Улсын төсвийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуулийн хугацаатай байсан бол төсвийн төслийг олон нийтээр, нээлттэй хэлэлцүүлэх зорилгоор Засгийн газар Төсвийн төслийг жил бүрийн есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэхээр 2023 оны долоодугаар сарын 7-ны өдөр батлагдсан Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлтийн дагуу улсын төсвийн төслийг боловсруулахаас эхлээд өргөн барих, батлуулах хугацааг наашлуулж тусгасан уг хуульд:
- Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн саналаа жил бүрийн долоодугаар сарын 25-ны дотор Сангийн яам, төрийн аудитын байгууллага, УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
- 8.4.2.төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй төсвийн шууд захирагч жил бүрийн 07 дугаар сарын 20-ны дотор жилийн төсвийн төслөө харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;
- 8.4.3.төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа жил бүрийн 07 дугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлж, нийтэд ил тод мэдээлэх;
- 8.4.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн нэгтгэн боловсруулж, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, жил бүрийн 08 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлж, нийтэд ил тод мэдээлэх;
- 8.4.5.Засгийн газар жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний дотор Төрийн аудитын байгууллагад хүргүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
- 8.4.6.Засгийн газар жилийн төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор нийтэд мэдээлэх;
- 8.4.7.төрийн аудитын төв байгууллага жилийн төсвийн төслийн талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд жил бүрийн 09 дүгээр сарын 25-нд хүргүүлж, нийтэд мэдээлэх;
- 8.4.8.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд жил бүрийн 09 дүгээр сарын 20-нд хүргүүлж, нийтэд мэдээлнэ;
- 8.4.9.Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн намрын ээлжит чуулганаар хэлэлцэн 11 дүгээр сарын 15-ны дотор батлахаар тусгажээ.
Төсвийн тухай хуульд дараа оны Улсын төсвийг батлах хуулийн хугацаанд өөрчлөлт оруулаагүй ч мэргэжлийн салбар зөвлөл болон иргэд олон нийтээр ил тод хэлэлцүүлэх хугацааг уртасгажээ. “Улсын төсөв” гэж ярихад жирийн иргэдээс хол хөндий шийдвэр гаргагч дарга даамлуудад л хамаатай мэт сэтгэгдэл бууж, өөрөөсөө хол мэт сэтгэж, төр засаг ч энэ талаар иргэдийг сонсдоггүй чихэн дүлий байсан цаг саяхан. Харин одоо цаг өөр болжээ.
Улсын төсөв бол ирэх жил танай аймаг, сум, хороо дүүрэгт ямар ажил хийх, тэр нь таны ажил, амьдралд яаж эергээр нөлөөлөх тухай асуудал учир үүнд илүү анхаарал хандуулж, санал бодлоо тусгахыг хичээж байгаарай. Төсвийн тухай хуульдаа олон нийтийн санал бодлыг хэдий чинээ сайн тусгахын хэрээр “үр дүнтэй төсөвлөлт болж” иргэд өгөөж хүртэнэ гэдгийг Засгийн газар, УИХ-аас эхлэн бодлого боловсруулах түвшиндээ ойлгож, хэрэгжүүлэх алхмыг тавьсан нь олзуурхмаар.
Төсвийн хуультай уялдуулан сэтгүүлчид иргэдэд мэдээллийг амьдралд нь наалдахуйц байдлаар иргэдэд энгийнээр тайлбарлан хүргэснээр олны анхаарал татах гүүр болно. Тиймээс “Үр дүнд суурилсан төсөвлөлт ба төлөвлөлт” сэдэвт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд зориулсан сургалт-өдөрлөг болсон юм. Сэтгүүлчид улсын төсөв болон үр дүнтэй төсөвлөлтийн талаарх мэдлэг, ойлголтоо сайжруулж, улсын төсөвтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийж, олон нийтэд оновчтой мэдээлэх чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүлэхэд уг сургалтын ач холбогдол оршино.
Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг мөн дээрх зорилгын хүрээнд 2021 оноос эхлэн хэрэгжүүлжээ.
УЛСЫН ТӨСӨВ ГЭЖ ЮУ ВЭ?
Төсөв гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг хэлнэ.
