Улсын хилээр гаргахыг хориглосон хушны их хэмжээний самар гаргасан хэрэгт гаалийн байцаагч, тагнуулын ажилтнууд холбогддог. Тийм нэгэн хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, саяхан яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Эх орны өмнөд хил дээр буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй байх үүрэгтэй ажилладаг гаалийн байцаагч Цийрэгзэн Замын-Үүдийн хилээр бусадтай нийлж их хэмжээний самар гаргасан хэрэг одоогоос 2-3 жилийн өмнө гарч байсан.
Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт НПГ-т шилжүүлсэн байна. Замын-Үүдийн гаалийн хорооны улсын ахлах байцаагч н.Цийрэгзэн, Ховд аймгийн самрын ченж С.Болд нар хуйвалдан 40 тн-ын чингэлэгтэй машинд самар ачиж хууль бусаар хил нэвтрүүлжээ.
Улсын хилээр хуш модны самар гаргахыг хориглосон шийдвэр 2008 оноос хэрэгжиж байгаа ч энэ мэтээр хууль бусаар самар гаргасан, гаргахыг завдсан тохиолдол цөөнгүй гарч байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхан ийм тохиолдлыг илрүүлдэг ч хариуцлага хүлээлгэж байсан нь цөөн.
Энэ хэргийг үйлдсэн С.Болд өмнө нь хууль бусаар самар гаргаж байсан ч мөрдөн байцаагчид хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байх юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас бидний авсан мэдээллээр самрын 36 тн чөмөг буюу 100 гаруй тн хушны боргоцойноос гардаг. Зах зээлийн ханшаар энэ хэмжээний самар нь өмнөд хөршид 650 мянган доллараар үнэлэгдэх гэнэ.
Н.Мөрөн