх болсон гэдэг.
ТӨРТ ЁСНЫ БАЯРТ ТООЦОХ БОЛСОН НЬ
Сар шинийн баярыг 1207 онд тэмдэглэснийг “Монголын анхдугаар Цагаан сар” гэж түүхэнд тэмдэглэсэн аж. Чингис хаан анхдугаар цагаан сараар өөрийг нь дуу хуур, бүжиг наадаантай, нүсэр хүндэтгэлтэйгээр хүлээн авахад, “Дээл, эмээл хүндэдвэл хүн моринд дараатай. Янз, ямба хэтэрвэл ядуу дордод халгайтай” иймээс хэт их сүр жавхлантай бус тэмдэглэдэг болъё” хэмээн сургаал айлдаж түүнээс хойш төр ёсны их баяр болгон тэмдэглэсээр иржээ. Энэ тухай алдарт худалдаачин, аялагч, Марко Пологийн тэмдэглэлд дурьдсан байдаг аж.
Мөн монголчууд хаврын эхэн сард болдог энэ баярыг “Хүнд хэцүү хаврын хатуу хар сард болдог тул тэрхүү хахир сарыг цайлган аргадаж сүү цагаан идээг гол болгосноор “Цагаан сар” гэж нэрийдэх болжээ.
УУЦ ШҮҮСИЙГ ЯМАР НАСНЫ ХҮМҮҮС ТАВЬДАГ ВЭ
Монголчууд ууц шүүс тавих нь бэл бэнчингээс шалтгаалдаг мэт ойлголттой болсоор уджээ. Жинхэнэ ёс жаягаараа бол хэн, хаана, ямар ууц, шүүс хэрэглэхийг ч мэдэх хүн хомс бөгөөд өөрсдөө зохиох болсон гэхэд хэтийдсэн болохгүй биз.
Уг нь ууц шүүсийг “Их бүхэл” байдлаар ихэс дээдэс хэрэглэсээр ирсэн гэдэг. Одоогийнхоор бол төрийн гурван өндөрлөг тавих ёстой аж. Ингэхдээ тэвхэн ууц, түүнийг дагалдах яс махнуудыг төөлэй (толгой), дөрвөн шийртэй нь хамт тавьдаг байна. Энэ нь хонины амьд хэлбэрийг өгүүлэх бөгөөд Их шүүс гэж нэрлэгддэг байна.
Ерийн айл өрх бол 70-аас дээш настнууддаа дунд бүхлийг тавьж өгдөг байна. Үүнд төөлэй, шийрийг тавихгүй бөгөөд ууцтай хамтад нь хоёрт мөчнүүдээс нэгийг нь сонгож тавьдаг байна. Харин идэр хүмүүс болон саяхан ураглаж хуримласан хосууд идээ тавьдаг аж.