Төсвийн орлого нь НДШ, НӨАТ, Гаалийн болон онцгой албан татвар мөн Хувьцааны ногдол ашиг, Эд хөрөнгө ашигласны төлбөр, Түрээсийн орлого, Зээллэг, Тусламж гэсэн Татварын бус орлогоос бүрдэнэ. Улсын төсвийн орлогын 80 хувийг ажил хөдөлмөрч эрхлэгч иргэд болон татвар төлөгч ААН-үүд бүрдүүлдэг учир таны мөнгийг юунд, хэр зэрэг үр ашигтай зарцуулж байгааг хянах нь иргэн бүрийг үүрэг гэж ойлгох учиртай аж.
Төсвийн зарлага гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг хэлэх ба Цалин,Тэтгэвэр, тэтгэмж, Дулаан, цахилгааны төлбөр, төрөл бүрийн шилжүүлгүүд улсын төсвийн зарлагын 80 хувийг эзэлдэг. Харин барилга, тоног төхөөрөмж, их засварын ажилд төсвийн зардлын 20 хувийг зарцуулдаг байна.
Сэтгүүлчдэд зориулсан сургалтад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн техникийн шинжээч С.Сүхдэлгэр нар оролцож, мэдээлэл өгөхийн зэрэгцээ хэлэлцүүлэгт оролцсон юм.
Г.ТЭМҮҮЛЭН: ТАЙЛАНД УЛС 2024 ОНД ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДЛАА БҮРЭН ШИЙДВЭРЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ, ТӨСВИЙНХЭЭ 40-50 ХУВИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Бодлого боловсруулах түвшинд төсвийн сахилга баттай байдлын талаар ярьдаг боловч үр дүнг орхигдуулдаг. Уламжлалт ба үр дүнд чиглэсэн төсвийн ялгааг энгийнээр тайлбарлавал:
Уламжлалт ойлголтоор төсвийн төлөвлөлт хийхдээ “Байгууллага оршин байгаа учраас төсөв өгөх ёстой гэсэн хандлагаар орон тоо болон тогтмол зардлыг тусгадаг. Харин үр дүнд чиглэсэн төсөв бол Энэ байгууллага юу хийдэг вэ? Яагаад бид төсвөөс энэ үйл ажиллагаа/арга хэмжээ/ үйлчилгээг санхүүжүүлэх ёстой вэ? гэдэгт ач холбогдол өгдөг. Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого ба Төсөв хоорондын уялдааг харгалзаж үзэж төлөвлөлт хийдэг.
Үр дүнд суурилсан төсөвлөлт хийхийн тулд бид удирдлагын цахим систем хийх ёстой. Үүн дээр Засгийн газар манлайлан ажиллаж, ирэх 2025 оны төсөв дээр тодорхой хэмжээний нэгтгэл хиймээр байна. Төрийн байгууллагуудын цахимжилт явагдаж байгаа ч яамд хоорондоо мэдээллээ солилцож, хоорондоо гүйцэтгэлээ харах боломжгүй. Сангийн яамны газар болгон тус тусдаа аппликэшнтэй учир төсвийнхөө төслийг нэгтгэж чадахгүй асуудал бий. Тэгэхээр бүгд нэгтгэгдэх, тэр нь УИХ-тай, аудиттай нэгтгэгдсэн байх, эргээд бид дуртай үедээ орж харж, хянаж болдог байх тогтолцоонд шилжихийг зорьж байна. Энэ дээр тал бүр, хүн бүрийн оролцоо чухал. УИХ, Засгийн газар онцгойлоод энэ жилийн хугацаанд эрх зүйн орчныг харах шаардлагатай байна.
Үр дүнд суурилсан төсөвлөлт дээр яамд ч бэлтгэлгүй, шийдвэр гаргах түвшний байгууллага, хүмүүс ч тэр бэлтгэлгүй байна. Одоо бидний зорьж байгаа зүйл бол 2025 оны төсвийг Засгийн газар оруулж ирэхдээ төсвийн нэгдүгээр хавсралт дээр хүрэх үр дүн болон зорилго, зорилтоо тусгасан байх шаардлагатай.
