Яармагийн зам дээр бохир халин хөлдөж иргэд болон машин зорчиход хүндрэлтэй байдал үүсээд сар орчмын хугацаа өнгөрчээ.
Энэ хугацаанд холбогдох газрууд болон хариуцсан конторууд ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг тодрууллаа.
Энэ асуудлаар тухайн газарт оршин суугчдын төлөөлөл иргэн Ш: Яг энэ бохирыг тойроод дөрвөн том сургууль бий. Бохир ялгадас дээгүүр хүүхдүүд туучаад явж байна. Энэ хавийн хотхонуудын хүмүүс ч дайран өнгөрч байна. Бохирын нян бактерийг гэртээ чирээд орж байгаа. Бохир ус зам дээр хөлдөж хүмүүсийн эрүүл мэнд хохирч байна” хэмээн бухимдлаа илэрхийлэв.
ӨВЛИЙН НӨХЦӨЛ УЧРААС ХАЛЬСАН БОХИР ШУУД ХӨЛДӨЖ БАЙНА
ХУД-ийн Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтсийн дарга Г.Туяацэцэг:
-Хувийн дөрвөн контор бохир хальсан хэсгийн хотхонуудыг хариуцан ажилладаг. Тус конторууд лаг, шавраа цэвэрлэхгүй удсанаас мотор, шахуурга нь хүчин чадлаа даалгүй эвдэрсэн гэж бид ойлгож байгаа. Хувийн конторууд хүч хүрэхгүй байгаа талаар бид холбогдох бүх газруудад мэдэгдсэн.
Бид “Оч гялс өргөө” ОСАК-тай холбогдон ажиллаж байна. Дүүргээс тухайн газарт ариутгал, цэвэрлэгээг хийж байгаа. Тухайн СӨХ, конторуудад шаардлага хүргүүлж, хорооноос мөн хяналт тавин цас, мөсийг арилгуулж байна.
Конторууд Монголоос шаардлага хангах шахуургыг худалдан авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн
Өвлийн нөхцөл учраас хальсан бохир шууд хөлдөж байна. Амралтын өдрүүдэд иргэд гэртээ өнжих нь элбэг тул бохирын шугамын ачаалал бүр их нэмэгддэг. Иймээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас бохир соруулах машиныг нэмэлтээр авахаар хүсэлт гаргаж, УСУГ-аас хоёр машин нэмэлтээр ажиллуулж байна.
-Эвдрэлийг засахад шинэ шахуурга шаардлагатай хэрэг үү?
-Тийм ээ. Бүх талд боломжоороо ажиллаж байна. Конторууд Монголоос шаардлага хангах шахуургыг худалдан авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тэд хил, гааль нээлттэй болохыг хүлээж байгаагаа хэлсэн.
-Үйл ажиллагааныхаа хэвийн байдлыг ханган ажиллаагүй конторт хариуцлага тооцох талаар ямар байгууллага хариуцдаг вэ. Энэ бол нийтийн эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү дээ?
-Орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн холбооноос хувийн конторуудад зөвшөөрөл олгодог. Тиймээс бид уг холбоотой холбогдож нэмэлт хүч гаргаж энэ дөрвөн конторын хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллах шаардлага тавьсан. Мөн цас, мөс арилгах, арга хэмжээ авах талаар сануулсан. Мөн Нийслэлийн захирагчийн ажлын албанаас үүнд сануулга өгсөн.
ХИЛИЙН АСУУДЛААС БОЛООД ШАХУУРГА ХЭЗЭЭ ИРЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
“Оч гялс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Анхбаяр:
-2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр бохир усны шахуурга гэмтэл гарсан. Манай компани энэ гэмтлийг арилгаад, долоодугаар сарын 6-н хүртэл бохир усыг татан зайлуулсан. Үйл ажиллагааг нь жигдрүүлж, долоодугаар сарын 6-нд шинэ шахуурга суурилуулсан. Энэ шахуурга дөрвөн сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 6-нд цахилгааны асуудлаас болон шатаж, ажиллагаагүй болсон.
Цар тахлын улмаас хилээр ачаа оруулж ирэхэд хүндрэлтэй байдал үүсээд байна. Хилийн асуудлаас болоод шахуурга хэзээ ирэх нь тодорхойгүй байна.
-Шахуургыг оруулж ирэх хугацааг ойролцоогоор таамаглавал?
-Ойролцоогоор 60-70 хоног болно гэж таамаглаж байна.
-Дотоодоосоо шахуургыг орлуулах боломж огт байхгүй юу?
-Тийм боломж байхгүй. Нийслэлийн 600 мм-ийн шугам ашиглалтад ороогүй. Урсгалаар хийгдэх ажлууд нь хийгдээгүй. Ашиглалтад орсон байсан бол байдал өөр байх байсан.
Бохирын машинууд Яармагаас Гурвалжингийн ойролцоо байрладаг УСУГ-ын харьяа бохир ус буулгадаг газар хүртэл явахдаа түгжрэлд гацдаг. Энэ хооронд бохир нь халиад байгаа юм.
-Бохир хальж буй асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Манай компаниас таван машинаар бохир усыг тогтмол зөөн зайлуулж байна. Ойролцоогоор дунджаар 650 метр куб усыг зөөвөрлөж байгаа гэсэн үг.
Бохирын машинууд Яармагаас Гурвалжингийн ойролцоо байрладаг УСУГ-ын харьяа бохир ус буулгадаг газар хүртэл явахдаа түгжрэлд гацдаг. Энэ хооронд бохир нь халиад байгаа юм. Бид чадахаараа ажиллаж, туслалцаа авахыг хичээж байна.
Тогтмол 5-6 машин 24 цагийн турш бохирыг зогсолтгүй зөөвөрлөж байгаа.
-Хэчнээн байр, ААН-ийн бохирын асуудал үүнд хамаарч байна вэ?
-Нийт таван контор, таван ААН-ийн бохирын хэрэглээг зөөвөрлөн ажиллаж байна. Өрхийн тоог тодорхой хэлж мэдэхгүй байна. Барагцаалбал 3000 гаруй айл байгаа байх.
-Бохир хальж хөлдсөн нь замын түгжрэл үүсгэх, цаашлаад нийтийн эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү дээ. Холбогдох газраас дэмжлэг авч байдлыг хэвийн болгох боломж байхгүй гэж үү?
-Бид бохирыг асгах цэгийг ойртуулж өгөх талаар холбогдох байгууллагуудад албан бичгийг олон удаа өгсөн. Зөөвөрлөж буй машинууд түгжрэл гацсаны улмаас бохир халих нь нэмэгддэг.
Хан-Уул дүүргийн тохижилт, ногоон байгууламжийнхад бохир хальсан газрын мөсийг цэвэрлэх, давс цацах, ариутгах талаар саналаа хэлсэн.
Бид Яармагийн зам дээр бохир хальсан талаар сурвалжилж, оршин суугчдын байр суурийг ШУУД дамжуулан хүргэе.