Хятадын жуулчид Шотландад аялж байхдаа нэгэн сүмд очжээ. Ингээд тэд сүмийн цонхны орчим Диана гүнжийн сүнсийг олж харан дүрс бичлэг хийсэн байна.
“Гүнж Дианагийн сүнс үү эсвэл дүрсний хуурамч үзэгдэл үү” хэмээх нэртэй энэ бичлэгийг интернэтэд тавиад байгаа юм. Энэ тохиолдол Шотландын Глазго хотноо болсон бөгөөд Английн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дунд шуугиан дэгдээгээд байна.
Содон явдлуудыг судалж байдаг Майкл Коэн сонирхогчдын авсан энэ бичлэгийг сайтар судалж үзсэн бөгөөд бусад мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж эхэлжээ. Учир нь сүмийн цонхонд харагдсан тэр зүйл үнэхээр хий үзэгдэл байж болох талтай ч дүрсний хуурамч үзэгдэл ч байх магадлалтай гэнэ. Түүний үзэж байгаагаар хий үзэгдэл амьд сэрүүн байхдаа хамгийн их холбоотой байсан газартаа гарч ирдэг юм байна. Ард түмэндээ ямар нэгэн аюул нүүрлээд байгааг анхааруулахын тулд ингэж гарч ирдэг хэмээн тэрээр мөн онцолжээ.
Гүнж Диана тухайн үедээ дэлхий дахинаа хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг байсан билээ. Түүнийг “ардын гүнж”, “зүрх сэтгэл эзэмдсэн хатан хаан” гэж нэрийдэж ирсэн юм. Тэрээр 1997 оны наймдугаар сарын 31-ний өдөр нууц амраг Доди аль-Фаедтэйгээ автын осолд орж амь үрэгдсэн билээ.
Т.Бүрэн