Уламжлалт төсвийн арга болон үр дүнд суурилсан төсөвлөлтийн хооронд ямар ялгаа байгаа вэ гэвэл өнөөдрийг хүртэл 30 жил явж ирсэн төсөвлөлт бол зүйл заалтад тулгуурласан. Тэр код, нэр, төсөл, арга хэмжээгээрээ төсөвлөдөг, асуудлыг шийдэх гэж үздэг. Гэтэл эцсийн үр дүнг нь тооцож үзэхгүй болчхоод байна.
Бид улс орнуудын туршлагаас судалж байна. Тухайбал, Тайланд Улс жилийн төсвөө нэг л том асуудлыг бүрэн шийдвэрлэхэд зориулдаг. 2024 онд цэцэрлэгийн асуудлыг шийдэхийн тулд нийт төсвийнхөө 40-50 хувийг зарцуулж байна. Нэг жил нэг том үр дүн гаргахад чиглэдэг.
Манай улсын хувьд эрүүл мэнд, боловсролын болон бусад салбарт ч дундаршгүй их асуудал байдаг. Шийдэлд хүрдэггүй. Үүнд цэг тавих ёстой. Бидний зардалд суурилсан зүйл, заалтын төсвийн төлөвлөлтөөр эцсийн үр дүнг хэмжиж чаддаггүй. Тиймээс одоо үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт рүү шилжих эхлэлийг тавьж байна гэв.
С.МӨНГӨНЧИМЭГ: ТӨСВИЙН БОДЛОГО НЬ ХӨГЖЛИЙН БОДЛОГОО ДЭМЖИЖ БАЙНА УУ ГЭДЭГТ АНХААРЧ АЖИЛЛАНА
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Төсвийн бодлого нь хөгжлийн бодлогоо дэмжиж чадаж байна уу гэдэгт бид ач холбогдол өгч анхаарах шаардлагатай болсон. Тиймээс бид уламжлалт хандлагаа өөрчилж хөгжлийн бодлогоо дэмжих чиглэлийг барих нь зүйтэй гэж үзэн төсвийн шинэчлэлийг алхам алхмаар хэрэгжүүлж эхлээд байна.
Үр дүнд суурилсан төсөвлөлтийн туршилтыг 2021 оноос хамгийн гол чиглэлийн салбарууд, орон нутгуудтай хамтраад хэрэгжүүлж эхэлсэн. Төсөвлөлтөө ч үүнийг дагуулаад гурван жилийн хугацаанд төлөвлөсөн. 2021 оноос Сангийн яам төсвийн шинэчлэлийнхээ хүрээнд эрүүл мэнд, 2022 оноос боловсролын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийг эхлүүлсэн. Зөвхөн тухайн салбар хэдэн хүнд үйлчилгээ үзүүлсэн бэ гэдгээр нь санхүүжилтийг хуваарилдаг болсон. Гэхдээ үр дүнд суурилсан болж хараахан чадаагүй байгаа.
Үр дүнд суурилсан төсөвлөлт гэхээрээ энэ нь яг тухайн үйл ажиллагаагаа ямар болгохыг зорьж, хэдий хугацаанд хөгжүүлэх, тэрэндээ хэдий хэмжээний төсөв зарцуулагдаж, энэ төсвийг зарцуулснаараа эргээд ямар хугацааны дараа үр дүн гарах вэ гэх мэт олон талын судалгаанд суурилж явдаг.
Өнгөрсөн хугацаанд ЭМЯ, Хүүхэд хамгааллын санхүүжилт дээр тодорхой үр дүн гарсан. Үр дүн гарахгүй байгаа салбар бол хөдөө аж ахуй. Тус салбарын санхүүжилтийн 50 хувь нь татаас. Сангийн яамнаас энэ татаасууд үр дүнгээ өгч байна уу гэдгийг гаргаж ирэхийн тулд тухайн салбарын бодлого хаашаа явж байгаа, мэдээлэл нь ямар байдаг вэ гэх зэргийг гаргаж хамтарч ажиллах нь чухал байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нэлээд сайн явсан. Өмнө нь 40 хувь нь хөтөлбөртэйгөө хандсан зарцуулалт яваад 60 хувь нь бусад зардалд явдаг байсан бол одоо үр дүнд суурилсан төсөвлөлтийн төслийг хэрэгжүүлснээр 80 хувь нь үйл ажиллагаагаа хангаж байна.
Үр дүнд суурилсан төсөвлөлт үр дүнгээ өгч байгаа учраас цааш нь сайжруулаад явах хэрэгтэй. Тодорхой хэдэн салбарыг сонгож хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрийг цаашдаа төсвийн бүх үйл ажиллагаанд, үр дүнд суурилсан төсөвлөлтөд чиглэсэн шинэчлэлийн бодлогыг бид хэрэгжүүлээд явна.
Н.ЭНХБАЯР: МАНАЙД ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ ГЭЭД БУЦААСАН УИХ БАЙХГҮЙ
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн /ТТБЗ/ дарга Н.Энхбаяр, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг мэдээлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн бүхий л тогтолцоогоор нь хараарай гэж хэлэхийг хүсэж байна. Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлаад, Үндсэн хуулийн тогтолцоотой засаглалын институтээ бий болгоод 30 гаруй жил явж байна. Энэ тогтолцоо дотор төсвийн чиг үүргийг хэлэлцэн батлах, хэрэгжүүлэх маш чухал үүрэгтэй хоёр институт байгаа нь УИХ, Засгийн газар. Төсвийг хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг УИХ шийднэ. Жишээ нь, Төсвийн тухай хуулийг манайд хэлэлцэхгүй гээд буцаасан УИХ байхгүй. Бусад улс оронд бол байдаг.
- Эхний шатанд УИХ-д төсвийг өргөн барихад хуулийн шаардлага хангаагүй байна гээд тодорхой хугацаанд буцаах эрхтэй.
- Хоёрдугаарт, хэлэлцэх үү, үгүй юу гэдэг дээр алдаа оноо байвал анхдугаар хуралдаанаар мөн буцааж болно.
- Гуравдугаарт, батлах уу, үгүй юу гэдгийг шийднэ.
Тэгэхээр УИХ өөрөө Үндсэн хуулиар хүлээсэн хэд хэдэн үе шаттай эрх, үүрэгтэй ба дараа нь баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих маш чухал үүрэгтэй. Үүний дараа Засгийн газар бүтэн жилийн турш үүргээ хэрэгжүүлнэ. Энэ бүх тогтолцоон дээр Аудит, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хяналт тавьж, тодорхой түвшинд ажилладаг.
Аудит болон ТТБЗ-ийн чиг үүргийн ялгаа нь бид макро түвшинд хянаж ажилладаг бол Аудит микро болон санхүүгийн түвшинд, төсвийн ерөнхийлөн захирагч нарын түвшинд илүү гүнзгий үздэг болов уу.
Сангийн яам гүйцэтгэх засаглалын талаас илүү олон төслийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх гэж оролдож байна. Энэ сонирхол нь төсвийг тэлэх чиглэлд хөтөлдөг. Тэгэхээр энд хараат бусаар тооцоолол гаргаснаар дунд, урт хугацаандаа Монгол Улсын эдийн засаг тогтвортой байхад илүү анхаарч байна. Энэ зорилгын хүрээнд ТТБЗ гол чиг үүргээ чиглүүлж байгаа.
Бид наадмаар цэнгэлдэхийн гадаа очоод хуушуур худалдаж авлаа. Гэтэл хуушууран дээр варень тавиад өгвөл яах вэ. Түүн шиг бидний цаасан дээр бичиж байгаа ажил улсынхаа дунд, урт хугацааны бодлоготойгоо уялдах ёстой. Нийцэхгүй байгааг хуушууртай варенийн жишээгээр хэлж байгаа юм.
Жишээ нь, 2024 оны хөгжлийн төлөвлөгөө бидний хийж байгаа ажил. Энд өвчлөл, нас баралтыг бууруулъя гэсэн зорилт байгаа. Хэрэгжүүлэх арга хэмжээн дээрээ өвчлөлийг бууруулахтай огт уялдаагүй арга хэмжээг тавьчихдаг. Тэгэхээр бидний яриад байгаа үр дүнгээ хэмжих хэмжүүр нь буруу болж байна.
Өвчлөлийн тэргүүлэх шалтгаан юу болох тухай маш олон судалгаа бий. Эрүүл хүн байхын тулд эрүүл хүнс, эрүүл агаар хэрэгтэй. Эндээсээ эхлэх ёстой. Гэтэл одоо барилга барих тухай л төлөвлөж, төсөвлөж байна. Халдвартын эмнэлэг барина, Сүрьеэгийн төв барина, эмийн чанарыг сайжруулна гэнэ.
Тэгэхээр бид урт хугацааны зорилгоо зөв тодорхойлж, зорилгодоо хүрэх алхам болгон заах ёстой юм. Үүний тулд салбар салбарын эрдэмтэн судлаачдын үгийг сонсох хэрэгтэй.
С.СҮХДЭЛГЭР: МЭДЭЭЛЛИЙН НЭГДМЭЛ ЦОГЦ БАЙДАЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ МАШ ЧУХАЛ БАЙГАА
Төслийн техникийн шинжээч С.Сүхдэлгэр, Улс орнуудын ямар аргачлал манайд тохиромжтой вэ гэхээр эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд үр дүнд суурилсан төсөвлөлтийн аргуудыг хэрэгжүүлж, амжилтад хүрээд байна.
Төсөл хэрэгжсэнээр Засгийн газар, УИХ-тай хамтраад ажиллаж нэлээн судлаад үзэхэд манайд тохирох нэг аргачлал нь Малайз улсын хэрэгжүүлсэн нэгдсэн гэх аргачлал. Энэ аргачлалыг яг тэр улсын нэвтрүүлсэн жишгээр биш, зарчмыг нь алдагдуулахгүйгээр Монгол Улсын өнөөгийн хууль эрх зүйн орчин болон нөхцөлд нийцүүлэн нутагшуулахаар тодорхой хэмжээнд хөрвүүлээд ажиллаж байгаа. Энэ бол яалт ч үгүй үр дүнд суурилсан, нэгдсэн удирдлага юм.
Манай улс бодлогын маш олон баримт бичигтэй, бодлого тодорхойлогч олон байгууллагатай. Төсвийг Сангийн яам, хөгжлийн бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцах чиг үүрэгтэй. Засгийн газрын бүтэц, ялангуяа хөгжлийн бодлого маань маш тогтворгүй. Үндэсний хөгжлийн газар байгуулагдаад, татан буугдаад, Эдийн засгийн яам байгуулагдаад, татан буугдах жишээтэй. Энэ болгонд бодлого өөрчлөгдөж, тогтворгүй байдал үүсдэг. Түүнчлэн бодлогын баримт бичиг боловсруулах хууль эрх зүйн орчин бас анхаарах шаардлагатай. 2015 онд анх Бодлогын баримт бичгийг зохицуулах хууль батлагдсан, 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ утгаар нь харахад ямар нэгэн бүтцийн болон аливаа өөрчлөлт уян хатан, тогтвортой үргэлжлэхэд нэгдсэн удирдлага маш чухал юм.
Ямар нэгэн байгууллага татан буугдаж өөрчлөгддөггүй, тууштай тогтвортой хэрэгжиж байж бидний зарцуулж байгаа хязгаарлагдмал нөөц илүү үр дүнтэй, тогтвортой байх юм.
Үүний тулд анхаарах асуудал бол мэдээллийн нэгдсэн систем маш чухал. Монгол Улс мэдээллийн системүүдийн нэгдсэн түвшинд нэг эх үүсвэрээс мэдээллээ авч, нэг эх үүсвэрээр бүх түвшний шийдвэр гаргагчид бодлогоо тодорхойлж, шийдвэрээ гаргах нь тийм хүнд хэцүү биш гэж харж байна. Нөгөө талаар үр дүнд суурилсан удирдлагыг нэвтрүүлэх нь төрийн албан хаагч, ажилтнуудаас ур чадвар мэдээлэл шаарддаг гэлээ.
Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийг нэвтрүүлэх нь төсвийн хөрөнгийг ил тод, үр ашигтай, хариуцлагатай зарцуулахад чухал нөлөө үзүүлэхийн зэрэгцээ иргэд, шийдвэр гаргагчид хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, улмаар ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэхэд гол хүчин зүйл болдог. Өргөн хүрээний энэхүү шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголтыг сайжруулах, төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дэмжихэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал хэмээн энэхүү сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.